Эмч хүмүүстэй гэр бүл болохоор ямар байдаг бол?

Сайн байцгаана уу, эмч нөхөртэй найз залуутай бүсгүйчүүд хосын харилцаан дээр хэр байдаг вэ? Манай найз залуу хагалгааны эмч үнэхээр завгүй, би завгүй байдлын ойлгохыг хичээдэг, хааяа нэг 7 хоногт 14 хоногт нэг уулздаг, орой ажлаа тараад л бичдэг. Эхэндээ гомдоллодог байж байгаад одоо дөжирсөн, ийм байдалд дассан.

Хэд хоногийн өмнө олгой авахуулах дурангийн хагалгаанд орсон, гэртээ байгаа, энэ үедээ ч холбогдохгүй. Гарандаа хагалгаа хийлгэсэн биш ходбогдож болно доо. Тэгээд хэлсэн чинь дандаа шүүмжилдэг гэнэ ээ. Надад үнэхээр хайртай, өөр хүн байхгүйг нь мэднэ гэхдээ л өөрт нь санаа тавихгүй, асуухгүй, хаа нэг харилцаатай байхад л дуртай байх шиг, ганц нэг үгээр хариулахад дуртай. Ийм эмч хүмүүстэй гэр бүл болохоор ямар байдаг бол? Үнэхээр сайн гэхдээ л гомдоллох нь их юмаа, сүүлдээ байнга шүүмжилдэг гэж байна, нэг орхиод тоохгүй байж үзэх үү, тоохгүй байхаар л дуртай байх шиг, яавал дээр вэ?

1 Comment

  1. Tsetsee says:

    Эмч хүн бол дажгүй шүү ажил ихтэй байдаг болохоор анхаарал тавих нь бага байдаг. Гэхдээ л амьдралын хань болж чадна. Харин дуучин, хөгжмийн зохиолч хүмүүс бол хэцүү байнга урилга заллага гээд алга болно.охөгжмийн зохиолч эрчүүд бол дуучин бүсгүйчүүдтэйгээ янаг амрагийн холбоотой болдог. Гэр бүлийн Нандин харилцаа байхгүй миний маш олон хөгжмийн зохиолч найз нар гэр бүлээ араар нь тавьдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.