ДИДДИГИЙН БАРИВЧИЛГАА БА ЖАСТИН БИБЕР: 15 НАСТАЙД НЬ ЮУ БОЛСОН БЭ?

Шон “Дидди” Комбс хүний наймаа, бэлгийн замын дарамт, зохион байгуулалттай гэмт хэргийн зүйл ангиар цагдаад баривчлагдсан явдал поп соёлын салбарыг орвонгоор нь эргүүлсэн билээ. Энэхүү асуудал сөхөгдөхтэй хамт олон нийтийн анхаарал ердөө 15-хан настай байхдаа Диддигийн нөлөөнд орж байсан поп одон Жастин Бибер рүү чиглэв.

ДАСГАЛАА Ч ХИЙ, ТААШААЛАА Ч АВ…

48 цагийн нууцлаг бичлэг ба асуудалтай залуу нас

Жастин Биберийг хөгжмийн салбарт анх хөл тавьж байхад буюу 15 настай байхад нь рэппер Дидди түүнийг өөрийн асрамжид авч, “48 цагийг хамтдаа өнгөрүүлнэ” гэсэн бичлэг тухайн үед юу ч болоогүй мэт гарч байв. Тэрхүү бичлэг дээр Дидди “Бид хаашаа явж, юу хийхийг дэлхий нийтэд дэлгэх боломжгүй, гэхдээ энэ бол 15 настай залуугийн мөрөөдөл” хэмээн ярьж байжээ. Хожим Диддигийн “Freak Offs” хэмээх хаалттай, эмх замбараагүй үдэшлэгүүдийн талаарх баримтууд дэлгэгдэхэд тухайн үед насанд хүрээгүй байсан Жастин Бибер юу туулж өнгөрүүлсэн бэ гэх асуулт хүчтэй тавигдаж эхэлсэн юм.

Айдас, сэтгэцийн цочрол ба дуугүй байдал

Диддиг баривчлагдсаны дараа Жастин Бибер олон нийтийн өмнө гарахаас зайлсхийж, сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа нь папараццийн зургуудаас харагдах болсон. Түүний ойр дотнын эх сурвалжуудын мэдээлснээр Жастин өөрийн залуу насны сэтгэлийн шарх, Диддигийн үдэшлэгүүдтэй холбоотой бараан түүхийг эргэн санахаас асар их айж байгаа бөгөөд одоогоор албан ёсны мэдэгдэл хийхээс бүрэн татгалзаж байна.

Шинэ үеэ хамгаалах амлалт

Жастин Бибер хожим нь Билли Айлиш зэрэг залуу уран бүтээлчдийн талаар ярихдаа нулимс дуслуулан “Би зүгээр л түүнийг хамгаалмаар байна. Би өөрөө залуу байхдаа юу туулж өнгөрүүлснийг түүнд туулуулмааргүй байна” хэмээн ярьж байсан нь өнөөдөр хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр өвтгөж буй баримт болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.