Гэртээ сайхан уур амьсгал бүрдүүлэх аргууд
2017/10/12
Эмэгтэй хүнд яаж мэдэгддэг юм бэ?
2017/10/12
Бүгдийг харуул

Сексийн харилцааны талаар хайрттайгаа хэрхэн ярилцах вэ?

Та эхнэр/нөхөртэйгөө сексийн амьдралынхаа талаар хэр нээлттэй ярилцдаг вэ. Өөрийнхөө юу хүсэж байгааг зөвөөр ойлгуулахын зэрэгцээ түүний хүслийг ч байнга сонсож чаддаг уу? Дийлэнх Монгол гэр бүлүүдийн хувьд энэ тийм ч нээлттэй сэдэв биш. Эхний таван жил гал халуун шөнүүд өнгөрч, юуг ч яаж ч хийсэн үнэхээр таашаал авдаг ч цаашид нэг хэвийн байдал үргэлжлэх нь бий. Хэдий шинэ зүйлийг хүссэн ч түүнийгээ буруугаар ойлгуулах вий гэдэг айдаст автсанаар хэн хэн нь нууцхан өөр хүсэл тээх нь бий. Их санаачлага гаргахдаа л нэг шөнийг илүү романтикаар өнгөрүүлж, секси дотуур хувцаснаас хэтрэхгүй. Тухайн үедээ шинэхэн байх боловч ярилцахгүй л бол төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тиймээс л сексийн харилцааны талаар хайрттайгаа ярилцах нь чухал. Харин хэрхэн ярилцаж үр дүнд хүрэх боломжтой талаар “Сэтгэл судлаачийн 101 хариулт” номд хэрхэн өгүүлснийг хүргэж байна.

Бэлгийн харилцаа гэдэг харилцан нөлөөлөх, мэдрэмжээ солилцох гэсэн утгыг агуулдаг. Сексийн харилцаандаа сэтгэл ханамжтай байх нь мэдээж чухал. Сэтгэл хангалуун байхын тулд бие махбод төдийгүй оюун санаа, сэтгэл зүйн хувьд ч таарч тохирох хэрэгтэй. Хосууд энэ сэдвээр ярилцах нь цаашдын хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байхад тун чухал. Хостойгоо нээлттэй ярилцах нь та хоёрын хоорондын харилцааны тав тухай, тааламжтай, сэтгэл хангалуун байдалд сөргөөр нөлөөлнө гэж бодох хэрэггүй. Учир нь сэтгэлийг тань зовоож буй асуудлаас дэндүү жижигхэн гэдгийг санаарай. Хос тань таны таашаалд нийцүүлж, юунд дуртай эсвэл юунд дургүйг тань ойлгож, бие биенээ жаргалтай байлгах аргыг мэдэхээс татгалзах болов уу.

Сексийн талаар ярилцах тохиромжтой аргын нэг нь ямар нэг шахалт тулгалгүйгээр санамсаргүй байдлаар сонссон зүйлээ хуваалцах байдлаар яриаг эхлүүлэх юм. Ихэнхдээ хосууд сексийн тухай ярилцахаас зайлсхийдэг. Хосууд энэ талаар ярилцсанаар хоорондоо илүү нээлттэй болж, сексийн үед илүү зоригтой алхмуудыг хийж эхэлдэг гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг.

