Ажил амьдралаа ялгаж салгах ухаангүйгээс чинь хүний нөхөр лүү байнгын чат бичиж чатаар залгаж хүлээгээд байна, гараад ир гэх мэт олон удаагийн үйлдлийг чинь болиулах үүднээс хэлээд яриад ярилцаад ойлголцсон гэж бодсон боловч чиний зүгээр хэлсэн үгс шүлс цааш нь хийсэн гэдгийг мэдээд нэгэн аз жаргалтай гэр бүлд хэзээ ч эвлэрэх орон зай үлдээгүй учраас тэр гэр бүл эхнэрийн нулимстай нүдээр нөхрөө харж үзэн ядаж хүүхдүүд нь юугаа ч мэдэхгүй байгаа гэнэн цайлган харц гунигийн харцаар солигдлоо.
Ажилд ороод удаагүй юугаа ч мэдэхгүй байгаа шинэхэн төгсөгч дүү гэж чамд тусалж явсаар байгаад нэг л мэдэхэд чиний урьханд орсон нь харамсалтай. Чи намайг ч эгчээ, аниа гэж дуудсаар байгаад гэр бүлийг минь үгүй хийлээ мундаг охин байна. Нөхөртөө итгэх итгэл хамтын ирээдүй харах харц бодох бодол минь маш ихээр өөрчлөгдлөө.
Би нөхөрөө буруутгахгүй ээ. Чамайг ч буруутгахгүй бусдын дурласан зүрхэнд бүү дурла гэж үг байдаг. Хувь хүний сонголтууд үнэхээр хатуу байж дээ. Эмэгтэй хүн налж унаад нааш ир, гараад ир, хүлээж байна гэж гүйгээд байхад ямар ч эр хүн эхний хэдэн удаа үгүй гэнэ сүүлдээ хүлээн зөвшөөрнө. Бас л ухаангүй алхам байгаа шүү.
Шинэхэн хүүхэдтэй болсон төрөөд удаагүй 2-хон сар хүрээгүй жаахан зай гарахад л андахгүй уургалж авсан уургачин бүсгүй чи мундаг хүнийг амьд цогцос болтол өөрчилж чадлаа. Уучлалт гуйж буруугаа хүлээсэн ч чамайг уучлах сэтгэл зүрх байхгүй болсон бүсгүй минь. Чи түрхэн зуур дүүгийн хувиар бидний амьдралд орж ирээд гарахдаа нууц амраг болоод ямар их харуусал гуниг гомдол үлдээгээд гарав даа.
Чи яваад өгөхөд ард нь үлдэх нөхөр хүүхдүүд бид хэд хэрхэн цаашаа 20, 30, 40 жил амьдрах вэ? Гэр бүлийн минь сайхан халуун дулаан уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж хүйтэн хөндий амьд хүн байхын эцэсгүй уур амьсгал бүрдүүлж өгсөн чадмаг бүсгүй чамд баярлалаа.
Цаашдаа бид 2 яах вэ? Нөхөр бид 2-н харилцаа гэр бүл биш хамтран амьдрагч болж хувираад хүүхдүүдийн тал дээр л зөвлөлддөг бусад асуудлыг өөр өөрсдөө шийддэг. Ямар ч дотно яриа үүсгэх нөхцөлгүй жаахан л юм болвол уурлацгаах аядаж дуугаа хурааж нэгнийгээ үл тоож сонссон ч сонсоогүй царайлсан хүмүүс л байна. Сүүлдээ дуугарах, харахаас ч дургүй хүрмээр энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ? Надад туслаач…
3 Comments
Apu Tselmegiig ch BAs nuhurteigee ywalduulaa bizdee Namzh udirdah alban tushaald suugaad Nomintoi ch BAs yawaldaj bnlee tanai nuhur chin
Tegsen hernee nuhurtei huuhen ywuuldag sonin shuu haha
Адилхан зүйл тохиолдож ээ гэхдээ би эрэгтэй. Сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авсан нь дээр шүү .Энд бол хүмүүс олигтой зөвлөгөө өгөхгүй