Удахгүй хэнд ч тоогдохгүй хөгшин эмэгтэй болно шүү…

30 нас гэдэг үнэхээр хөгшин нас юм болов уу? Би заримдаа ингэж бодох боллоо. Амьдралдаа нэг их зүйл хийж бүтээсэн юмгүй явсаар байтал 31, 32 хүрэх гэж байна. Одоо 7 настай нэг хүүтэй. Хүүгийнхээ ааваас салсны дараа бас нэг хүнтэй хамт амьдарч үзсэн. Даанч удаан үргэлжлээгүй, саяхан дахиад л салчихаад сар гаруй болж байна. Тэр хүн нэлээд ширүүн, догшин зантай байсан. Би энэ харилцааг арай дээр болгох гэж их хичээсэн ч эцэст нь болохгүй гэдгийг ойлгоод холдох шийдвэр гаргасан.

Ингэж явсаар удахгүй 7 сард 30 нас хүрэх гэж байна. Гэтэл аав маань хүртэл “ингэж амьдраад байвал удахгүй хэнд ч тоогдохгүй хөгшин эмэгтэй болно шүү” гэж хэлдэг. Тэр үг их хүнд тусах юм. Харин хүү маань заримдаа “би дүүтэй болмоор байна” гэж хэлэхэд сэтгэл бүр эмзэглэдэг. Одоог хүртэл өөрийн гэсэн эд хөрөнгө ч байхгүй, төсвийн байгууллагад цалингаар амьдарч л явна.

Саяхан салсан болохоор ч тэр үү, сэтгэл нэг л хүнд, ойрд ихээр гуньж бодолд дарагдах боллоо. Хүү маань айлын ганц хүүхэд болохоор ганцаардчих вий гэж бас санаа зовох юм. Заримдаа бид хоёр цаашдаа яах бол гэж хүртэл бодогдоно. Эргээд харахаар “болно, бүтнэ” гэж итгээд хэн нэгэнтэй өнгөрүүлсэн олон жил, цаг мөчүүд их хайран санагдах юм. Магадгүй болохгүй зүйл дээр ингэж удаан зууралдах хэрэггүй, эртхэн шийдвэр гаргах ёстой байсан ч юм шиг. Заримдаа энэ бүхэнд өөрийгөө буруутгах бодол төрнө. Би хэтэрхий их итгэж, чин сэтгэлээсээ хайрласан. Харин тэр мэдрэмжүүд минь эргээд надад их өвдөлт болж үлдэж байх шиг…

7 Comments

  1. bataa munkh says:

    Аав буруу ярьж байна.Чи ийм мэдлэггүй,эмзэг байхад аав аргагүй.

  2. . says:

    Аав буруу ярьж байна.Чи ийм мэдлэггүй,эмзэг байхад аав аргагүй.

  3. Kee says:

    Cekc ntr ghgu bolhoor yriltsval yriltsaarai zxcmdnzz1@gmail.com

  4. Нн says:

    30 нас орчин үед бол ид л сайхан залуу нас шүү дээ, амьдралд хүмүүс орж ирж л байдаг явж л байдаг. Хэт их зууралдах хэрэггүй, хүлээх хэрэггүй. Нийгмийн статусд зориулж биш зүгээр чөлөөтэй амьдарч сурах хэрэгтэй, ямар ял биш. Аав ээж нар үглэж л байдаг юм хэхэ.

  5. ganjiiga@gmail.com says:

    санаа зовох зүйл байхгүйшдээ бро 30-45 залуу нас шүү юун хөгшин эмэгтэй вэ? чи өөрийгөө голоод эхэлвэл бусад нь яахын

  6. Оро says:

    Чиний буруу байхгүй ээ. Хэт их энэ талаар бодоод байна. Өөр зүйлд анхаараад хэсэг энэ талаар мартахыг хичээ. Байнга бодох тусам бодож байгаа зүйл улам муудаад байгаа мэт санагдана.

  7. Оро says:

    Чиний буруу байхгүй ээ. Хэт их энэ талаар бодоод байна. Өөр зүйлд анхаараад хэсэг энэ талаар мартахыг хичээ. Байнга бодох тусам бодож байгаа зүйл улам муудаад байгаа мэт санагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.