Өнөөдөр дэлхийн загварын ертөнчийг атгаж, тэрбум долларын бизнес эрхэлж буй Ким Кардашианыг анх хэн байсныг хүмүүс тэр бүр санадаггүй. Тэрээр 2000-аад оны эхээр баян айлын эрх охин Пэрис Хилтоны туслах, хувцсыг нь зөөж явдаг энгийн нэгэн байв. Гэвч 2007 онд гарсан нэгэн явдал түүний болон түүний гэр бүлийн амьдралыг 180 градус эргүүлсэн юм.
Дэлхийг цочроосон бичлэг
2007 онд Ким Кардашиан болон түүний тухайн үеийн найз залуу, реппер Рэй Жэй нар 2002 онд бичүүлж байсан хувийн насанд хүрэгчдийн бичлэг интернетэд задарчээ. Тухайн үед интернет дөнгөж хөгжиж байсан тул энэ бичлэг маш богино хугацаанд дэлхий даяар цацагдаж, томоохон сенсаац тарьсан юм.
Санамсаргүй задрал уу, эсвэл нарийн төлөвлөгөө үү?

Асуудал сөхөгдөх үед Ким өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдэж байсан ч хожим нь өөр баримтууд дэлгэгдсэн байдаг. Түүний ээж Крис Женнер болон Ким өөрөө энэ бичлэгийг насанд хүрэгчдийн контент түгээдэг “Vivid Entertainment” компанид сайн дураараа худалдаж, цацах зөвшөөрөл өгсөн гэх яриа одоо ч маркетингийн салбарынхны дунд яригддаг.
Шуугианыг бизнес болгосон нь
Бичлэг задарснаас хэдхэн сарын дараа тэдний гэр бүл “Keeping Up with the Kardashians” реалити шоугаа цацаж эхэлсэн. Сайн, муу ямар ч яриаг ашиг орлого болгон хувиргаж чаддаг тэдний гэр бүл энэхүү ичгүүртэй явдлыг асар том PR зэвсэг болгож чадсан юм.
Өнөөдөр Ким Кардашиан 1.7 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнес эмэгтэйчүүдийн нэг болжээ.