ШӨНИЙН БИЛЛЬЯРДНЫ ГАЗРУУД ТЭР ЧИГТЭЭ ИЙМ БОЛЧИХСОН ЮМ УУ…

Өдрийн мэнд. Энэ билльярдын газруудад ажилладаг, бас тэрүүгээр эргэлддэг охид бүсгүйчүүд үнэхээр дураараа, замбараагүй болжээ. Манай нөхөр билльярдын тоног төхөөрөмжийн үйлчилгээ, засвар хийдэг юм. Миний мэдэхийн л лав нэлээн хэдэн билльярдын газрын хүүхнүүдтэй янз бүр болж амжсан.

Ганцаараа ч биш, хамт билльярд тоглодог найзуудтайгаа нийлчихээд л билльярдын хүүхнүүдтэй буудал хэсэж архидаж, завхайрна. Заримдаа бүр тэр билльярдын газрууддаа хонон өнжин ууж хонодог. Хэрэв нөхөр чинь “хонон өнжин билльярд” гээд гэрээсээ холддог бол цаанаа ямар нотой нь ойлгомжтой шүү дээ. Гол нь тийм газар ажилладаг болон эргэлддэг хүүхнүүд нь аль мөнгөтэй, боломжтой залуучуудыг уургалж, салгаж авахдаа бүр мэргэшчихсэн байдаг юм билээ.

Энэ бүхнийг тэвчих аргагүй болж, сэтгэл санаагаар маш их унасны эцэст одоо тусдаа амьдраад өөрийгөө арай гэж л тайвшруулж байна. Шөнийн цагаар ажилладаг ийм газрууд ер нь тэр чигтээ ийм завхай болчихсон юм уу? Надад маш хүнд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.