Өөртөө итгэлтэй ажил хэрэгч эмэгтэйчүүд гэр бүлийн асуудалд хойш тавьдаг…

Өөртөө итгэлтэй, биеэ арчилдаг, ажил хэрэг амжилттай, бүхнийг даван туулагч эмэгтэйчүүд олон байдаг. Бизнес хийж, амжилт гаргасан хүүхнүүд санхүүгийн хувьд төдийгүй бусад талаараа ч бие даахын төлөө тэмцдэг. Тэд бүхнийг хянаж байхыг хүсдэг. Нөхрөө, хүүхдээ, тэр бүү хэл хамтран ажиллагч нараа ч гэсэн. Тэд хэн нэгнээс хараат байхыг хүсдэггүй.

Ийм бүсгүйд гэр бүл хэрэгтэй гэж үү. Хүнтэй гэрлэчихээд хэрэлдэж суухаар ганцаараа амьдарсан нь дээр биш үү. Яагаад гэвэл өөртөө итгэлтэй бие даасан хүүхнүүд тушаал буулгаж, хэн нэгнийг командлах хүсэлтэй байдаг.

Бизнесийн хүрээний хүүхнүүд бусдад нэр хүндтэй, буурь суурьтай намбалаг харагдахын тулд нөхөртэй байх ёстой гэдгийг сайтар ухаардаг. Иймэрхүү бие даасан эмэгтэйчүүд эр нөхөртэй байхын тулд өөрийн зан чанар, ааш араншин, бодол санаагаа өөрчлөх талаар их ажил хийх хэрэгтэй.

Түүний ажил хэрэгч зан чанар эр хүнийг гайхшруулж өөртөө татдаг боловч дараа нь чухам энэ зан чанар нь л түүнийг гэрээсээ хөөхөд хүргэдэг.

Эрч хүчтэй эмэгтэйд эр хүний тодорхой чанарууд хадгалагдсан байдаг. Үүнд,

-Зорьсондоо хүрэх гэсэн шургуу зан,
-Ямар ч аргаар хамаагүй амжилт олох гэсэн чин хүсэл,
-Гэр бүлийн амьдралаас албан тушаалыг урьтал болгох… гэх мэт.

Ийм эмэгтэй ханиа сонгохдоо юуны өмнө хамтрах маягаар харилцах зарчмыг баримталдаг. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь тодорхой өрсөлдөөн болон хувирдаг.
Эмэгтэй хүн өөрөө эрч хүчтэй бол хань ижлээ голдуу сул дорой болгодог, ингэснээр даахгүй ачаагаа үүрдэг.

Ажил хэрэгч бүсгүйчүүдийн ийм зан авир эр хүн өөртэйгээ хамт байхад саад болдог гэж болно. Хүчтэй эмэгтэй хүн болгонд хэзээ нэгэн цагт ор хөнжилд биш харин өөрийг нь цээжээрээ халхлах эр хүн хэрэгтэй болдог. Ядаж ганц удаа ч болов, өөрийгөө сул дорой гэж мэдрэхийг хүсдэггүй эмэгтэй хүн хэзээ ч нөхөртэй болдоггүй.

/Хань/

6 Comments

  1. МГ says:

    зөв зөв. өөрийнхөөрөө амьдрах шиг сайхан юм хаа байна. гол нь харамсахгүй л гэвэл өөрийнхөөрөө байх хэрэгтэйв

  2. Radical says:

    Эмэгтэйчүүдэд эр хун хэрэггүй. Эмэгтэйчүүд эр хуний эхнэр болох албагуй. Энэ бол хорвоогийн жам биш. Ухнэ гэдэг бол хорвоогийн жам. Хуний эхнэр болно гэдэг ухэхтэй адилхан хорвоогийн жам биш дээ хо.

  3. hi says:

    emegeti eregtei ali n ch bai erh medel alban tushaal hooh um bol zaaval neg zuilee l zoliosloh heregtei um shigee.tegj baij l ter ih ner hund mongotei boloh bailgui dee. nasniihaa estest hetsuu shuudee. ternii orond haluun dulaan ger bul saihan ezegtei hunii sain hani baij ur huuhdee horongo oruulalt hiigeed yavj baival goyo um shigee, hun hunii bodol oor l doo. gehdee hun gedeg amtan mongo ih oloh tusam ulam aash zan buh zuil n evderdeg um shuu dee.nutsgen l irsen um chin bugd l nutsgen butsdag horvoo shuu dee

  4. Saraa says:

    Deerh ch unen shuu. Emegteichuud maani career huuh bolsnooroo ergeed hun amiin hyamrald hurgej bui met bodogddog yumdaa. Hed honogiin umnu emegtei hun horvoogiin jamaar er hunii ehner bolohoos hoish tegtlee ih suraltsah gej zutgesnii hereggui gej sonsood harinee gej ergelzsen ch magadgui bi ene chigeere bol Kondaliza Rais shig, esvel Hilary Clinton shig amjuulah 2-n ali negiig songoh heregtei gedgee ulam oilgosoon. Tiimees emegteichuud mini uragshaa.

  5. ÕÐÎ says:

    Өөрөөсөө илүү эрх мэдэл, албан тушаал, хүчирхэг хүүхэнтэй сууж өөрийгөө байнга доош нь хийлгэх эр хүн ховор л байх. Эсвэл өөртөө арчаагүй, хүүхнүүдэд толгойгоо мэдүүлсэн ноомой эрчүүд л иймэрхүү хүүхнүүдтэй сууж харцаар нь хөдөлдөг боол нь юм шиг амьдардаг юм байгаа биз. Иймэрхүү эхнэртэй эрчүүд тэдэнд зүгээр л секс хийж дурыг нь хангадаг боол мэт байна. Хангаж чадахгүй бол шууд хөөгдөнө. дураа хангах гэж нөгөө хүүхнүүд чинь мөнгөөр зодож залуу янхан банди нарыг хөлсөлж авна. Ингэх нь тэдний дурын хэрэг шүү дээ. Мөнгөтэй хүүхнүүдэд биеэ үнэлэх маягаар секс хийдэг залуучууд байдаг шүү дээ.

  6. the phone says:

    Єнгєрсєн vеийнхээ булшин дээр амьдарч буй бид Євєг дээдсийнхээ цусаараа тамгалж Нулимсаараа бvлээцvvлсэн Єлгий сайхан эх орноо Єр зvрхнээсээ хайрлахгvй юм бол Татсан тамхиний иш, талаар тарсан лонх Дагтаршиж муудсан хєрс шороо болж Хатгах модгvй, урсах голгvй Халуун зун цас орж, хvйтэн євєл бороо шивэрч Цєл газар, цэвдэг мєс Цээрлэх ёсгvй Цагааныг хар гэж Ясаан тавих газаргvй Ядрах цаг ирж мэднэ Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.