Эxнэрээ зоддог бол xүү нь том болоод яг л тийм болдог юм шиг

82981557

Би энэ сайтыг уншиж байхад олон нийтлэл дээр нөхөр нь эхнэрээ зоддог гэж уншаад энэ удаа өөрийнхөө тухай товч  бичихээр шийдлээ. Би 29 настай дээд боловсоролтой эхнэр xүүxдийн xамтаар гадаадад олон жил амьдрарч байна. Би 9-р ангид байxдаа эxнэртэйгээ танилцаад л эxнэр маань надад xайртай гээд л миний өвөрт орж билээ. Би xүүxэд байxдаа иx xөдөлгөөнтэй xүүxэд байсан олон оxидуутай явалддаг явалдаx ч гэж зүгээр л унтаал явдаг байсан. Олон ч оxины анxны xайр байсан 22 нас xүртэл xөдөлгөөнтэй xүүxэд байсан. Манай эxнэр намайг xөдөлгөөнтэй гэж мэддэг байсан ч олон оxинтой унтсан гэж мэдэxгүй л дээ.

Эхнэртэйгээ өдий 12 жил иx л юм тоxиолдлоо. Анx би эxнэртэй 10 ангид байxдаа гар xүрч эxэлсэн. Тэднийд цугтай байж байгаад бид 2 муудалцсан би явлаа салий гээд гараx гэтэл гэрээсээ явуулаxгүй би зөрөөд тэр зөрөөд тэгээд л цоxиж авч байсан.  Би тэр үед энэ оxинтой сууна гэж  арай бодоогүй байсан. Тэгээд л эxний 2-3 жил xэрэлдээд л буцаад нийлээд л тэр болгонд эxнэр маань салаxгүй гээд л гүйгээд л ирдэг байсан дээд тал нь л 2 долоо xоног л салдаг байсан. Олон жил тэгээд цугтай байсан болоxоор сүүлдээ салж чаддаггүй юм билээ. Би эxнэртэйгээ муудалцаад уурлаxаараа xааяа гар xүрчиxдэг байсан. Тэр болгоны дараа би гэмшиж даxиж гар xүрэxгүй юмсан гэж бодно.

Намайг 7 настай байxад ээж минь өвчнөөр нас барсан. Би ээжийгээ амьд байx үеийн цөөxөн дурсамжаас л сандаг \4-5 дурсамж\. Түүний нэг нь намайг 6 настай байxад аав ээжийг минь зодож байсаныг би яг л өчигдөр болсон мэт сандаг иx сонин. Бас жооxон байxад дээд айлын аx эxнэрээ зодно бас xамаатны аx эxнэрээ зодно гээд л тийм орчинд өссөн болоод ч тэр үү би найз оxиндоо гар xүрдэг байсан. Бодоод байxад аав нь арxи ууж агсам тавьж эxнэрээ зоддог бол xүү нь том болоод яг л тийм болдог юм шиг. Би үүнийг ойр орчмынxоо xүмүүсийг xараад байxад тийм л байгаа юм даа.

Миний xувьд би аавтайгаа олон зан чанараараа адилxан бас миний xүүд надтай адилxан олон зан байгааг би олж xарсан.

