Монголын бүх эрчүүд ийм байдаг юм уу?

Салж нийлж, салж нийлсээр 10 жил болжээ. Ер нь нөхөртэй ч юм шиг, нөхөргүй ч юм шиг өрх толгойлж амьдарсаар ирсэн. Бусад хүмүүс намайг нөхөртэй сайхан амьдарч байгаа л гэж боддог байх. Яах вэ, зодохгүй, явалдахгүй… Гэхдээ ер нь миний бэлэн бүх юман дээр ирж амьдарсан хүн л дээ. Амьдралд тус дэм ер нь байхгүй, цугтаа ямар нэг хөрөнгө, юм бүтээгээгүй. Бүх хүүхдийн хариуцлагыг би ганцаараа үүрдэг.

Хойд Солонгосын алдарт эрчүүдийн бэлдмэл Яангчунсамрок

Ядахдаа мөнгө төгрөг зориулдаггүй юм аа гэхэд би ядраад гуйгаад “Ганцхан өдөр эрт босоод хүүхдүүдээ хооллоод өгөөч” гэхэд л босож хоол хийж өгдөггүй. Ирээдүйгээ бодохоор яг энэ хэвээрээ явсаар байгаад өтлөх юм шиг бодогдоод байна. Хажуудаа нэг өвгөн тэжээгээд л… Ямар ч эр хүний хайр халамж, хариуцлага, нөмөр нөөлөг, хайр дурлал байхгүй.

За, сардаа нэг л ойртоно. Тэгээд ихэнхдээ “ядарсан”, “хэрэлдсэн”, “чи аашилсан” гэх мэт төрөл бүрийн шалтгаанаар ойртох нь бүү хэл хоол ч хийхгүй, гэр орны ажил ч хийдэггүй. Өмнө нь яах вэ, би л хайртай байгаад салаагүй юм шиг байна. Одоо үнэхээр өнгөрсөн цаг хугацаагаа бодохоор яг хэвээрээ, одоо ч хэвээрээ. Би гол нь энэ 10 жилийн хугацаанд дээрээс доошоо унаж, их доошоо орсон байна. Бүх ачааллыг үүрсээр байгаад өөрийгөө өөрөө анхаараагүй хаячихсан байна.

Хүний урманд үсчинд ч орж чадалгүй 10 жил болсон. Нүүрний тос, гоо сайхан бүр будаа… Учир нь энэнд зарцуулах мөнгө надад байхгүй, нөхөр хэзээ ч эмэгтэйлэг зүйлд зориулж мөнгө өгч байгаагүй, цаашдаа ч өгөхгүйг би баттай мэдэж байна.

Тэгэхээр салсан нь дээр үү? Хүүхдээ бодоод, тэр хүн ч ноцтой салья гэж хаяж яваагүй, асуудал үүсгээгүй учраас ингээд ганцаараа хариуцлага үүрээд яваад байх уу? Би энэ 10 жилийн эцэст бүрэн туйлдан ядарч (burnout болж) байна. Сэтгэл санаа, бие махбодоор туйлдаж байна.

Өөр хүнтэй танилцъя гэхээр яг ч бас салчихаагүй болохоор би буруутай ч юм шиг. Яах вэ? Эсвэл Монголын бүх эрчүүд ийм байдаг юм уу? Эмэгтэй хүнийг навсай дамба болтол нь шулдаг юм уу? Эсвэл хэнтэй ч танилцахгүй ганц биеэрээ явах уу? Аль замыг сонговол надад ээлтэй вэ?

3 хүүхэдтэй. Эсвэл хүүхдүүдээ бодоод явсаар байгаад би дуусах ёстой юм уу? Ганцаараа л байна даа. Бүх юм над дээр, бүх шийдвэр гаргалт над дээр. Тэр хүн ч “Чи шийдсэн юм бол би хариуцлага хүлээхгүй” гээд юу ч үүрдэггүй. Хажууд байсан ч тус дэм тун бага, ихэнхдээ хариуцлага үүрэхгүй хэрэлддэг. Тэгээд намайг л “ааштай” гэж хэрэлдээд бүх асуудлаас цэвэрхэн мултардаг. Шаварт суусан шарын эзэн гэдэг шиг би үр хүүхэд, гэр орон, санхүү, шийдвэрээ хариуцаад үлддэг.

Эсвэл зодохгүй, араар тавиагүй байхад би жаргал даахгүй зовоод байна уу? Эмэгтэй хүн нялх хүүхэдтэй байсан ч заавал зовж зүдрэн гэрийн санхүүг цуг ололцож, хариуцлага үүрэх ёстой юм уу? Би машมาก ядраад байна. Бусад эмэгтэйчүүдийг харахаар нөхөр нь авч өгсөн гэнэ, ээмэг бөгж, гал тогооны тавилга гэнэ. Эхнэр нөхөр тусдаа машинтай ч байх шиг. “Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс их олдог юм, нөхөртөө итгээд хаячихдаг” гэх юм. Би яах ёстой вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

1 Comment

  1. boldoo says:

    shaadag hamgiin muutai uchirsanaa bugd iim

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.