Сайн байцгаана уу би өөрийн гэсэн кареертай эрч хүчтэй цовоо сэргэлэн хүмүүжилтэй цэвэрч нямбай зорилготой ийм охин байлаа. Хэдэн жилийн өмнө хүүгийнхээ аавтай танилцаж бусад хосуудын л адил сүйн бөгж сөгдөж өгч авч бэр гуйж тусдаа гарсаан, удаагүй хүүгээ төрүүлээд хүүгийн аав болох хүнтэй эхнэр нөхөр бололцон амьдарч байлаа.
Энэ хугацаанд ахиун соёл ааш авир эдийн засгийн асуудал гэх мэт зүйлс таарахгүй би маш их бодож салах шийдвэр гаргааад шүүхээр ороод албан ёсоор салсан. Ер нь сүүлд бодоход миний ар тал, нэр төр, гоо сайханд шунасан сэтгэл явагдаад байна гэдгийг ойлгосон. Энэ хүн тэр үед энэ шийдвэрт дургүйцэж надад өс санаж одоо хүүгийнхээ төлөө хариуцлага үүрэх дээр намайг байнга боож байна. Нэгэнт би тэр хүнтэй амьдрах орон зай байгаагүй хэлсэн ярьсандаа байдаггүй үг үйлдэл зөрдөг хүнийг зуумтгай үндэстэн ястны ялгаа гаргаж бухимддаг, хүнтэй ярилцаж сураагүй дүр эсгэдэг зэрэг олон ааш авир байдгаас ерөөсөө өөрийгөө засаж сайжруулах гэх бодол байдаггуй муйхар мөн урьдны амидралын хэрүүл уруулаа хүртэл хоорондын харилцаанд чирж ирдэг учир би өөрийн сэтгэл зүй эруул мэндээ хамгаалахын тулд л болисон.
Тэглээ гээд хүүгийнхээ өмнө хариуцлагаа үүрэх ёстой биз дээ? Хүүгээ өвдөхөд нь үхсэн мэт ор сураггүй, эцэг хүний үүрэг хариуцлагаа хүлээгээд наад захын шүүхээр тогтоогдсон тэтгэмжээ төлж чадахгүй, хүү сар шахуу өвдөж байхад хариу ч байхгүй хүний эцэг хүн санаа зовоод мэнд ус ирэхсэн. Би 2 жил харлаа за яахав дээ юм бодож байгааз дээ гээд тэгсэн эцэст нь мөрөөрөө байсан би буруутан болоод сэтгэл санаа ажил кареер цаг хугацаагаараа хохироод байж байна. Эцэст нь би ингээд бодоход ямар ч хүн үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой бас үүрүүлдэг ч байх ёстойн байна гэдгийг ойлгоод энэ болгоныг бичиж байна аа. Аав хүний эцэг хүний наад захын хариуцлага үүргээ биелүүлсэн бол ингэж пост хийх шаардлагагүй байлаа…
3 Comments
Анх гэр бүл боллх үедээ бие биедээ хайртай сайхан л гэр бүл байжээ. Тиймээс л хүүхдийн хүртэл гаргасан бна. Энэ бол чиний гаргасан шийдвэр. Тэгээд салах шийдвэрийг чи өөрөө бас гаргасан бна. Тэгэхээр эхлээд өөрийнхөө гаргасан шийдвэрт өөрөө хариуцлага хүлээж сураархй. Нөхрийгөө буруутгах чиш. Миний шийдвэр буруу бсан юм биш биз. Гэж өөр рүүгээ хараарай. Чи энэ хүнтэй суух шийдвэр гаргаагүй л бол эдгээр асуудлууд үүсэхгүй бсан. Нөхөр чинь ч гэсэн чиний гаргасан шийдвэрийн хохирогч болчихоод хүүхдээ санаж бэтгэрээд л чамд гомдоод л явж бгаа. Тиймээс асуудлыг 2 талаас нь бодлж үзээрэй
Наал новшоо шүүхэд өг. Үрйин шингэнээс өөр юм гаргадаггүй залуус Монголоор нэг.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Хэзээ нэгэн цагт хайрлаад үр хүүхдийг гаргасан л байж таарна. Чи жаахан хөнгөхөн хандсан байж магадгүй л юм. Хэрвээ үнэхээр чин сэтгэлээсээ ярилцаад шийдвэрээ эргэж харсан бол одоо энд ингээд бичээд сууж байхгүй байсан байхдаа.