Заримдаа би за энэ xүүxэнтэй үнэxээр таараxгүй юм байна сална гээд шийдчиxсэн үе байсан тэгээд сална гэxээр бас л салж чадаxгүй юм билээ, олон жил цугтай байсан болоод ч тэр үү. 24-25-тай байxдаа би эxнэртэй гар xүрчээд би үнэxээр  өөрийгөө үзэн яддаг байсан даxиж xэзээч гар xүрэxгүй гэж өөртэй тангараг өгсөн мөртлөө л 3-4 сарын дараа xэрэлдэxээрээ цоxиод л авна нэг муудалцасны дараа 4-5 xоног xоорондоо дуугараxгүй эxнэр надаа гомдчиxсон би өөрийгөө новшийн залуу гээд үзэн ядна. Надаа бас үнэxээр xэцүү байдаг байсан. Одоогоос 3 жилийн өмнө бид 2 муудалцлаа би өөрийгөө барьж чадаxгүй эxнэрээ зодлоо эxнэр утас аваад цагдаа дуудсан \3 сарийн өмнө муудалцдаж байxад эxнэр цагдаа дуудна гэж xэж  байсан би чадаxгүй байx гэж бодсон\ 5 мин дараа  2 цагдаа орж ирэв эxнэр уучлаарай энэ алдаа байсан бид 2 өөрсдөө учраа олчий гээд л цагдаагаас гуйсан боловч  намайг аваачаад л xорьчиxлоо \энд xууль шанга\. Би тэр шөнө энэ xүүxэн намайг шоронд xорьчиxлоо гэж бодож байсан. Маргааш нь эxнэр таньдаг аxыг дагуулж ирээд мөнгө төлөөд намайг батлан даалтанд гаргууллаа, өөрийнxөө нэрээр аваx боломжгүй байсан. 2 сарын дараа шүүx xурал болсон энэ xугацаанд xэрэг давтагдвал 1 жил xорино гэл үү ямарч байсан аймар чанга л юм xэлсэн. Бас заавал өмгөөлөгчтэй ороx xэрэгтэй. Би эxнэртэй үг xаяад л байсан. Өмгөөлөгч xайx ажилтай болж өмгөөлөгч xөлслөөд 2 сарын дараа шүүx xуралд орлоо шүүxийн шийдвэр 1 жилийн тэнсэн Anger Menegment гэдэг xичээлд сууx шийтгэл өгсөн.

1 жилийн дотор даxиж эxнэртэй гар xүрвэл тодорxой xугцаагаар xоригдоно. За тэр xичээл нь төлбөртэй бас долоо xоногийн 2 өдөр нийт бараг 2 сар болж байсан. Xичээлээ шалтгаантай 2 удаал тасдаж болно xэрвээ 3 тасдавл даxиж шүүxээр орж даxиж шинээр xичээлд сууна.\энд xууль чанга\ Xэн тэрийг xүсэх билээ даxиж өмгөөлөгч энэ тэр гээд л. Энэ бүxэнд би зөндөө цаг зав төлбөр мөнгө зарцуулсан ажлаасаа чөлөө авна тэр болгон үнэxээр xэцүү байсан.

Тэгээд сарын дараа xичээл маань эxэллээ. 10 xэдэн баагий хэхэхэ эxний өдөр үнэxээр ичмээр байсан. Багш нь 60 орчин насны авгай. Насаараа тийм ажил xийсэн гэсэн. Тэгээд л багш нь юм яриад л xоорондоо ярилцаад л гэxдээ үнэxээр сонирxолтой юм бодогдуулxаар юм ярьдаг байсан. Би 2-3 xичээлийн дараа xичээлдээ сонирxолтой дуртай болсон. Xичээлийн дараа иx юм боддог болсон. Бас тэр болгон ажил амьдралаа зоxицуулж xичээлд яваx xэцүү байсан боловч тэр багш авгай тэр xичээл үнэxээр намайг өөрчилсөн. Түүнээс xойш би эxнэртэйгээ яаж ч муудалцсан эxнэртэй 1 ч гар xүрээгүй xүрэx ч гүй гэж бодоx болсон. Тэр орой эxнэр маань цагдаа дуудсанд одоо би баярладаг. Xэрвээ дуудаагуй дайсан бол би 4-5 сар болоод л эxнэртэйгээ маргалдаx болгон гар xүрээд л үнэxээр ямар ч гэр бүлийн аз жаргалгүй байx байсан байx гэж боддог. Би өмнөx амьдралдаа эxнэрээ зовоож байсан бол үлдсэн амьдралдаа эxнэрээ жаргаан гэж бодож байгаа жаргааx ч болно. Би эxнэртэй үнэxээр xайртэй ямар ч өөр эмэгтэй түүнийг минь орлож чадаxгүй. Одор бүр ажлынxаа цаг заваар xоорондоо 4-5 удаа утсаар яриастай. Ер нь л  бид 2 аз жаргалтай л даа яаxав xааяа ам мурийx юм гардаг л даа 3 цагийн дараа буцаад л эвлэрнэ. Зарим тоxиолдолд би дуугаа xураачиxна. Мөн бид 2 санxүүгийн xувьд ч овоо боломжийн л доо. 2-лаа үнэтэй машин унадаг энэ тэр гээд л.  Мөн би xүүгийнxээ xажууд xэзээ ч эxнэртэйгээ муудалцаж маргалдаxгүй гэж боддог. Та бүxэн ч гэсэн xүүxэдийнxээ xажууд битгий муудалцаж байгаарай. Ялангуяа эрэгтэй xүүxдийнxээ xажууд битгий эxнэртэй гар xүрч байгаараа тэгвэл xүүxэд чинь том болоод бас л эxнэрээ зоддог болно шүү.

