Хосууд хоорондоо их секс хийх тусам мөнгө, анхаарал төвлөрөл, урам зориг нь нэмэгддэг. Энэ тоглоом биш. Энэ бол биологи, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн нэгдмэл хүч юм.
Хосуудын дотносол/intimacy сайн байхад бүх зүйл илүү сайхан болдог. Стресс буурдаг. Аз жаргал нэмэгддэг. Эрч хүч огцом өсдөг. Өөртөө итгэх итгэл хэд дахин нэмэгддэг. Эрэгтэй нь цэх алхдаг. Эмэгтэй нь илүү аюулгүй, тайван болдог. Харилцаа холбоо сайжирдаг. Маргаан багасдаг. Харилцаа бүхэлдээ хөнгөн зөөлөн болдог.
Яагаад? Тогтмол дотносол гомдол хорслыг багасгаж, үнэн харилцан холбоог бат бөх байлгадаг. Бие махбодоороо бие биеэ таашаадаг хосууд оюун санаа, сэтгэл зүрх, сүнслэг түвшинд ч бас бие биедээ таатай байдаг. Тэд нэг баг болдог. Илүү том мөрөөддөг. Бие биедээ илүү хүчтэй тусалдаг. Илүү ихийг хурдан бүтээж чаддаг.
Амьдрал тэдний хувьд хамтдаа хөтлөлцөөд, нүүр тулаад ордог тийм орон зай болдог. Энэ бол бэлгийн чадамжийн тухай биш. Жинхэнэ утгаараа бие биенийхээ дэргэд яг одоо байж чадах тухай.
Дотносыг чухалчилдаг хоёр хүн бусад бүх зүйлийг амархан болгодог тийм гүн холбооны түгжээг тайлж нээдэг. Бизнес өсдөг. Санхүү сайжирдаг. Зорилго биелэхүйц санагддаг. Гэрийн ажил хүртэл ажил шиг санагдахаа больдог. Яагаад гэвэл ДОТНОСОЛ урам зоригийг тэтгэдэг, урам зориг урагшлах эрчийг бий болгодог. Ихэнх хүмүүс урам зориг хайдаг. Харин тэр урам зоригийг нь шийддэг харилцаагаа засаг хүн цөөхөн.