Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна

73979720

Хүчин, хулгай хэрэг үйлдсэн этгээдүүд гээд муухай муухай царайтай нөхдүүд сүүлийн үед хэвлэлийн хуудас, телевизийн эфирээс салахаа байлаа. Тэрийг харсан хүмүүс хажуудаа суух бяцхан охиноо харамласан харцаар харангаа, муу сайн юмнуудыг тайган болгож байвал таарна гэж байхав. Хэдийгээр энэ нь хэзээ ч бүтэхгүй санаа хэдий ч хууль тогтоогчдод бас л нэгийг хэлээд байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл хүчирхийлэгчдэд оногдуулж буй ял, хариуцлага хангалтгүй байгаа. 

Үүнийг батлах нэг жишээ нь есдүгээр сарын 30-ний өдөр 14 настай охиныг хүчирхийлсэн Н.Ганзориг гэгч өмнө нь хулгай танхай, хүчингийн хэрэг үйлдэж байсан засаршгүй нэгэн. Тэрбээр 1997 онд Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн 239-2-д зааснаар танхайн гэмт хэргээр хоёр жилийн хорих ялаар, 2000 онд Сонгинохайрхан дүүргийн дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 276-3-д зааснаар цэргийн алба хаагч захирагч даргаа эсэргүүцсэн гэмт хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан аж. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард бусадтай бүлэглэн дээрэм, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлжээ.

Энэ мэтчилэн хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд гэмт үйлдлээ дахин давтан үйлдэх магадлал хамгийн их байдаг гэнэ.

Эрүүгийн хуульд заасан зүйл заалтын ял эдлүүлэх хугацаа тэдэнд энэхүү гаж зуршлаа тэвчих, хаях ухамсар суулгахгүй байгаа гэсэн үг. Цагдаагийн эх сурвалжуудын хэлж буйгаар хүчирхийлэгч этгээдэд оногдуулж буй ял хангалтгүй.

Хүнд гэмт хэргийн ангилалд багтдаггүй тул өршөөл, хөнгөлөлт үзэх магадлал хамгийн өндөр гэнэ.

Тэгэхээр манай хууль хүчирхийлэгчдийн толгойг илээд байгаа юм уу гэх бодол төрж байна. Тэнгэрлэг, хийморлиг хэмээн эрхэмлэн дээдлэгддэг эрчүүдийн нэр хүндийг сэвтээсэн хүнэнцэрүүдийг хатуу цээрлүүлж тайган болгоно гэвэл эсэргүүцэх хүн гарахгүй л болов уу. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд байж болохгүй хэмээн эсэргүүцэгчид гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ гаж зуршилдаа захирагдан охидын ирээдүй дээр гишгэчиж байгаа этгээдүүдийг үүнээс өөр цээрлүүлэх аргыг бодоод бодоод олсонгүй.

Хүчингийн хэрэг үйлдэгсдэд ийм цээрлэл оноож байсан түүхэн баримт олон байдаг. Тухайлбал, эртний индианчууд хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг омгийнхоо өмнө засдаг болсноор ийм хэргийг таслан зогсоож чадсан түүхэн сурвалж байна.

Хүчирхийлэгчдийг хэрхэн хүмүүжүүлэх тухай асуудал ганц манай улсад тулгараад байгаа зүйл биш. Дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд тохирсон хатуу шийтгэлийг олох гэж оролдсоор байгаа юм. Саяхан гэхэд ОХУ-ын улстөрчдөөс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг засч хөнгөлөх ял оноож байх санал гаргаад байгаа гэнэ. “Шударга Орос” намын Антон Беляков, хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүст илүү хатуу ял оноож байх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд шинэ ялын заалт оруулах саналаа тавьжээ.

Түүний үзэж буйгаар ийм гэмт этгээд нийгмийн гишүүн байж чадахгүй, тэднийг насаар нь хорих эсвэл, тайган болгож засвал зохино хэмээжээ. Өсвөр насны хүүхдийг хамгаалах үүднээс хүчингийн гэмт хэрэг үйлдэгсдийг химийн аргаар засах заалтыг хуульд нэмж оруулах санал тавьсан байна.

Беляков, ийм гэмт хэрэг үйлдэгсдийн 90 хувь нь давтан үйлдсэн байдаг гэжээ. ОХУ-ын ДУМ-аас одоогоор ямар нэгэн тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Гэхдээ Беляковын саналыг дэмжигсэд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа аж. Дэмжигсэд химийн засалтыг боломжтой боловч тухайн хүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх санал нэмэрлэсэн байна.

Ц.Болор
Өнөөдрийн Монгол

9 Comments

  1. zereg er says:

    цаазлах хэрэгтэй.

  2. see says:

    тайган болгочихвол хүнэнцэрүүд чинь бүр өширхөх байлгүй.тэдэнд ухамсар гэж юу ч байхгүй малнууд шүү дээ.шууд цаазла…аяндаа цаазлаад ирэхээр үлдсэн хүнэнцэрүүд нь айх байлгүй..

  3. ter says:

    Muu sain huuhenuud shaalguulj bh daa durtai l bdag biz de,

  4. Lonsdale says:

    хаха боогий гоё хэлсэн дэмжиж байна хахахах

  5. boogii says:

    хүчиндэгч нарийг гомо залуучуудаар хүчиндүүлээд бичлэг хийгээд интэрнэтэд тавичихвал өөрсдөө амиа хорлоод үхчихнэ дээ.

  6. boogii says:

    хэрэв засаад тайган болгоод орхичихвол жинхэнэ алуурчид гарч ирнэ дээ харин.

  7. eb0831 says:

    миний бодлоор зүгээр л солиоруулдаг тариа нуутсаар хийгээд галзуугийн эмнэлэгт аваачаад шидчих хэрэгтэй. тэгээд тэнд ни бас нуутсаар тариа хийгээд алчих хэрэгтэй байгаан тсэвэрхэн арга тиймээ?

  8. baldan says:

    засаад дээр н насаар нь xорь. за ер нь цаазалсан нь арай эдийн засагт xэмнэлттэй юм байна. xөөрxий оxидууд энэ насаараа сэтгэлийн дарамттай амьдарна шүү дээ.

  9. Уг нь ч says:

    Зассан нь дээр ээ. Доодохоо захирч чадахгүй байгаа юмнуудад тэрний хэрэг байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.