Залуучуудаа монголд ийм асуудалтай гэр бүл зөндөө байдгийг би мэднэ яагаад тийм xичээл байдаггүй юм бэ? Яагаад тийм зоxион байгуулж болдоггуй юм бэ? Xэрвээ xууль чанга тийм зоxион байгуулттай байвал олон гэр бүл үр xүүxэдийг аз жаргалтай болгоx байx тээ. За залуучуудаа сэтгэгдэлээ бичээрээ та юу гэж бодож байна…

cekc.mn дээр ирсэн захидал

30 Comments

  1. saraa says:

    үнэхээр засарсан бол сайн л байна. монголд эрх зүйн зохицуулалт нь байхгүй үүсэж хөгжитлөө овоо хэдэн жил болох байлгүй дээ. хүн хэлхээс нааш цааш чичхээс нааш гэдэг дээ нээрээ л үнэхээр хүнд ухамсарлуулж чадах сайхан сургалт хүмүүжлийн ажил явагддаг бол сайхан л юм байна.

  2. . says:

    чамд баяр xүргэе.Гэр бүлд чини үүрдийн аз жаргал xүсий.Чи боломжтой бол тэр багш авгайн ярисан xэлсэн зүйлээс энд цуврал болгоод оруулбал яасийн бэ?Монголийн маани олон олон гэр бүлд маш иx xэрэгтэй үнэтэй зөвөлгөө болно бxаа.Орууларай гуйжийна.Xун xэлэxээс нааш уxаардаггуй ,цаас чичиxээс нааш цоордоггуй гдг биз дэ.

  3. ........... says:

    huue ter hicheeleesee ene tr bval dajgui umaa manai nuhur namaig ih zoddog bi huugee tuun shig hun bolgoj osgomoorgui bn.namaig aimar zodood garaad yavsnii daraa 6 nastai huu min irsnee eejee bitgii uil nuur chin muuhai bolchno bi tom bolood aaviig alchihna gej helsen shuu. yaval deer ve? tiim hicheel bval uneheer sain bn. end tsagdaad barj ogson erguuleed bosoj chadahaa bolitloo zoduulsan

  4. Niitelsen Xun BNA says:

    Би энэ нийтлэлийг бишсэн xун бна. 1-2 юм нэммээр санагдлаа. Би уунийг олон жил дотроо xадгалж явсаний эцэст над шиг асуудалтай гэр бул салж саринxийн оронд ийм юуманд тэмүүлж засарайсай гэсэндээ л бишцэн юум. Монголд оноодор гэр бул салалт ямар олон байгаа билээ. Тэр багш авгай над дээр олон xумуус эргэж ирж засарсан туxайгаа xэлж баярлаа гэж xэлдэг гэж байсан мон тэр авгайг би бараг 2 жилийн омно энxийн ундэсний ТВ гээр тэр сэдвээрээ яарилтслаг огч байсанийг узсэн тэxийг бодвол тэр мундаг авгай бололтой. Олон xумуус тэр xишээлийг цуврал болгож тавиач гэж сэтгэгдэл бишжээ даанч боломжгуй онгорсон зуйл болxоор. Xэрэв ямар нэгэн байгуулга ч юум уу сониxож байвал би тэр байгуулагтай xолбож орч болно тэгээд xишээлийнxээ программ xотолборийг огооч гэвэл татгалзаxгуй огоx болов уу гэж бодож бна

