Хадам дүү гэж нэг дураараа аашилдаг хүн байна. Бүхнийг өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролддог, бусдын хэлснийг огт тоодоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг нэг блаавгай. Сая баяраар нөхөртэйгөө гарч баярлах гэсэн чинь бид хоёр цагийг бүртгээд л “хаашаа гарч байна, хэдэн цагт ирэх вэ?” гээд хүлээгээд, унтахгүй сууж байвал яах уу?
Бас хүний цэвэрлээд тавьсан юмыг заваартуулж хаяна. Өөрөө нэг юм цэвэрлэхгүй байж л олон үг гаргана. Үнэхээр төвөгтэй юм. Манайд амьдарч байгаа юм л даа. Нөхрийн дүү болохоор “за яах вэ” гээд дуугүй байхаар бүр толгой дээр гарч суучих гээд, даналзаад хэцүү юм.
Тэгээд нөхөр надад нэг юм авч өгөхөөр цээжлээд л урдуур хойгуур гүйгээд, барьцалдаад байдаг бололтой шүү. Өөрийн дүү шигээ бодохоор давраад байгаа ч юм шиг. Хэрэлдвэл нөхөр өмөөрөөд бас хэцүү байх юм. Над шиг ийм байдалд орж байсан хүн байна уу? Яаж даван туулах вэ?
3 Comments
Naad huuhen chin hugshruh tusam bur mangartaj ughiin bna haha.
Би ахындаа байдаг байсан. Эгч ах 2 хадаас болж хэрүүл болдог байсныг сүүлд мэдээд тэднийхээс явсан. Чи асуудлаа нөхөртөө байгаа байдлаар нь хэлээд нэг болтдүүгээ сонго эсвэл намайг сонго гэж хэлээ. Дүүгээ сонговол чи угаасаа 2т байгаад дэмий шдээ. За би явъя даа гээд зориг гарга. Дүү нь хүнтэй суувал тэр ахыг хаяанд л явна шдээ.
нөгөө эхнэрийн урхийн суваа гэж сувай хүүхэн шиг гар байна даа.