Юуны тухай ярихыг хүсэж байгаагаа урьдчилан бодоорой. Ингэснээр ярилцах үед юу хэлэх тань илүү тодорхой болно. Хэрэв сексийн харилцаандаа сэтгэл ханамжгүй байгаа бол давтамж, цаг хугацаа гээд чухам юу тааламжгүй санагдаад байгааг бодож үзээрэй. Мөн нэгэн хэвийн байдал таалагдахгүй байгаа бол шинэ зүйлс туршиж үзэхийг санал болгох хэрэгтэй. Эдгээр бодлоо шаардлагатай бол тэмдэглээд ярилцах үедээ ашиглаж болно. Энэ нь мөн санаагаа үгээр илэрхийлэхэд тустай. Ямар ч нөхцөлд санаа бодлоо тэмдэглэж байгаад ярих нь хэлэх гэсэн зүйлээ мартах, сэтгэл хөдлөлөөрөө хандахаа сэргийлэх бөгөөд санаагаа улам баяжуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Өөр нэг чухал зүйл гэвэл ярилцах үедээ дутагдлыг нь дурдах бус та хоёрын сексийн харилцааны нааштай байдал дээр төвлөрөхийг хичээгээрэй.

Ярилцаж эхлэхээсээ өмнө хоёулаа хамтдаа байх нөхцөлийг бүрдүүлж, яриагаа алгуур эхэл. Шууд л “надад таалагдахгүй байна” гэж хэлэх нь хосоо цочирдуулж, сандаргана. Тиймээс оронд нь “хайр аа энэ тийм ч том асуудал биш. Гэхдээ…” гэдэг үгийг ашиглаарай. Жишээлбэл, “намайг чухам юу улам чөлөөтэй болгож, дур хүслийг маань юу өдөөдгийг чи мэднэ дээ” гээд тайлбарлаж хэлсэн ч болно. Эсвэл өөрөө эхэлж ч болно. Өөррийн бодлоо илэрхийлэх аргыг нь олон нийтийн газарт ч хэрэглэж болох бөгөөд дур хүслийг төрүүлэх тун аятайхан “чимээгүй” хэлбэр юм. Аажмаар өөртөө таалагддаг арга хэрэглэхэд хайртыгаа уруу татаж болно. Хэлж байсан зүйлийг тань хийх тусам хайрт тань чиний ер бусын гайхам болохыг олж харах болно. Хамт ярилцсан зүйлээ турших нь халуун дулаан харилцааны түлхүүр л гэсэн үг.

Хэрвээ сексийн давтамж хангалтгүй байгаа мэт санагдвал зөвхөн “Бидний сексийн давтамж цөөн байна” гэж хэлэх хэрэггүй. Хайртдаа түүнтэй секс хийхэд хир сэтгэл хангалуун байдгаа бас өөрт тань хир сайхан байдгийг хэлээрэй. Харц, хоолойны өнгөнөөс эхлээд биеийн хэл, дохиогоор хайр энхрийллээ илэрхийл. Бие махбодынхоо бүх л хэсгээр харилц. Жишээ нь, инээмсэглэж, нүдээрээ шуналтай харан, тэвэрч, үнс. Санаачлага гарга. Сексийн дараа бие биенээ хайрлахад хэзээ ч ядрахгүй гэж хэл. Хайрын бүтээмжийг нь магт.

Харин шинэ зүйлийг хүсэж байгаа бол сексийн үед санал болгоорой. Хамтдаа та хоёрын илүү дотно болгох шинэ зүйлсийг эрэлхийлж, суралц. Ингэхдээ төсөөллөө ашиглаад үзсэн ч болно. Хэрэв санал болгосон зүйлийг тань зөвшөөрөхгүй бол сэтгэл татам байдлаар хариултыг хүлээн ав. Хайранд бас хүлээцтэй байдал хэрэггүй. Эдгээр зөвлөмжийг үгүйсгээд байвал ихэнх нь чухал биш болно. Тайвнаар сексийн талаар хайрттайгаа ярилцаж чадах юм бол харилцаа хүссэнээр тань болж байгааг олж харна. Айдас, эргэлзээ зэрэг жижиг сааданд бууж өгөлгүй ярилцсанаар илүү аз жаргалтай болж чадна.

SOURCE: gogo.mn

1 Comment

  1. ganaa says:

    Шинэ зүйл гэж чухам юу байдаг вэ? Дотоор хувцас, секс тоглоом …….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *