Хятадууд яардаггүй

42-180304111.jpgAНУ-ийн Аризона мужийн их эмнэлгийн эрдэмтэн судлаачид эртний Хятадын Даосын сексийн сургаалийг судалж байгаад хүний бие дээр туршилт хийсний үндсэн дээр нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Тэд судалгааныхаа дараа “Эрэгтэй хүн сексийн үед дур тавилтаа барьснаар эмэгтэйдээ илүү их таашаал өгөхөөс гадна өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалдаг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Судалгааны багийг ахалсан профессор Ричард Меллори: “Хятадууд үрийн шингэнээ гадагшлуулах бүртээ эрэгтэй хүн нэлээн их хэмжээний энергийг алддаг гэж үздэг байжээ. Тиймээс эр хүний энергийг алдуулахгүйн тулд үрийн шингэнээ барьж сурах бүхэл бүтэн систем бий болгосон байна.

Эрт үед үрийн шингэнээ гадагшлуулахгүйгээр нэг дор 10-12 удаа дур тавьж чаддаг “сексийн мастерууд” байсан гэж ярьдаг. Тэр тусмаа тэр хүмүүс маш өндөр насалдаг байсан байна. Эртний хятадын сударт сексээ зөв хийвэл нэг биш гурван нас элээнэ гэж өгүүлсэн байгаа нь ч учиртай…” хэмээн ярьжээ.

Тэгээд хэсэг эрдэмтэд эрэгтэй хүн дур тавилтаа барих нь үнэхээр эрүүл мэндэд тустай юм уу үгүй юу гэдгийг туршиж үзэхээр шийджээ. Тэрхүү судалгааны дараа гайхалтай баримт үзүүлэлтүүд гарч ирсэн байна. Түрүү булчирхай хурьцлын үед хэт идэвхтэй биоаминуудыг ялгаруулдаг болох нь тогтоогджээ. Чухам энэ биоаминууд нь биеийг дур тавилтанд бэлтгэж өгдөг байна. Яг сексийн оргил үед, дур тавихын өмнө эрүүл саруул хүний даралт хүртэл бараг хоёр дахин нэмэгдэж, судасны цохилт түргэсч, цусан дахь дааврын хэмжээ нэмэгддэг гэдгийг бид бүгд мэднэ.

Тиймээс ийм асар их хурд, хурц байдлыг тэвчихийн тулд бие махбодод онцгой “түлш” хэрэгтэй болдог байна. Био удамшлын аминууд нь биеийн энергийн эрч хүчний солилцоог харьцангуй “хэмнэлтэт” түвшинд хүргэж өгдөг ачтай ажээ. Тамирчид хүнд хүчир бэлтгэл сургуулилтынхаа үед хэрэглэдэг амин дэм, эрчимжүүлэгчид нь яг түүн шиг үйлчилгээтэй.

Жирийн эр хүнд био аминууд нь дур тавихаас 20-30 секундын өмнө л боловсордог байна. Харин дур тавилтаа зориуд барих тохиолдолд биоаминууд ялгарал нэмэгдэнэ гэсэн үг. Тэдгээрийг ялгаруулдаг булчирхай нь тамирчин дасгал хийж байх үед булчин нь чангардаг шиг чангарч ийнхүү биоаминыг сайн ялгаруулдаг байна.

Тэгвэл тэр ач тустай, ид шидтэй зүйлийг чинь эм, бэлдмэл болгоод гаргаад авч болдоггүй юм уу гэсэн асуултанд профессор Меллори “Харамсалтай нь тэгж болохгүй байх гэж бодож байна. Хүн бүрийн хувьд биоамины бүтэц болон бүх байдлаараа дахин давтагдашгүй, өөр хоорондоо огт адилгүй. Тийм болохоор түүнийг нь үйлдвэрлэлийн түвшинд боловсруулах боломжгүй гэсэн үг юм. Тэгээд ч биоаминууд нь зарим хүнд их хэрэгтэй байхад заримд нь бага хэрэгтэй байх жишээтэй.

Тэгэхээр хамгийн шилдэг арга бол дээр өгүүлсэн хятадын даосын сексийн арга. Харин түүнийг орчин үед тааруулан хөрвүүлсэн бидний тодотголыг бас уншвал зүгээр байх л даа. Тэгээд ч ийм аргыг эзэмшихийн тулд тусгай дасгал, дадлага, сургуулилалт хэрэггүй. үндсэн 5-6 үйлдэл, байрлалыг сурчихвал болно. Харин үүнийгээ амьдрал дээр л сайн турших хэрэгтэй дээ…” хэмээн өгүүлжээ.

