Надаас байнга мөнгө төгрөг гуйдаг болчихлоо

Намайг харааж ерөөлгүй, амьдралын ухаанаар бодитой зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. Би ганц хүүтэй, ганц бие бүсгүй. Нээх өндөр цалингүй ч өөрийн гэсэн ажил төрөлтэй, амьдралаа аваад явж байгаа хүн. Саяхан нэг залуутай танилцаад сар орчим болж байна.

Тэгсэн танилцсан цагаасаа л “хайртай дуртай, чамтайгаа сууна” гээд л… Ганцаардаж явсан миний сэтгэлийг үнэхээр уях шиг л болсон болохоор үерхээд үзэхээр шийдсэн юм.

Түүнд ар гэр, эцэг эх гээд сүрхий түших тулах хүн байхгүй. Нийтийн байранд нэг өрөө түрээсэлдэг, надаас 5 ах, ажил хийдэг энгийн л нэг залуу л даа. Гэтэл саяхан төрсөн өдөр нь болохоор нь би сэтгэл гаргаад арай үнэтэй бэлэг авч өгсөн юм. Яг тэрнээс хойш надаас байнга мөнгө төгрөг гуйдаг болчихлоо. “Байрнаасаа хөөгдөх гээд байна, тэдэн төгрөг хэрэгтэй байна, туслаач” гэх мэтээр байнга л шаналгана. Цалин мөнгөө өр ширэндээ тараагаад дуусчихлаа гээд л…

Үерхээд дөнгөж сар л болж байж намайг санхүүгээр ашиглаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөх боллоо. Би үнэхээр зөвөөр хардаад байна уу, эсвэл үүнийг хэтэрхий аймаар хүндээр тусгаж аваад байна уу? Надад бодитой ухаалаг зөвлөгөө өгөөч, бүсгүйчүүд ээ.

10 Comments

  1. Р says:

    Мөрийтэй тоглоомчин байна. Тэгээд л өдий насан дээрээ нийтийн байанд амьдарч байгаа

  2. says:

    Нийтийн байрны түрээс болон өөрийн санхүүгийн хэрэглээгээ өөртөө тааруулаад зохицуулчиж чадахгүй байгаа хүн гэр бүлээ авч явна гэдэг хариуцлаггүй бодлоггүй хүн байнадаа. Бас тэр залууд эр хүний ноён нуруу нэр хүндээ бодно гэсэн зүйл ч алга.
    Чи суулаа гэхэд дахиад нэг хоолны сав л нэмж байна. Чамд нэмэр болохгүй байна.
    Наад залуу чинь мэдээж чамд их гоё үгс их хэлнээ хэлнэ.

  3. Ахиж битгий өг says:

    Эмэгтэй хүнээс мөнгө гуйдаг арчаагүй новш вэ? Чи ер Эр янхан олоод авчихсан юм биш үү? Удахгүй чамаар тэжээлгэх болно. шууд эвтэйхэн зайгаа барь. За даа Мөнгө өгөхөө больчихвол аяндаа наадах чинь алга болно доо.

  4. zaya says:

    Chi boddooo iim sul doroi eregtei hun chamd tishig tulguur bolood amidraliig chin awaad yawj chadahguishdee teneg ym asuuhiin deereesni yaduu zuduu olon osson oshiin olononi arilaaguil gar baina

  5. Men says:

    Даварсан гараас хурдан сал

  6. buuk says:

    udaagui mungu guij bgaa bol uhamsariin huwid bol ulaan guilagachin ym er ni er hun hangagch bdg getel chamaar hanguulah geed bgaa bol chi uuruu jaahan huchgui ashiglaj bolohoor sulhan megtei l ym daa teneg ywj hanaagui ymuu gantsaaraa bhdaa uhsenee bddg bsan ym uhaan suuhgui bsaar bgd uheh gd bgaa ym uu mal bolohoor chin l ashiglah gd heden shan ugs helehd terend ni uyngalaad ywchihdag buruug uuruusuu er mal awgai mini heterhii teneg yma ta nar neeree

  7. зочины үг says:

    дэмий дэ, нийтийн байраар орон гэрээ хийсэн нэг паразит л байна, юун ч уяхан юм дэ, хайртай дуртай гэхээр л байдагаа бариад байх хэрэг байна уу?, төвөг шдэ адаглаад амьдралдаа нэмэр болчих түшиг тулгуур харсан дээргүй юу, одоо тэгээд уулзаад удаагүй байэ мөнгө төгрөг гуйгаад асуудалаа шийдүүлэх гээд цайрсан юм дэ зүгээр мөр мөрөө хөөсөн нь өлзийтэй дэ ийм юмыг асуултгүй ойлгомжтой л баймаар юм, яахав ганцаарддаг л байх бас нэг эр хүн хүсдэг л байх тэглээ гээд иймэрхүү нь биш л баймаар юм

  8. Алтансарнай Эннбиш says:

    Шууд салаач.өөрийн амьдралаа авч явж чадахгүй хүн чамайг халамжлаад,аваад явахгүы,чадахгүй.чи л өөрөө зовно

  9. buuk says:

    gol n chi uuruu nadad mungu ogvol bas bi durguitsehguishde

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.