ШӨНӨ БҮР ХАР ЗАЛУУ ЗҮҮДЛЭЭД БАЙНА

Сайн байна уу? Би нэг асуудлаас болж сэтгэл санаагаар унаад, шөнө тайван унтаж чадахаа байчихлаа. Эхнэр маань оюутан байхдаа гадаадад сурч байсан юм билээ. Тэр үедээ олон Африк эрэгтэй, эмэгтэй найзуудтай байсан гэсэн.

Тэр үеийнх нь дурсамж эсвэл хааяа ярьж байсан зүйлс нь толгойноос гарахгүй, сүүлийн үед шөнө болгон л эхнэрээ хар залуутай янз бүр болж байна гэж зүүдлээд байна. Өдөр нь ямар ч асуудалгүй хэвийн байдаг атлаа шөнө зүүдлээд эхлэхээр дотор муухайрч, эхнэртээ итгэх итгэл сулраад, өөрийн эрхгүй хардаад байх боллоо.

Эхнэртээ ямар ч буруу зүйл байхгүй, зүгээр л өнгөрсөн үеийнх нь найзууд шүү дээ гэдгийг ухамсраараа ойлгоод байгаа ч сэтгэл санаагаа дийлэхгүй юм. Энэ бодол, хардалтаасаа яаж салж, тайван амьдрах вэ? Эрчүүд ээ, зөвлөөд туслаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.