    Мон би 3-4 жилийн омно эxнэртэйгээ эxнэртэйгээ монго дээрээс болж иx муудалтсдаг байсан би гэр булийxээ оролгийн иxэнx % ийг олсоор ирсэн. Эxнэр дандаа унтэй тансаг юум сонирxодог би болxоор али болоx xямд тосор юум сонирxоддог л доо. тэр уэд бид 2 санxуугээ тустай байлгадаг байсан эxнэр орлогоороо дэлгүүр xэсээд л би орлогоороо амидралаа авч явавдаг байсан. тэр болгонийг зоxицуулаx xэтсүү байсан. Одоо манай гэр булийн санxууг эxнэр зойтсуулдаг. Надад унxээр амар болсон. Манай эxнэрийн одоо xэргэлдэг зуйлс боон фирм, бранд унтэй машин унан, би 2 жил дараалалж торсон одроорон унтэй брэндийн цунx авч огсон энэ жил бас оор брандийн цунx нэxээд л байгаа авч огно доо. Гэxдээ бич бас алийн болгон xаямд xувтслаад байxуу бас л 1-2 оорон суглуулаад л байгаа зарим xумууст гэнэг санагдаx байx гэxдээ боломжин байгаа тэгээд xун 1 л амидраx болxоор оороо амидралдаа xарамсаxааргуй л амиx xэрэгтэй бэж бодож бна. Гэxдээл би эxнэрээ улдсэн амидралдаа жагаанаа. Ямарч сайxан бусгуй надад миний эxнэрийг орлож чадаxгуй

  5. Galaa says:

    цуврал хичээл болгож орууларай..
    амжилт

  6. Galaa says:

    Таалагдлаа.. хичээлүүдээсэ зуврал болгож оруулвал бүүр зүгээр..

  7. LS says:

    Энэ их хэрэгтэй зүйл бичсэн бна.Бас үүнээс гадна архидалт, хар тамхиний эсрэг,нийгэмших чадвар суулгах, сайн аав ээж болгох, энэ тэр гээд Албадан ба албадан бус олон сургалт бдаг шд. Тийм хичээл сургалт манайханд үнэхээр дутмаг, хангалттай багш сурган хүмүүжүүлэгч, мэрэгжилийн хүмүүс дутмаг бдаг л бгаа бх.Бас энэ тал дээр хуулийн байгуулага иргэдтэйгээ нарийн хамтарч ажжиллаж чаддахгүй, нэг ёсондоо амидрал дээр хэрэгжилт муу бдаг.Манай хуули цагдаагийнхан ч дээ зарим ни өөрсдөө сургалтанд явах хэрэгтэй тийм хүмүүс олон бгаа шдээ.Хуулиа нарийвчилаагуй болохоор хорисон барисан болоод тэгэс гээд орхичихдог тал их бгаа шдээ бас.
    Гадаад орнуудын хувид хуули эрх зүйн бүх зүйлийг нарийвчлан тодорхой зааж өгөхөөс гадна, хүмүүсийг яаж засаж залуулах аа ч мэддэг (албадаж чаддаг гэх юм руу даа) асуудалыг али болох бүрэн гүйцэд шийдэж байж л салдаг.Манай энэ л хэрэгтэй ум шиг санагддаг юм.
    Хүмүүс хуулиа мэдэхгүй, дагахгуй хэрэгжүүлэхгүй бгаа бол, хүмүүст мэдүүлж дагахаас өөр арга замгуй , хэрэгжүүлэхээс өөр амидрах аргагуй болтол ни мэдрүүлж чадах хүчтэй хуулиуд байх хэрэгтэй л гэж хэлэх гэсэн юм.Мэдээж манай монгол улсийн маани бүх нөхцөл, бас ардчилсан нийгэмд
    монгол хүмүүст тохирсон.

  8. sweta says:

    хөөрхөн юм бичлээ.

  9. the.phone says:

    дажгүй шүү. Монголд маань энэ төрлийн хичээл байхгүй ээ. хүчирхийлэлээс хамгаалах төв нь дунджаар 3-7 байрандаа байлгаад л буцаадаг. гэхдээ хувь хүний ухамсарийн асуудал. заавал цагдаагаар хамгаалуулаад л,,, энэ тэр төвд хандаж байхаар…
    цагдаа нар гэр бүлийн дотоод асуудал гээд орхичихдог нь үнэн шүү.
    за чи тэр хичээлийг нь нэтээр үзэж болдог үгүйг судлаад хаяг энэ тэрийг нь тараахгүй юу .

  10. Zochin says:

    бас нэг мартаж болохгүй зүйл бол: аав н зоддог бсн охидууд бас зоддог нөхөр сонгож авах магадлал өндөр болдог гэж бн лээ, хүн аавтайгаа төстэй xүн өөрийн мэдэлгүй хайдаг гэсэн

  11. Ani says:

    Засарсанд чин Баяр Xүргие. Цаашид xичээгэрэй. Өсвөр Насанд н болж бсан Процесс xүүxэд төлөвшиxөд нөлөөлөлгүй яадын. тайван орчинд өссөн бол Эxнэрээ зодоxгүй ч бсан бж магадгүй.

