БНХАУ, МАКАОД 2000 ГАРУЙ ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛДЭГ

Хүн хүнээ мөн эд эрхтэнийг нь худалдсан гэх аймшигт мэдээлэл сүүлийн үед их гарах болов. Үүнийг сонссон нь “Үгүй байлгүй дээ. Мал адгуус, эд бараа л худалддаг болохоос хүнийг арай арилжаалдаггүй байх аа” хэмээх. Гэвч үгүй ажээ. Хүн хүнээ худалдсан хэрэг сүүлийн хэдэн жилд цөөнгүй гарчээ. Үүний нотолгоо гэвэл Монгол Улсын шүүх 2002 оноос хойш энэ төрлийн дөрвөн хэргийг шийдвэрлэсэн байна. Бас шалгаж байгаа, хэрэгсэхгүй болгосон нь ч цөөнгүй гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Тэгэхдээ бага насны хүүхдүүд алга боллоо, биеийг нь хүчээр үнэлүүлж байжээ гэсэн мэдээлэл гарах болов. Эрүүгийн цагдаагийн газрынхны мэдээлж буйгаар 2005 онд бага насны хүүхдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан 380 тохиолдол бүртгэж байсан бол энэ тоо өнгөрсөн онд 426 болон өсчээ. Урд хөрш болон Макаод бусдын дарамт шахалт дор 2000 гаруй монгол эмэгтэй биеэ үнэлж байна гэсэн судалгааг төрийн бус байгууллагууд хийсэн байна.

ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮД

2002 оны гуравдугаар сарын 26-нд 118 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор ОХУ-ын иргэн Скуратов Максим Чимиддоржиевичэд холбогдох Монгол Улсын хоёр эмэгтэйг өндөр цалинтай ажилд зуучилна гэж хуурч мэхлэн Югославын холбооны улсад аваачиж бусадтай бүлэглэн хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн II, 114 дүгээр зүйлд зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

2005 оны зургадугаар сарын 28-нд 164 тоот шийтгэх тогтоолоор БНХАУ-ын иргэн Ян Фейнг, Гуо Инь Жүй, Ван Чин Фей нарт холбогдох Монгол Улсын 13 охиныг Бээжин хотод аваачиж биеийг нь үнэлүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 124.II-оор шийдвэрлэж Ян Фейнгэд хоёр жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр, Гуо Инь Жүй, Ван Чин Фей нарт нэг жилийн хорих ял ногдуулж, ялыг нэг жилийн хуга­цаагаар тэнсч, хянан харгалзахаар болсон байна.

2005 оны тавдугаар сарын 11-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолоор Англи улсын иргэн Силвино Жино, Монгол Улсын иргэн Ч.Сарангэрэл нар зохион байгуулалттайгаар хоёр эмэгтэйг Хонконг улсад гоо сайхны массажистын ажил хийлгэнэ гэж хууран мэхэлж худалдсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 113.III-аар яллах дүгнэлт бичиж ирүүлснийг анхан шатны шүүх өөрчилж, 124.II-оор зүйлчилж, нэг жилийн хорих ял ногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хянаад хүчингүй болгосон бөгөөд анхан шатны шүүх дахин хэлэлцээд 2005 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 300 тоот шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Одоо болтол эцэслэн шийдвэрлээгүй байна.

2006 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын иргэн М. Дөлмаа нь 2004 оны наймаас аравдугаар сарын хооронд Монгол Улсын долоон эмэгтэйг Макаод аваачиж 3500 ам.доллараар худалдсан, дахин арван эмэгтэйг худалдахаар завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 113.III-аар 10 жил 10 хоног хорих ял ногдуулж, 3500 ам.долларыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Н.ЭНХМАА: ОХИНОО ОРООД ИРЭХ БОЛОВ УУ ГЭЭД ХАШААНААСАА Ч ГАРЧ ЧАДДАГГҮЙ

Миний өмнө охиноо алдаад дөрвөн сар болж байгаа эх сууж байна. “Тэр өдөр охиноо яах гэж ажил руугаа явуулав даа. Үр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй ийм хагацал олон хүнд бүү учраасай. Амьдын там л гэж энэ юм байна” хэмээн нулимсаа асгаруулан суух энэ эхтэй Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн уулзуулсан юм. Энхмаа (тэрээр нэрээ ийн товчилж бичихийг хүсч, өөрийн болон охиныхоо зургийг тавихыг хүсээгүй)-гийн тухайд цэцэг цэврүү шиг хоёр охинтой, өрх толгойлсон эмэгтэй. Охидын бага нь буюу алга болдог нь энэ жил есдүгээр ангид орох байсан. Харин том нь оюутан аж. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Танай охин хэзээ алга болсон бэ. Энэ тухай та анх яаж мэдэв?
-Манайх Дарь-Эхийн Ганцхудагийн буудалд байдаг. Тэр өдөр (зургадугаар сарын 15-нд цалин буух байсан) миний бие өвдөөд, бага охиноо цалин аваад ир гэж явуулсан. Тэгээд л сураггүй (уйлав).

-Танай ажил хаана байдаг юм бэ. Очсон гэнэ үү?
-Эгч нь Саппорогийн тэндэх зоогийн газарт угаагч, цэвэрлэгч хийдэг байсан юм. Миний охин ажил дээр очоод цалинг маань авсан гэсэн. Орой 18.00 цагийн үед. Тэгэхэд эрүүл саруул, зүгээр л явсан байгаа юм.

