Дундад зууны үеийн тухай кино, зохиолуудад рыцарь эрс аян дайнд мордохдоо эхнэртээ металл цоожтой бүс зүүлгэж, түлхүүрийг нь авч явдаг байсан тухай түүх маш алдартай. Гэвч Chastity Belt (Ариун чанга бүс) хэмээн нэрлэгддэг энэхүү зүйл нь үнэндээ Дундад зуунд огт байгаагүй, хожим зохиогдсон түүхэн том төөрөгдөл юм.
Түүхэн төөрөгдөл хэрхэн үүссэн бэ?
Аян дайнд явсан рыцариуд эхнэрээ араар тавиулахгүй тулд төмөр бүс зүүлгээд цоожилчихдог байсан гэх яриа 19-р зууны Victorian эрин үед маш их тархжээ.
Судалгаагаар Chastity Belt-ийн анхны сураг 1405 онд Konrad Kyeser-ийн бичсэн “Bellifortis” хэмээх цэргийн технологийн номд гардаг. Гэвч уг номд гарч буй бүсний зураглал нь бодит хэрэглээ биш, тухайн үеийн ёгт шоглол (satire) болон хошин шүлгийн агуулгатай байсан нь нотлогдсон юм.
Физиологийн хувьд боломжгүй зүйл
Түүхч болон анагаах ухааны шинжээчдийн тайлбарлаж буйгаар эмэгтэй хүн төмөр бүсийг хэдэн сар, жилээр зүүх нь физиологийн хувьд БҮРЭН БОЛОМЖГҮЙ.
19-р зууны Музейн залилан ба “Мастурбацийн айдас”
Өнөөг хүртэл зарим музейд хадгалагдаж буй Chastity Belt-үүд нь ихэвчлэн 19-р зуунд хийгдсэн хуурамч эд зүйлс юм.