ЦЭРГЭЭС ИРСЭН ХҮҮГИЙН МИНЬ ҮГ ЗҮРХ ЗҮСЭХ ШИГ БОЛЛОО

Өглөөний мэнд. Сэтгэлээ онгойтол биччихье гээд шөнөжин унтаж чадалгүй үүр цайлгалаа. Би одоо 47 настай, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань нэг том уурхайд хэлтсийн менежер хийдэг, хүүгээ ой ч хүрээгүй байхад буюу 2007 оноос хойш уул уурхайд ажиллаж байна. Бидний амьдрал хажуу өрөөнөөс эхэлж байлаа. Айлын бага, эрх танхи өссөн би монгол гэрт нүүрс түлж, бүтэн нэг өвлийг даарч хөрөн өнгөрөөж билээ. Хүн юм хойно амьдралд суралцаж, жижиг асуудлуудыг өөрөө шийдээд, нөхрийгөө хөдөө гадаа яваад ирэхэд нь хүүтэйгээ гэрээ “под” хийтэл бэлдээд хүлээж суудаг байв.

Чийгшүүлэгч болон Эмэгтэйчүүдийн саван

SALE!!!

Гэвч гол асуудал нь нөхөр маань архи ууна, агсам тавина, гар хүрнэ. Энэ байдал олон жил үргэлжилсэн дээ. Лам, бөөгөөр явж үзсэн ч хэсэг хугацаанд гайгүй болоод л эргээд хуучин янзандаа орчихдог. Сүүлийн 5-6 жил гар хүрээгүй ч уухаараа хий хардаж, я, п-ээр дуудаж доромжилно. Ажил төрөл хийхээр “Чи амьдралдаа 1000 төгрөгний ч нэмэргүй” гэж хашгирна. Олон жил ийм дарамтанд байсаар залхаад ажлаасаа гарч, хувийн бизнес эхлүүлсэн ч хардаастай хэвээрээ. Зүгээр усанд ороод гарч явахад л бүр аймаар юм болно, “Хаана, хэнтэй яваад ирэв, я минь” гэх үг энүүхэнд. Уг нь би өөрийн толгой, аав ээжийнхээ ач тусаар хүний гар харахааргүй мэргэжил эзэмшсэн, хаана ч өөрийгөө аваад явчих чадалтай, бие даасан хүн шүү дээ. Ганц амьдрах насаа ингэж өнгөрөөх ч гэж дээ гэж бодогдож, энэ засаршгүй хүнээс салах бодол толгойд байнга эргэлддэг ч настай ээж, эгчийгээ зовоочихгүй юмсан гэж тэвчсээр ирлээ.

Урьд шөнө бас л архиа уучихсан элдэв юмаа яриад л сууж байв. Манай хүү өнгөрсөн 5 сард цэргээс халагдаж ирсэн юм. Тэгтэл хүү маань өчигдөр “Арай ч дээ, та хоёр. Намайг бага байхад зөндөө зовоосон, одоо тэр зовлонгоо ганц охин дүүд минь үзүүлж байна. Би сургуулиа хаяад, ажил хийе. Охин дүүгээ энэ зовлонгоос аваад явчихна” гэж хэлэхэд зүрх минь зүсэгдэх шиг л боллоо. Манай бага охин одоо дөнгөж 7 настай…

Охид бүсгүйчүүд, залуучууд минь ээ… Насаараа хамт амьдрах хүнээ маш сайн таньж, сонголтоо зөв хийгээрэй гэж захих байна даа.

1 Comment

  1. baatar tuwshin says:

    Зайлаа. Зодуулаад, доромжлуулаад байж байх заяатай ухаан муутай байж битгий хүнд зөвөлгөө өгөөд бай. Чам шиг хүн зөвөлгөө өгдөггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.