Хэнтэй ч амьдраад байгаа юм мэдэхээ болилоо…

Би саяхан өөрөө мөнгөө цуглуулж байгаад нөхрийн төрсөн өдрийн дараахан өөртөө шинэ утас авчихсан юм. Ер нь нөхрөөрөө юм авахуулдаггүй өөрөө л мөнгөө цуглуулж юм авдаг, бас нөхөртөө RX машин ч авч өгч байсан.

Тэгсэн чинь надаас бүүр авах л ёстой гээд бодчихож надад утас авч өгсөнгүй л гээд гоншигноод тэрнээс болж хэд хэд хэрэлдлээ. Гэтэл найзуудынхаа яриаг сонсохоор нөхөр нь булган шуба авч өгсөн л гэнэ утас авч өгсөн л гэнэ. Гэтэл манайх эсэргээрээ надад авч өгсөнгүй гэж гоншигнодог нөхөртэй.

Надад огт эр хүн шиг санагдахаа болиод удаж байна. Би үр хүүхдийг нь төрүүлж хамаг ар талыг хариуцна би бас машин энэ тэр авч өгнө. Ер нь хэнтэй ч амьдраад байгаа юм мэдэхээ болилоо. Салчихмаар санагдах боллоо өсвөр насны эрэгтэй хүүхэд шиг надаас л юм нэхдэг ийм хүн байна. Надаас 2 насаар ах.

1 Comment

  1. bol says:

    хаха амьдрал нээрээ алах юма. манай эхнэр надаас 3 эгч гэхдээ би эхнэрээрээ нэг ч зүйл авахуулж бсангүй. харин эхнэртэй жил бүр шинэ утас авч өгдөг. нас бол хамаагүй. эр хүн болоогүй хүүхэд юм биш үү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.