-Цалин гэж хэдэн төгрөг авах ёстой байсан юм бэ?
-Цэвэрлэгчийн цалин гэж юу шалих вэ. Урьдчилгаа гэж 60 мянган төгрөг өгдөг юм.

-Цагдаад мэдэгдсэн үү, арай хүнд хорлогдсон юм биш биз?

-Алдсан хүн арван тамтай, юу эсийг бодох вэ. Хүн хорлосон юм биш байгаа, муу хүмүүст уруу татагдав уу гээд л… Эгч нь цагдаад хандалгүй яахав. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийнхан намайг андахаа больсон. Ээлжгүй өдрөө очоод “сураг байна уу” гээд үүдийг нь сахиад суучихдаг юм. Яваагүй газар гэж үгүй. Анх ороод ирэх болов уу гээд хашааны хаалга дуугармагц л гараад гүйдэг байлаа. Одоо ч сэтгэл шулуудаж байна аа, эгч нь(уйлав).

-Охиноо хаагуур хайсан бэ. Сураг гарч байна уу?
-Зүүн салаа, Орбит гээд л. Нэг хэсэг Саппорогийн тэндээс салдаггүй байлаа. Одоо больсон. Хашааны үүдэнд харуулдаад суух юм. Айгаад орж ирэхгүй, хашааны гаднаас буцаад яваад өгөхвий гэсэн дээ тэр.

-Та одоо хаана ажиллаж байна вэ. Том охинтойгоо байгаа юу?
-Том охин маань оюутан болохоор хичээл нь аажуу тарах юм. Тэгээд оюутны байранд орсон. Дүүгээ бодоод харанхуйд явахаас айдаг биз дээ. Буруутгаж чадахгүй юм. Заримдаа надтай юм ярихгүй (уйлав). Эгч нь одоо 24 цагийн дэлгүүрт ажиллаж байгаа. Нэг өдөр ажиллаад нэг өдөр амардаг юм. Охиноо хайхад цаг, зав гаргаж болохоор ажил байгаа биз дээ.

ГАДНЫН ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУД ХҮҮХДИЙГ ХУДАЛДААЛДАГ

Хүний наймааны талаар бас нэг баримт байна. Үүнийг мөн л Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн өгсөн. Энэ нь хятадууд монгол хүүхдийг эрүүл чийрэг, том жижиг биетэйгээс хамаараад 15-150 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэсэн мэдээлэл юм. Тус төвийн тэргүүн Ц.Ганбаясах, “манай төвийнхөн гудамжинд амьдардаг хүүхдүүд яагаад ингэж цөөрөөд байгаад судалгаа хийж, заримтай нь уулзсан. Тэгэхэд хүүхдүүд энэхүү айдас төрүүлэм мэдээллийг өгсөн. Би зориуд асууж үзсэн л дээ. Та нарын дундаас хэн алга болов гэхэд хочоор нь тэр, тэр алга болсон” гэж хэлсэн. Мөн тэрээр Мор­маны шашинтнууд болоод гадаадын хөрөнгө оруулалттай асрамжийн газрынхан, сүмийнхэн хүүхдүүдэд сургалт явуулах нэрээр худалдаалдаг байж болзошгүйг үгүйсгээгүй. Мөн гадаадын асрамжийн газраар дамжуулан АНУ-ын иргэдэд үрчлэгдсэн охид үе дамжин бэлгийн мөлжлөгт өртдөг байж болох талтай. Учир нь, гадаадад үрчлэгдсэн охидоос гарсан хүүхдийг худалдаалдаг гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар бид тодруулахад гаднын­ханд үрчлэгдсэн охидын төрүүлсэн хүүхэд аль ч улсад харъяалалгүй байдаг тул үрчилж авсан эцэг, эх нь тэднийг худалдаалж ашиг олдог юм би­лээ. Энэ талаархи баримтыг цаг нь болохоор олон нийтэд дэлгэнэ гэсэн юм.

SOURCE: zuuniishuudan.mn

5 Comments

  1. macau-d bailaa says:

    macaud zunduu l ohid ajilladag bugd sain duraaraa ajil ni muu uursduu baar saVAAR ARHIDAJ HYTAD ZALUU DAGAJ HAIRTAI bolloo gej savsagnaad huuhedtei bolood….. agent ni mglruu butsaaj bsan zunduu tohioldoliig mediishdee…… za s ter hunii naimaa enter chin hudlaa!

  2. xxx says:

    тэр хүний наймаа хийдэг пяздакуудад яасан бага ял оноодог юм бэ. 2 жил ч гэх шиг, 1 жил тэнэсэн ч гэх шиг. бүгдийг зогсоож байгаад тайган болгоод шоронд хийвэл таарна. үхэж байвал таарсан амьтад. тэд энэ хорвоод ялаа эдэлдэггүй юмаа гэхэд үхчээд яалаа эдэлнээ. бурхан тэднийг шийтгэнэ дээ

  3. hehehe says:

    12132

  4. svhee says:

    hi tsewerch huuhnuudtei sexiin haritsaatai bolj bolno shvv. dotno bj ch bolno vgvi ch bj bolno.ooroo l med. bi saihan bn gj 1000 heleed hereggvi. oorool vzej medne bizdee. svhee_9876@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.