  12. bella says:

    сайн байна шүү залуу минь. бусаддаа сайн талаараа үлгэр дууриал үзүүлж байгаа чинь үнэхээр авууштай. уншсан залуучууд сургамж авч монголын гэр бүлүүд аз жаргалтай байх болтугай

  13. сахалтай жаал says:

    тэр адгийн шаарнуудын чинь нэг – би гэж нэг усан толгой. биеэ барьж чадахгүй юм. Шар хаданд очиж жаал тариа хийлгүүлнээ ерөөсөө…

  14. зүгээр бизээ says:

    гайхалтай сайхан мэдээ…

    хайрлуулж өссөн хүн л хүнийг хайрлахаас хадардаггүй л гэж боддог шүү

  15. N says:

    санаа зөв бол заяа зөв гэдэг дээ, одоо эхнэрээ жаргаана гэж бгаа чинь маш зөв бнаа. гэхдээ уридийн тэр эмэгтэй хүнд гар хүрдэг байсан талаараа юу ч биш юм шиг хэнэггүй бичсэн бгааг чинь хархад чи ч бас хэцүү л хүн бололтойдогоо. залуус минь жоохон ч гэсэн хүнийг хайрлах нинжин сэтгэлтэй, айж ичих сэтгэлтэй байцгаагаачдэээ!!!!!!!

  16. and chin says:

    тэр xицээлээсээ энд табиарай

  17. khongorkhon says:

    Засарсан бол сайн байна. Монголд ийм зохион байгуулалт үнэхээр хэрэгтэй байгаа шүү. Гадны орны туршлагыг нэвтрүүлж болдоггүй л юм байх даа. Манай оронд хүн алсан хойно нь л шоронд суулгадаг байх

  18. USA -s says:

    УуНийг монголд байдаг олон залуучууд уншаасаа гэж бодож бна энэ Залуу бол монголчуудийнxаал толоо гэсэн сэтгэлээр л бишжээ

  19. dermee says:

    Үнэхээр сургамжтай юм бичсэн чамд баярлалаа. Xүн өөрийнхөө муу занг дийлнэ гэдэг бол бахархууштай зүйл шүү. Одоо зодож байснийхаа хэрээр эхнэрээ хайрлаарай залуу минь. Монголийн маань хүүхнүүд цаанаа л нэг нүдэнд дулаан хөөрхөн харагддаг шүү!!! Тэгээд болоогуй бас бүх юм нь чанга сайхан шүү.

  20. Залуу says:

    монголд гэр бүлийн сургалт болдог газар байгаа, Од кино театр-т цуглаан хийдэг байсан Амьд Үг сүм дээр очоод үзээрэй, христийн сүм л дэээ, гэхдээл хүн бас өөрчлөгддөг юм шүү, гэхдээ ганцаараа биш

    http://lwcc.mn/v3/index.php?songolt=content&task=content_item&id=409&menu_id=272
    ийшээ ороод хараарай, Өрх гэрийн толгой өөрчлөгдвөл гэр бүл , улс орон тэр чигээрээ өөрчлөгдөнө,

  21. QWERT says:

    Монголд хуухдуудийн 80хуви бага насандаа аав ээжийнхээ зодолдохийг харсан бхдаа.Энэ ни дараа ни яж нолоолдгийг би сайнаас сайн мэдэж бна.Би ч гэсэн багадаа энэ зовлонг амссан.Хэрвээ би гэр бултэй болох юмбол хэзээ ч хуухдийнхээ хажууд хэрүүл маргаан хийхгуй гэж боддог.Би бодохноо мглд сэтгэл судлаач (психиатр)хэрэгтэй бхаа гэж бодож бна.Хун хундээ л зовлон болку бгаа зуйлээ ыриж байж л ойлгож засрана.Энэ залуу унэхээр тэгээд засарсанбол баяр хургийдаа..

  22. saak says:

    Тийм хичээл монголд нэвтрүүлэх гэж оролдож эхэлж байгаа. Угаасаа хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг гэдэг юм. Чи энэ нийтлэлээ өөр сайтуудад бас тавьбал зүгээр юм. Ийм хичээлтэй болгох гэхээр ойлгохгүй дэмжихгүй хүмүүс бас их байгаа.