Цогц дасгалууд
Хамгийн түрүүн хүний сурах ёстой зүйл бол сексийн үед зөв амьсгалах явдал байдаг байна. Хүн орондоо хуучирсан уурын тэрэг шиг байх ёсгүй. Амьсгал гүнзгий нэгэн хэмнэлтэй байх ёстой. Ялангуяа яг сексийн үед нэг түлхэлт нэг амьсгаагаар хийгдэх ёстой гэнэ. Зөвхөн ингэж зөв амьсгалж буй тохиолдолд л эрт дур тавих, үрийн шингэнээ эрт гадагшлуулахаас сэргийлж чадна.

Урт гурав, богино дөрөв…
Сексийн үед бэлэг эрхтнээ үтрээнд оруулаад түлхэлтээ тодорхой дараалалтайгаар хийх хэрэгтэй. Эхлээд гурван хүчтэй, гүн түлхэлт хийгээд түр амсхийсэн маягтайгаар дөрвөн өнгөц, зөөлөн түлхэлт хийнэ. Болж өгвөл тоогоо алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэж тоогоо бодож байх нь нэг талаар танд дур тавилтын тухай мартагнуулж, сатааруулж өгдөг тул дур тавилтыг удаашруулахад зохих нэмэртэй гэсэн үг юм.

Тойргоор хөдөлгөх нь…
Хоёр юм уу гурван удаагийн ийм цогц түлхэлтийн дараа бэлэг эрхтнээ үтрээнээс гаргалгүйгээр тойрог маягийн хөдөлгөөн хийнэ. Ингэхэд хөөрч ирсэн мэдрэлийн цэгүүд өөр цэгт хүрэлцэн дахин байрлаж, ингэснээр дур тавилт удааширдаг байна.

Дээгүүр атгалт
Хэрвээ эрэгтэй нь үүнээс цааш тэсэхгүй нь гэж үзвэл эмэгтэй нь залуугийнхаа бэлэг эрхтний яг толгойн доогуур чангахан атгах хэрэгтэй. �?нгэвэл бэлэг эрхтнийг цусаар хангаж байдаг үндсэн судас дарагдаж дур тавилтыг тасалдуулна. Хэд хэдэн удаа ингэж атгасны дараа хурьцлаа үргэлжлүүлж болно.

Доогуур атгалт
Дээр өгүүлсэн арга нь дур тавилтыг саатуулахын тулд хурьцлаа зогсооход хүрдэг аргууд юм. Харин доогуур атгалт хэмээх арга нь хурьцлын ажлыг зогсолгүйгээр дур тавихаас сэргийлж болдог арга юм. Үүний тулд эрэгтэй нь чөлөөтэй байгаа гарынхаа гурван хуруугаар яг хуухнагныхаа ойрхон бэлэг эрхтнийхээ доод талд нь хүчтэйвтэр дарж өгнө. Энэ тохиолдолд үрийн урсалт зогсож гадагшлахгүй тогтдог байна.

“Эдгээр үндсэн дасгалууд нь даосын арга дээр суурилуулан сургуулийнхаа эмнэлгийн лабораторид бидний зохиосон арга юм. Эхлээд энэ нь та бүхэнд бөөн яршигтай ажил мэт санагдаж болзошгүй. Сексийн үеэр тоо тоолоод сууж байна гэж байшгүй хэрэг гэх байх л даа. Гэхдээ энэ аргуудыг эзэмшвэл секс тань илүү олон талтай болж эрчүүд ч сексийн чадавхиа өтөл болтлоо хадгалж чадна шүү дээ….” Хэмээн профессор Ричард Меллори өгүүлсэн байна.

Venera

4 Comments

  1. TG says:

    ЭНЭ БОЛ ШИЛДЭГ АРГА ГҮН ТЭГЭЭД ӨНГӨЦ ГҮН ӨНГӨЦ ГҮН ӨНГӨЦ САЙХАН АРГА. МИНИЙ НАЙЗ ОХИН ИНГЭЖ ХИЙСЭН ЧИНЬ ХААНААС ХЭНЭЭС СУРСАН ГЭЭД ХАРДААД АЛАХ ДӨХСӨН ШҮҮ НЭТЭЭС УНШААД ХУДЛАА ГЭВЭЛ ЭНЭ ХАР ГЭЖ БАЙЖ АРАЙ ХИЙЖ ИТГҮҮЛСЭН.

  2. haru says:

    энэ дээр бичсэн доржоо т1 бхаа наадах чини үнэн шүү залуусаа

  3. dorjo says:

    xудлаа шаагаал xужаанууд xийж амжилгуй тавидаг гэсэн

  4. Reader says:

    Yag tegj dur tawih gj bhad uriin shingenee gargahgui darchihaar ih ewgui medremj tordog sh de Owdoj bgaa ch yum shig Eniig tailbarlaad ogooch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.