Декритэнд суухдаа болон нөхөр гэх хүнтэй хамт амьдрахдаа мэдэрсэн зүйлүүдээ бодохоор цаашдаа хамт амьдрах хэрэгтэй юу гэж бодоод саллаа гэхэд хүүдээ аавынх нь орон зайг яаж нөхөх билээ гэх асуулт байна. Нөхрөө цөөн үгээр хэлбэл хөлдүү төмс, харамч.
1. Халамж гэж байдаггүй, хайр ч гэж байдаггүй, эмэгтэй хүн гэж ойлгодоггүй эрэгтэй хүн шиг бодож , эрэгтэй хүн шиг шаардлага тавих маягаар бодож чи өөрийгөө өөрөө амьдралдаа аваад явах ёстой гэх маягтай, би чиний амжиргааг зохицуулахгүй, чиний өмнө үүрэг хүлээхгүй гэсэн янзтай харилцдаг..
2. Ер загнаж зандарч харилцах маягтай, жижиг томгүй зүйлс дээр загнах гээд байдаг, хажууд янз бүрийн хараал урсгана.
3. Надаас мөнгөө харамлах маягтай, юм хум авч өгөх юм уу би мөнгөөр нь юм авахад дуртай биш, дэлгүүр хамт ороод юм авах гэхээр болиулдаг, ер нь дэлгүүрээр ороод удах ч юм уу, юм үзэх гэхээр уурлаж бухимддаг. Дэлгүүр орлоо гэхэд өөртөө болон хүүхэддээ юм аваад намайг үлдээдэг. Тийм болохоор би өөртөө гоо сайхны юм , хувцас хунар янз бүрийн юм тэр хүний мөнгөөр авдаггүй. Гэрийн хэрэглээний юмаа ч мөнгөөр нь авахдаа санаа зовдог. Янз янзын идэж уух юм ч авдаггүй.
4. Миний төлөө ямар нэг зүйлийг болгож, бүтээе гэх сэтгэл гаргадаггүй. Ийм нөхөртэй хүмүүс байна уу, яах ёстой юм бол оо?