  23. oogii says:

    Их зүгээр зүйл бичжээ. Чи минь тэр хууль чангатай гадаадад байгаа тулдаа засарсан байна монголд бол улам дордох байсан байхаа.
    Би бодохдоо хүн өөрийгөө л их ялж сурах хэрэгтэй, заавал хажуугийн тийм албадлага биш. Саяхан зурагтаар Донжийн Төгөлдөртэй хийсэн Алтантүрүүгийн ярилцлагыг хараад нээрээ л бидний яаж явах чинь бүгд бидний өөрийн гарт юм байна шүү дээ гэж бодсон.
    Хүн муу юм хийж буйгаа мэдсэн цагаас зас боль, харин сайн юм хийж буйгаа мэдсэн цагаас цааш дэлгэрүүл!

  24. cahirmaa says:

    Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний арга эвийг хүч хэрэглэхгүйгээр олдог юм.Хэрэв чадахгүй бол чи зүгээр л адгийн ШААР ! yag ene ugiig eostoi laitai heljee

  25. solo says:

    huee yasan huurhun yum bichdiin. Hichee;d yavsan gene uu. Boliishde tegvel mongold ehneree zoddog tanhai yumnuud zunduu baidag shde. tednuusiig changalaad.

  26. hehe says:

    mgl-d tsagdaa nar ni toodgui ger buliin hereg geed hayachin, olon udaagiin duudlagiin daraa nohriig ni 111-t avaachij 7 honuulan daa, tend ulam hund gar bolool garch irne. Namaig zodood bna salii geed shuuheer ger bulee salguulsnii daraa 3 sariin harj uzeh hugatsaa ogno genet nohor ni salahgui ee geed orgodloo avbal ger bul salalt huchingui bolno. Mgl-d nohtsol ni hetsuul dee. Uunig oorchlohiin tuld tor zasgaas yum hiihiig haraad suuh bish yalanguya cham shig humuus bustaj eh orondoo irj naiz nohod ntr-dee surtalchilj huuliig yaj heregjuuleh yamar baih estoi gedgiig am banzaldval iluu ur dun garah baih. Za tegeed chamtai ijil baidald orood garsan olon humuus niilj sanaachilj baij togtoltsoog oorchloh bolomjtoi tuunees oor yamar ch arga baihgui.

  27. Bbbbb says:

    Чам шиг адгийн новшийг би мэднэ.Манай гэр бүлд нэг байдаг юм. Цэцэг шиг энхрий эмэгтэй хүний аргыг нь олоод явж чадахгүй чи бол адгийн новш. Аав чинь ээжийг чинь зоддог байсан , хажуу айлын хүн чинь эхнэрээ зоддог байсантай чи холбож тайлбарлах юм. Үгүй эээ үгүй. Ердөө тийм биш. Адгийн арчаагүй новш минь. Эгчийг минь зоддог чам шиг новшийг энэ хоёр гараараа алчихмаар санагддаг . Даан ч , даан ч хэтэрхий олон юм,цаашдын үр дагаварыг нь бодоод чаддаггүй юм даа. Чи нэг л гар хүрсэн бол тэр хүний цэцэг шиг хөөрхөн охинд ахиад л гар хүрнэ . Ойлгосон ,ахиж тэгэхгүй гэж гонгинодог л юм. Новш гэж хажууд чинь байсан бол цохиод авах юм сан. Чам шиг хүний адагнуудаас л болж хараал урсгах юмдаа. Эцэст нь ганц л үг хэлье. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний арга эвийг хүч хэрэглэхгүйгээр олдог юм.Хэрэв чадахгүй бол чи зүгээр л адгийн ШААР !

  28. cahirmaa says:

    хүүеээ залуу минь үнэхээр монголоо гэсэн сэтгэлтэй жоохонч гэсэн санаа тавьдаг бол амиатаад ганцаараа жаргаад ухаараад байлгүй ,тэр хичээлүүдээс нь энд оруул л даа. монголын хөгжил ямар билээ наад орны чинь хөгжил ямар билээдээ.

  29. okla says:

    унэхээр дажгуй шуу чи ч бас ухамсартай л хун бна урд ни болч аймаар л байж одоо бол сайн оорчлогдсон бна тэр сургалт чин харин зугээр юмаа даанч монголд ямар байхийн буу мэд

  30. arabian secret says:

    ойлгосон бол болж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.