Ханилах гэж буй хүнээ гэрлэхээсээ өмнө таних хэрэгтэй

0916a5cbaec5ee937cdf05096852a13d

“Дурлалд нүд сохор ” гэдэг. Зарим хүмүүс хайртай хүнийх нь талаар таагүй үг хэлэхэд “Чи түүнийг миний нүдээр ч хардаг болоосой” гэж хэлэх нь бий. Үнэхээр ч тийм юм. Зарим хүний дутагдал нь давуу тал болон хувирах ч тохиолдол бий. Гэхдээ иймэрхүү романтик байдал нэг гэрт орсны дараа амархан үгүй болдог аж. Tap нь танигдах гэж үг байдаг. Гэрлэж буй хос бие биенийхээ тарыг таньсан хойноо амаа барихгүйн тулд доорх зөвлөмжийг уншаарай.

1. Анхны болзоонд тэр хайш яайш хувцаслаж ирсэн бол таныг хүндэтгэхгүй байна гэсэн үг. Эсвэл аминдаа арчаагүй нэгэн. Гэхдээ энэ бол анхны бөгөөд эцсийн дүгнэлт биш юм. Түүнийг уучилж болно. Харин энэ байдал удаа дараа давтагдвал бодох л хэрэгтэй.

2. Цаадах чинь илэрхий худал ярьдаг байж болно. Гэвч та дурлачихсан болохоор үүнийг нь уран сэтгэмжтэй холбон уучлах байх. Гэр бүлийн амьдралд уран сэтгэмж байх нь цаашид амьдралыг улам хэцүү болгодог

3. Сагсуу, хөөрүү хүний яриаг үнэн бодит зүйл мэтээр ойлговол та түүнд дурлачихжээ гэсэн үг. Гэвч бардам ам, шалдан гуя гэдэг үг байдгийг байнга санаж явах хэрэгтэй.

4. Тэр таныг танил залуутайгаа уулзахад тань уурлаж байна уу, эсвэл дуугаа хураачихаад янзгүй байдал гаргаж байна уу. Хайртай бол хайртай гэдэг үг чинь худлаа шүү. Хэт хардалт хожмын амьдралыг чинь там болгох нигууртайг ямагт санаж яваарай. Хэрэв цаадах чинь хартай бол амьдралын ханиараа сонгох гэж яарах хэрэггүй.

Мэдээж энэ хэдхэн зөвлөмжийн хүрээнд хүний амьдралын элдэв явдлыг бүгдийг нь багтаах аргагүй. Хамгийн гол нь, ирээдүйн ханиа сонгож байгаа танд гэрлэхийн чинь өмнө бага ч атугай хэрэг болуузай хэмээсэн бөлгөө.

/Хань/

1 Comment

  1. Register says:

    Баяр байн өө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.