Ойролцоогоор нийт хосуудын 15 хувьд жирэмслэхэд бэрхшээл тулгардаг бол нөхөн үржихүйн насны 15 эрэгтэй тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай нүүр тулдаг байна.
Эмэгтэй хүнд үр тогтоохын тулд эрэгтэйчүүдийн үрийн шингэнд хангалттай тооны давших хөдөлгөөнтэй, хэвийн бүтэцтэй, эр бэлгийн эсүүд байх ёстой. Нэг удаагийн дур тавилтаар хамгийн багадаа 40 сая орчим эр бэлгийн эсийг гадагшлуулж байж эр бэлгийн эсүүд үр дамжуулах хоолойд байгаа эм бэлгийн эстэй эвцэлдэж, үр тогтоож чаддаг.
Иймээс үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй байх эсвэл давших хөдөлгөөнтэй болон хэвийн бүтэцтэй эр бэлгийн эсийн тоо цөөрсөн байх үед эрэгтэйд шалтгаант үргүйдэл үүсдэг.
Хэрэв танд болон таны дотнын хүнд дээрх шалтгаан, хүчин зүйлүүд байгаа эсвэл нэг жилийн хугацаанд тогтмол бэлгийн харьцаатай байсан ч жирэмсэн болоогүй бол мэргэжлийн эмчид хугацаа алдалгүй хандахыг зөвлөж байна.
Sad girl with insomnia. Young asian woman lying in bed, cover her ears with pillow, cant sleep, partner snors, loud noise at night disturbing her.