Намайг харааж ерөөлгүй, амьдралын ухаанаар бодитой зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. Би ганц хүүтэй, ганц бие бүсгүй. Нээх өндөр цалингүй ч өөрийн гэсэн ажил төрөлтэй, амьдралаа аваад явж байгаа хүн. Саяхан нэг залуутай танилцаад сар орчим болж байна.
Тэгсэн танилцсан цагаасаа л “хайртай дуртай, чамтайгаа сууна” гээд л… Ганцаардаж явсан миний сэтгэлийг үнэхээр уях шиг л болсон болохоор үерхээд үзэхээр шийдсэн юм.
Түүнд ар гэр, эцэг эх гээд сүрхий түших тулах хүн байхгүй. Нийтийн байранд нэг өрөө түрээсэлдэг, надаас 5 ах, ажил хийдэг энгийн л нэг залуу л даа. Гэтэл саяхан төрсөн өдөр нь болохоор нь би сэтгэл гаргаад арай үнэтэй бэлэг авч өгсөн юм. Яг тэрнээс хойш надаас байнга мөнгө төгрөг гуйдаг болчихлоо. “Байрнаасаа хөөгдөх гээд байна, тэдэн төгрөг хэрэгтэй байна, туслаач” гэх мэтээр байнга л шаналгана. Цалин мөнгөө өр ширэндээ тараагаад дуусчихлаа гээд л…
Үерхээд дөнгөж сар л болж байж намайг санхүүгээр ашиглаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөх боллоо. Би үнэхээр зөвөөр хардаад байна уу, эсвэл үүнийг хэтэрхий аймаар хүндээр тусгаж аваад байна уу? Надад бодитой ухаалаг зөвлөгөө өгөөч, бүсгүйчүүд ээ.