Сексийн үед гэмтэж болзошгүй нөхцлүүд

Энэ удаагийн булангаараа инээдтэй ч гэмээр нэгэн зүйлийн талаар өгүүлэхээр бэлдлээ. Секс хийх тэр оргил агшинд санаандгүй тохиолдоор гэмтэж бэртэх явдал энүүхэнд.

Тэгвэл түгээмэл тохиолддог гэмтлүүдийг авч үзье. Та манай булангаас түгээмэл тохиолдох гэмтлүүд болон тэдгээрийг хэрхэн засаж залрууулах талаарх зарим мэдээллийг авах болно.

1. Духаа халцлах, хавтгах

Сексийн үед мөргөлдөх юм уу, орны толгой зэргийг мөргөснөөс болж духаа халцлах, хавтгах нь цөөнгүй тохиолддог. Оргилуун сэрэл, тачаал болгоомж, орон зайн мэдрэмжийг алдагдуулдаг нь тоогүй. Хүний дух зөөлөн эд биш тул адил чанартай зүйлтэй хүрэлцэхдээ халцрах, хавдах нь олонтаа.

Анхны тусламж. Анхны тусламжийг сайн хийвэл сүүлчийнх болж хувирдаг. Өөрөөр хэлбэл уг анхны тусламж л гэмтлийг анагааж дөнгөнө гэсэн үг. Гэмтсэн газраа алчууранд ороосон мөс тавьж, өвчин намдаах эм уу. Ингээд л гүйцээ.

2. Өмдний цахилгаанд эрхтнээ хавчуулах

Өмднийхөө цахилгаанд эрхтнээ хавчуулах тохиолдол цөөнгүй байдаг гэдэгт та итгэх үү. Үнэхээр л цөөнгүй тохиолддог юм. Эрхтний арьс цахилгаанд хавчуулагдвал маш их өвтгөх бөгөөд цус алдсан тохиолдолд тогтооход амаргүй байдаг.

Анхны тусламж. Хими цэвэрлэгээ өмдний цахилгааныг аюул болгож хувиргахдаа гарамгай. Тиймээс хими цэвэрлэгээнд өгсний дараа эсвэл угаалгын дараа өмднийхөө цахилгааныг олон удаа татаж аюулгүй болгож бай. Аюул нэгэнт тохиолдсон бол

цахилгааныг тосолж гүйлгэх хэрэгтэй.

3. Шөрмөс татах

Хэрэв та туршлагатай иогчин бол санаа зовох явдалгүй л дээ. Гэхдээ сексийн үе дэх хөлийн янз бүрийн байрлал шөрмөс таталтанд хүргэж болзошгүй гэдгийг санаж байхад илүүдэхгүй л болов уу.

Анхны тусламж. Шөрмөс нь татсан хөлийнхөө эрхий хурууг өөр лүүгээ тат. Ингээд нэмэргүй бол шөрмөс таталт намжтал тавхайгаараа шалан дээр даралт үзүүлэн гишгэлэх хэрэгтэй.

4. Хуруугаа гэмтээх

Бүсгүйн хөхний даруулгыг тайлах нь эр хүнд нэгэн сорилт болдог байна. Тэд үүнд дунджаар 27 секундийг зарцуулдаг гэнэ. Заримдаа хуруугаа мултлах, тулгах, бүр хугалах нь ч тохиолдоно.

Анхны тусламж. Гэмтсэн газрыг мөсөөр хайрч өвчнийг нь намжаа. Дараа нь эрүүл хуруутай хамт боож хөдөлгөөнгүй байлга.

5. Арьсаа сэтлэх

Арьсандаа элдэв чимэг /пирсинг/ зүүх нь моодонд ороод байгаа өнөө үед ийм гэмтэл гарахгүй гэхийн аргагүй. Хамар, уруул, зовхи, эрүү, хүйс, хөх, нууц эрхтэн гээд хаа сайгүй л хатгаж цоолж чимэг зүүж байна. Ялангуяа нууц эрхтний чимэг нэн аюултай.

Анхны тусламж. Цусыг тогтоохын тулд шархан дээр цэвэр хөвөн, боолтын материал зэргээр дар. Нэлээд хугацааны дараа цус ямар ч байсан тогтоно. Хэрэв цус тогтохгүй бол эмчийн тусламж ав. Харин хувцаслахаа бүү мартаарай.

3 Comments

  1. hey says:

    uvdug, bas nuruu hehe

  2. Ok says:

    Haha yag zov ovdog haltsarah ch hetsuu shuu

  3. Donny says:

    Uvdguu haltslah gej neg yum bii shvv!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.