Би өөрөө 21 настай эмэгтэй л дээ. Нууц биш бол гаднаасаа хүмүүсийн харахад даруухан, хөөрхөн охин гэж боддог. Ойр дотныхноос маань хэн ч намайг дотроо ийм зүйл бодож, төсөөлдөг гэж мэдэхгүй, бараг дотно харилцаанд орж байсныг ч гадарлахгүй байх.
Би ер нь бисексуал (bisexual) сонирхолтой хүн л дээ, гэхдээ одоогоор хэн нэгэнд нээлттэй хэлж байгаагүй. Сүүлийн үед сэтгэлд нэг л сонин, өөр төсөөллүүд их орж ирэх боллоо. Хааяа дотно харилцааны үед маш хүчтэй мэдрэмж авч, хэн нэгний бүрэн эрхшээлд ормоор эсвэл эсрэгээрээ өөрөө эмэгтэй хүнийг залан дагуулж, шинэлэг зүйл туршмаар санагдах юм.
Бүр заримдаа биеэ бүрэн даатгаж, хэд хэдэн залуустай зэрэг маш халуухан, хязгааргүй орчинд байхыг хүртэл төсөөлөх үе гарах юм. Ойрдоо яагаад ч юм ийм этгээд төсөөллүүд хэтэрхий их бодогдоод байна. Би яг яачихаад байгаа юм бол оо? Иймэрхүү зүйл төсөөлөх нь хэвийн зүйл болов уу?