Ийм байх нь эрүүл мэндийн хувьд муу юу?

Сайн байцгаана уу, уншигчид аа. Надад тулгарсан энэ зүйлийг асуудал гэх үү, эсвэл зүгээр л миний бие махбодын онцлог уу гэдгийг мэдэхгүй үнэхээр гайхаж, яахаа мэдэхгүй сууна. Надад тусалж, зөвлөгөө өгөөрэй.

Автомат болон механик хосолсон Кегел бөмбөлөг

Би ер нь бусад бүсгүйчүүдийг бодвол хүнтэй унтах, секс хийхийг нэг их хүсдэггүй төрлийн хүн юм шиг байгаа юм. Тэгээд л бараг 3, 4 сар хэнтэй ч харилцаанд орохгүй байж байгаад ганц нэг удаа ойртдог, эсвэл заримдаа бүүр бүтэн жилээр ч секс хийхгүй явчихдаг үе зөндөө байдаг. Надад үүнээс болоод хэцүү санагддаггүй, ер нь л бэлгийн харилцааны дур хүсэл маш багатай гэх үү дээ.

Гэтэл саяхан найз залуутай болоод, урт хугацааны дараа анх удаа харилцаанд ортол найз залуу маань ‘ямар аймаар бариу юм бэ, их сонин байна’ гээд гайхаад байсан л даа. Секс хийхгүй удахаар эмэгтэй хүний бие эрхтэн эргээд бариу болдог юм болов уу, эсвэл миний биеийн бүтэц тийм байгаа юм болов уу? Ийм байх нь эрүүл мэндийн хувьд муу юу?

Өөрийгөө бусдаас өөр байгаад, эсвэл ямар нэгэн асуудалтай байна уу гээд дотроо маш их эргэлзэж байна. Та бүхэн надад тусалж, өөрсдийн бодол, зөвлөгөөгөө хуваалцаач.

4 Comments

  1. Ах нь says:

    Хийхгүй байхаар хуурайшилт явагдаад бариу санагдаж байгаан. Харин ч эсрэгээрээ бхйдаг. Банзал хүүхдүүдийнх бариу хийдэггүй хүүхнүүд сул байдаг.

  2. buuk says:

    erguu teneg bgagaa hezee oilgonoo chinii bariu sul tm ch chuhal bish chinii tolgoi l chuhal jaahan unsh bariu geheer goy gsn ug bish ynhan mini endees bish shinjleh uhaan unsh haltar mongol

  3. baagii-1 says:

    Азтай бүсгүй байна… Их бариу байдаг нь… Азтай залуу байна… биеийн онцлог байхаа::: ихэнх хүүхэн удаа хийхгүй бол ер нь үтрээний булчин нь сулбагар байдаг даа. хэдтэй хүүхэн бэ

    • Адилхан эмэгтэй says:

      Угаасаа харилцаагүй удахаар бариун болчихдог хүүхэд гаргаагүй бол, буцаад тогтмол харьцаанд орохоор бага багаар сунадаг. Би эмэгтэй хүн, надад яг тийм зүйл тохиолддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.