Монголын бүх эрчүүд ийм байдаг юм уу?

Салж нийлж, салж нийлсээр 10 жил болжээ. Ер нь нөхөртэй ч юм шиг, нөхөргүй ч юм шиг өрх толгойлж амьдарсаар ирсэн. Бусад хүмүүс намайг нөхөртэй сайхан амьдарч байгаа л гэж боддог байх. Яах вэ, зодохгүй, явалдахгүй… Гэхдээ ер нь миний бэлэн бүх юман дээр ирж амьдарсан хүн л дээ. Амьдралд тус дэм ер нь байхгүй, цугтаа ямар нэг хөрөнгө, юм бүтээгээгүй. Бүх хүүхдийн хариуцлагыг би ганцаараа үүрдэг.

Хойд Солонгосын алдарт эрчүүдийн бэлдмэл Яангчунсамрок

Ядахдаа мөнгө төгрөг зориулдаггүй юм аа гэхэд би ядраад гуйгаад “Ганцхан өдөр эрт босоод хүүхдүүдээ хооллоод өгөөч” гэхэд л босож хоол хийж өгдөггүй. Ирээдүйгээ бодохоор яг энэ хэвээрээ явсаар байгаад өтлөх юм шиг бодогдоод байна. Хажуудаа нэг өвгөн тэжээгээд л… Ямар ч эр хүний хайр халамж, хариуцлага, нөмөр нөөлөг, хайр дурлал байхгүй.

За, сардаа нэг л ойртоно. Тэгээд ихэнхдээ “ядарсан”, “хэрэлдсэн”, “чи аашилсан” гэх мэт төрөл бүрийн шалтгаанаар ойртох нь бүү хэл хоол ч хийхгүй, гэр орны ажил ч хийдэггүй. Өмнө нь яах вэ, би л хайртай байгаад салаагүй юм шиг байна. Одоо үнэхээр өнгөрсөн цаг хугацаагаа бодохоор яг хэвээрээ, одоо ч хэвээрээ. Би гол нь энэ 10 жилийн хугацаанд дээрээс доошоо унаж, их доошоо орсон байна. Бүх ачааллыг үүрсээр байгаад өөрийгөө өөрөө анхаараагүй хаячихсан байна.

Хүний урманд үсчинд ч орж чадалгүй 10 жил болсон. Нүүрний тос, гоо сайхан бүр будаа… Учир нь энэнд зарцуулах мөнгө надад байхгүй, нөхөр хэзээ ч эмэгтэйлэг зүйлд зориулж мөнгө өгч байгаагүй, цаашдаа ч өгөхгүйг би баттай мэдэж байна.

Тэгэхээр салсан нь дээр үү? Хүүхдээ бодоод, тэр хүн ч ноцтой салья гэж хаяж яваагүй, асуудал үүсгээгүй учраас ингээд ганцаараа хариуцлага үүрээд яваад байх уу? Би энэ 10 жилийн эцэст бүрэн туйлдан ядарч (burnout болж) байна. Сэтгэл санаа, бие махбодоор туйлдаж байна.

Өөр хүнтэй танилцъя гэхээр яг ч бас салчихаагүй болохоор би буруутай ч юм шиг. Яах вэ? Эсвэл Монголын бүх эрчүүд ийм байдаг юм уу? Эмэгтэй хүнийг навсай дамба болтол нь шулдаг юм уу? Эсвэл хэнтэй ч танилцахгүй ганц биеэрээ явах уу? Аль замыг сонговол надад ээлтэй вэ?

3 хүүхэдтэй. Эсвэл хүүхдүүдээ бодоод явсаар байгаад би дуусах ёстой юм уу? Ганцаараа л байна даа. Бүх юм над дээр, бүх шийдвэр гаргалт над дээр. Тэр хүн ч “Чи шийдсэн юм бол би хариуцлага хүлээхгүй” гээд юу ч үүрдэггүй. Хажууд байсан ч тус дэм тун бага, ихэнхдээ хариуцлага үүрэхгүй хэрэлддэг. Тэгээд намайг л “ааштай” гэж хэрэлдээд бүх асуудлаас цэвэрхэн мултардаг. Шаварт суусан шарын эзэн гэдэг шиг би үр хүүхэд, гэр орон, санхүү, шийдвэрээ хариуцаад үлддэг.

Эсвэл зодохгүй, араар тавиагүй байхад би жаргал даахгүй зовоод байна уу? Эмэгтэй хүн нялх хүүхэдтэй байсан ч заавал зовж зүдрэн гэрийн санхүүг цуг ололцож, хариуцлага үүрэх ёстой юм уу? Би машมาก ядраад байна. Бусад эмэгтэйчүүдийг харахаар нөхөр нь авч өгсөн гэнэ, ээмэг бөгж, гал тогооны тавилга гэнэ. Эхнэр нөхөр тусдаа машинтай ч байх шиг. “Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс их олдог юм, нөхөртөө итгээд хаячихдаг” гэх юм. Би яах ёстой вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

5 Comments

  1. За юу says:

    Гомдлын мөрөөр зөвхөн өөрийнхөө хийсэн, нөхрийнхөө хийхгээгүй л бичсэн байх шиг байна.

    Танайх гэдэг айлд хийх хийх ажил юу юу байгааг жагсааж бичиж байгаад алийг нь чи хийдэг, алийг нь нөхөр хийдэг гэдгээ хамт сууж байгаад тэмдэглэж оноогоорой. Тэгээд үнэхээр танай нөхөр тавилга шиг зүгээр байж байгаа амьтан байна уу үгүй юу гэдгийг гаргахгүй бол ингэж бичээд, зөвхөн өөрийнхөө талаас асуудлыг харахаар асуудал шийдэгдэнэ гэж байхгүй шүү.

  2. kuzaalz says:

    Mongoliin buh erchuudiig uzsen hun baihgvi baih oo odoogoor, oortoo tsag mongo zartsuulj chadahgvi bol hench hayagdana shuudee ene huuhnuud zaluuchuud ygd gangaraad biedee anhaaraad bgaa ni bayandaa bish oortoo mongo zartsuulj chaddagt bgaa baihaa gej bodoj bna teed amjilt

  3. buuk says:

    iim teneg archaagui amidralaar 10jil amidrah gj chinii bolowsroliin l hemjee ene ym daa odoo yuch gehew 1 jil bol bas yaay ghsen 10jilee aldan ingj amidarch bgaa bol chinii setgetsend ym bn chamas eruul hun bol ali hediin salaad uur shna amidraliig buteeged hun shig amidarch ywaa teneg turuh iim l hortoi bgaa ym daaa

  4. Emma says:

    Чи өөрийгөө гээтэлээ хайрлаагүй явхад хэн чамайг хайрлах юм. Эмэгтэй хүн хүүхэд гаргах өсгөх машин биш. Сал , наад хүн чинь хайрлаагүй бол өөр чамайг хайрлах хүн гарч ирнэ. Өөртөө арчаатай бай гэж гууя !

  5. boldoo says:

    shaadag hamgiin muutai uchirsanaa bugd iim

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.