Эрүүл мэндийг хэзээ ч орхигдуулж болохгүй шүү

Сайн байцгаана уу? Би одоо 25 настай залуу байна. Сүүлийн үед амьдрал маань утга учиртай санагдахаа больж, толгойд зөвөл үхлийн тухай бодол эргэлдэх болсон юм. Нэг удаа би бүр сэтгэл зүйн гүн хямралд орж, бүсээрээ өөрийгөө боомилон амьдралаа эцэслэх аюултай алхам хийж үзсэн. Тэр үед толгой эргэж, ойр орчны дуу чимээ холдож ойртоход асар том айдас сэтгэлийг минь эзэмдсэн юм.

36 ЦАГИЙН ҮЙЛЧЛЭЛТЭЙ ШИНЭ ҮЕИЙН ВИАГРА

Яг тэр мөчид л би “хүзүүнд зангилагдсан энэ бүсийг яаж хурдан тайлах вэ” гэж сандарч, азаар их чанга зангидаагүй байсан тул бүсээ хурдан мулталж чадсан. Одоо бодоход үнэхээр аймшигтай, сэтгэлээс гардаггүй дүнсгэр дурсгал болон үлдэж.

Ийм сонголт хийхэд хүрсэн гол шалтгаан маань би эдгэрэх боломжгүй, хүнд өвчинтэй болсон явдал байлаа. Гэвч тэр хүнд давааг давсны дараа би амьдралын үнэ цэнийг цоо шинээр ойлгосон юм.

Та бүхэндээ зориулж хэлэхэд: Хүнд эрүүл мэнд байхад л бүх зүйлийг шинээр эхлүүлж, ямар ч бэрхшээлийг давж болно. Санхүү мөнгөөр дутагдах үе байж болох ч бие эрүүл мэндийг хэзээ ч орхигдуулж болохгүй шүү. Амьдрал өөрөө хатуу, бэрхшээлтэй байдаг ч туулж гарахад үнэ цэнтэй. Мөн залуус минь аав, ээжийнхээ өврөөс гарах гэж бүү яараарай. Эцэг эхтэйгээ хамт байх цаг хугацаа бидэнд тийм ч их олдохгүй, маш хурдан өнгөрдөг юм шүү.

Амьдралаа хайрлах, сэтгэлийн тэнхээтэй байх талаар бүгдээрээ сэтгэгдлээ үлдээж, бие биедээ урам зориг хайрлаарай.

2 Comments

  1. buuk says:

    baigaliinhaa jamaar duusah hurtel hicheegeerei turuulj duusah zamiig bitgii songooroi amjilt

  2. Баярлалаа says:

    За ойлголоо, хичээх болноо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.