Сайн байна уу. Би 33 настай, 3 удаа өөрөөрөө төрсөн эмэгтэй. Өндөр 170 см, жирийн үедээ 52 кг орчим жинтэй байдаг. Сүүлийн жирэмслэлтээрээ 75 кг хүрч төрөөд, одоо 68 кг болсон. Гэхдээ гэдэс ихтэй санагдаад, өөртөө нэг л сэтгэл хангалуун биш байна.
Төрөхөөс өмнө нөхөр бид хоёр долоо хоногт 2–3 удаа дотно харилцаатай байдаг байсан. Харин одоо төрөөд 8 сар болж байхад сардаа нэг удаа ч болов ойртох нь их юм шиг, бидний хооронд нэг л хөндий зай үүсчихсэн юм шиг санагдах боллоо.
Өмнө нь “чи арай л туранхай байна даа, хайр минь” гэж хэлдэг байсан бол одоо “гэдэс гүзээгээ”, “үс гэзгээ янзлаач” гэх мэт өмнө нь огт хэлж байгаагүй үгс хэлдэг болсон. Зан байдал нь ч нэг л өөр, хөндий.
Би гэртээ ихэвчлэн дотуур хувцастай явдаг. Тэгэхээр таргалснаас болоод муухай харагдаад байгаа юм болов уу гэж бодогдох юм…
Яаж харилцаагаа буцааж сайжруулах вэ гэж их бодож байна. Өнөөдөр бүр зориг гаргаад дотроо бодож явсан бүхнээ хэлж, уйлсан. Тэгээд бүр “салъя” ч гэж хэлчихсэн… Гэхдээ тэр юу ч дуугараагүй.
Нэг зүйл бүр их сэтгэл өвтгөсөн. Тэр экс рүүгээ залгаж, чат бичсэн байсан. Би үүнийг хэлэхэд уурлаж, өөрийгөө өмөөрөөд, бараг тоохгүй өнгөрсөн. Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрээ гомдоолоо гэж бодох ч шинж алга.
Эцэст нь бүх юм миний буруу юм шиг болж дуусч байна. Ер нь эрчүүд яагаад экс рүүгээ холбогддог юм бол? Миний хувьд энэ бол маш том доромжлол мэт санагдаж байна.
3 Comments
Өөрөөоөө төрсөн гэдэг ээ ягд бичсэнээ тодорхойлж өгнө зз
найз залуугаараа бүх эрчүүдийг төсөөлдөг эмэгтэйчүүд бурхан өршөөг
Магадгүй экс нь биеийн хэв маяг зөв тэгш байж мэднэ. дээрээс нь анхнаасаа гоозүйн мэдрэмж дээр нь санаа зогоохгүй яваад ирсэн бол чи өөрөө хичээх хэрэг гарч байнаа гэсэн үг. Эцэст нь хүнээс хайр битгий гуй амьдралаа дорд үзэх тэнэг үү аваад үлдэх ухааралтай юу гэдэгиг цаг хугацаа харуулна!!! Чи өөртөө итгэх итгэлээ хүлээлтээр хоосон мэдрэмжээр солж болохгүй ьөөртөө хайртай бай. бусад нь чамруу өөрөө ирнэ