Чалх сайжруулдаг амьсгалын дасгал

42-17814608.jpgСтрельниковын амьсгалын дасгал гэж сонсож байсан уу? Биеэ эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх болон дуу хоолойгоо алдахгүй байх талаар бага ч болов анхаарал тавьж байсан хүмүүс энэ дасгалын талаар сонсож л байсан байх.
Дасгалыг дуурийн дуучин, сурган хүмүүжүүлэгч А.Н.Стрельников нь анхлан дуу хоолойг дасгалжуулах зорилгооор боловсруулсан байдаг. Гэвч удалгүй эдгээр дасгалууд нь дуу хоолой төдийгүй бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх нөлөөтэй нь тогтоогдсон байна.

Бие махбодийг бүхэлд нь гэсэн болохоор үргүйдэл, бэлгийн чалх сулрах, гадна ба дотор бэлэг эрхтэнийн өвчин, түрүү булчирхайн үрэвсэл зэрэг олон эмгэгүүдээс ангижрахад ч гэсэн тусладаг нь ойлгомжтой. Эрхэм танд дээр дурдагдсан асуудлын үед тусгайлан хийх ёстой дасгалуудыг танилцуулж байна.

Анхаарууштай зүйл

Дасгалуудыг хийхийн өмнө бие барьсан оймс, дотоож, лифчик майк зэргийг сольж, боломжтой бол бүр нүцэглэн биеэ бүрэн чөлөөтэй болгох хэрэгтэй.

Дасгал хийхдээ зөв амьсгалахад гойд анхаарах хэрэгтэй. Амьсгааг авахдаа зөвхөн хамраараа, хүчтэй эрчтэй, их дуу чимээ гарган аваад гаргахдаа ам, эсвэл хамраар яаралгүйгээр, тайван гаргаж өгнө.

Эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд нь эдгээр дасгалуудын шээс бэлгийн замын үйл ажиллагааны янз бүрийн хямрал, гадна болон дотор бэлэг эрхтэнүүдийн үрэвсэлт өвчний үед хийнэ.

Эрэгтэйчүүд

Эрчүүд нь эдгээр дасгалуудыг түрүү булчирхайн үрэвсэл, чалх сулрах, шамбарам, шээс задрах, үргүйдэх үед хийнэ.

Дасгал

“Савлуур түлхэх”. Гараа сул биеийн дагуу чөлөөтэй унжуулан цэх зогс. Амьсгаа авахтайгаа зэрэгцэн хурдан явган сууна. Явган суухдаа нуруу цэх, алгаараа өвдгөө тулсан, өсгий газраа бага зэрэг хөндийрсэн байрлалтай болно. Энэ байрлалдаа амьсгаагаа гаргана. Дараа нь амьсгаагаа авахтайгаа зэрэгцэн огцом босно. Босохдоо хөл, өгзөг хошногоны хуниасыг чангална. Амьсгаагаа ахин гаргана. Тус бүр 8 удаа сууж боссон давталттай 12 оролт хийнэ.
“Агшилт”. Нуруу цэх, хөл мөрний хэмжээнээс үл мэдэг өргөн тавьж, гараа тохойгоороо нугалан алга гадагш харуулсан байралтайгаар хатуу гадаргуйтай зүйл дээр сууна. Амьсгаа авахтайгаа зэрэгцэн нударга, өгзөг, хошногоны хуниасаа чангалаад амьсгаагаа гаргахтайгаа зэрэгцэн суллана. Дөрвөн удаа амьсгаа авч чангалаад 4-5 секунд амраад нийт 24 удаа давтана.
“Аарцаг”. Хөлөө өвдгөөрөө нугалаж, гараа дагзан дороо хийн дээшээ харж хэвтэнэ. Огцом, чанга дуутайгаараа амьсгаа авахтайгаа зэрэгцэн аарцагаа дээш нь өргөөд өгзөх болон хошногоны хуниасаа хүчтэй чангална. Амьсгаагаа тайван гаргахтай зэрэгцэн аарцагаа буулгаа булчингаа сайтар суллана. 8 удаа амьсгаа авч гаргах давталттайгаар 12 оролтоор хийнэ.
“Цагны савлуур”. Хөлөө өвдөгөөр нь нугалан дээш харж хэвтэхтэйгээ зэрэгцэн хоёр хөлийн хооронд өргөн зай авна. Хамраар огцом амьсгаа авахдаа баруун өвдгөө зүүн тийш огцом эргүүлэн газар тавиад амьсгаа гаргахдаа буцааж анхны байдалд нь оруулна. Зүүн өвдөгөн дээрээ мөн адил давтана. Хоёр хөлөө тус бүр 8 удаа савлан хөдөлгөсөн давталттайгаар 12 оролт хийнэ.

Тайлбар

Эмэгтэйчүүд нь бүх дасгалуудын эрэгтэйчүүдийн адил хийх ч өгзөг, хошногоны хуниастай зэрэгцэн үтрээнийхээ булчинг чангална.

4 Comments

  1. Zaluu says:

    шаша

  2. anu says:

    шшшшшшшшш сука 2 уулаа адилхийм бн жшшшш хэхэхэ

  3. suka says:

    hehe. daanch oilgohgui yumdaa. dongoj 14 hurch bna. sayahan l nztai bolson udahgui untaj uzeh bhaa, goye te

  4. munkhuu says:

    yneheer laitai ain

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.