Бүсгүйчүүдийн алдаа

09037178f31a006ee31daec6fd664099

Та энэ гарчгийг уншаад хамгийн түрүүнд ямар алдаа вэ гэж асуух нь лавтай. Мэдээж энэ бол таны гаргадаг алдаа. Эрэгтэй хүнтэй харьцахдаа гаргадаг алдаа. Бид хэн нэгнийг хайрлавал эсвэл түүнтэй хамт амьдрах болбол өөрийн мэдэлгүй л алдаа гәргаж эхэлдэг. Мэдээж тэр алдаануудыг тоолж баршгүй ч үндсэн 6 том алдааг бараг эмэгтэй хүн болгон гаргадаг. Хэрэв энэ алдаанууд таны ч амьдралд байгаа бол яаралтай өөртөө сануулга өгч алдаагаа засаарай.

Та энэ гарчгийг уншаад хамгийн түрүүнд ямар алдаа вэ гэж асуух нь лавтай. Мэдээж энэ бол таны гаргадаг алдаа.

Эрэгтэй хүнтэй харьцахдаа гаргадаг алдаа. Бид хэн нэгнийг хайрлавал эсвэл түүнтэй хамт амьдрах болбол өөрийн мэдэлгүй л алдаа гәргаж эхэлдэг. Мэдээж тэр алдаануудыг тоолж баршгүй ч үндсэн 6 том алдааг бараг эмэгтэй хүн болгон гаргадаг. Хэрэв энэ алдаанууд таны ч амьдралд байгаа бол яаралтай өөртөө сануулга өгч алдаагаа засаарай.

Алдаа нэг

Түүхийн урт удаан хугацаанд эмэгтэй хүн эр хүний захиргаанд байх ёстой мэтээр ойлгогдож ирсэн нь үнэхээр гунигтай гэлтэй. Эмэгтэйчүүд ихэнхдээ өөрсдөө энэхуү гунигт явдпыг бий болгодог. Бид эрчүүдийг өөрсөдтэйгөө хүндлэлгүй харьцах үндсийг тавьж өгөн тэгснээр өөрсдийгөө ч хүндлэхээ больдог нь нууц биш. Таныгдоромжлох, гардалайх эсвэл өвчтэй байхад тань халамж хүсэх зэрэгт өөрийгөө хамгаалахын оронд тэр хүнийг өөртэйгөө дарангуйлагч мэт харьцах боломжийг тал өгдөг.

Өөрөөр хэлбэл тэр бүрт та ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй мөртөө дотроо шаналсаар эцэст нь сэтгэлийн гутралд ордог. Энэ нь эргээд таныг өөрөө өөрийгөө үнэлэхээ болиход хүргэдэг байна. Нэг удаа доромжлуулчихаад эсэргүүцээгүй бол дахин доромжлуулах магадлал маш өндөр гэдгийг санаарай. Харин хэрэв та түүнийг сэрээхгүйн тулд өлмий дээрээ яваад сурчихсан бол, тэгж сургачихсан бол дарәа нь түүнийг буруутгаж эсэргүүцэх, бухимдах хэрэг огт байхгүй гэдгийг мартаж болохгүй. үүнд ганцхан та л буруутай.

Энэ алдааг гаргаж, буруугүй хирнээ буруутай болохгүйн тулд та:
Хайртай хүнийхээ танд гаргах таагүй харьцаа, хандлагыг өөгшүүлэхээ зогсоо /маргалдаад эвгүй үгээр хэлүүлчихээд эмэгтэйчүүд өөрсдөө буруутай мэт буулт хийж, хайртай хүнээ аргаддаг нь “муухай харьцвал надтай сайхан харьцдаг” гэсэн ойлголтыг эрчүүдэд төрүүлдэгийг анхаар/

Юу юун дээр түүнд захирагддагаа нэгд нэгэнгүй жагсааж бич /ийнхүү бичиж байх явцад хүн нөхцөл байдлыг илүү ойлгодог бөгөөд энэхүү жагсаалтаа найз бүсгүйдээ үзүүлээрэй, хяналт тавих хүн тэр болно шүү/

Эмэгтэй хүний ихэмсэг болоод эрхэмсэг байдлыг байнга хадгал /энэ нь эр хүнийг дарамтал гэсэн үг биш, харин өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэл гэсэн үг. Ийм тохиолдолд эр хүн таныг хайрлахаәс өөр гарцгүй болдог/.

Алдаа хоёр

Ямар ч хоол хийсэн эмэгтэй хүн хайртдаа арай ахиу аягладаг. өөрт нь үлдэхээргүй байсан ч түүндээ л өгдөг нь бидний сайхан чанар ч юм уу? Гэхдээ сайхан чанар гэхээсээ илүү бидний алдаа гэвэл танд юу хэлэх гээд байгаа нь ойлгогдох болов уу. үнэхээр бид ихэнх тохиолдолд өөрсдийгөө хоёрдугаарт тавьдаг нь нууц биш шүү дээ. Түүнээс гадна әөрийн сонирхол, хүслээ золиослож, хажуу дахь эрд чинь таалагддаггүй найзууд, ах дүү нараасаа зугтдаг нь эргээд бидний алдаа болдог. Хамгийн гол нь бид хэн нэгний хайрыг хүртэхийн тулд өөрсдийгөө золиослосноор өөрийгөө хайрлахаа ч мартдаг нь маш том алдаа.

Тэгэхээр та өөрийгөө үргэлж золиослож байхгүйн тул:
Хайр дурлалынхаа төлөө өөрийгөө золислодог зүйлсээ жагсаан бич /ингэж бичих явцад та өөртөө дүгнэлт хийж, золиослолтыг үзэн ядах болно/

Таны хувьд хамгийн чухал гэж үздэг хүмүүсийн нэрс болоод сонирхол, хүслийнхээ жагсаалтыг гарга /түүний сэтгэлд нийцүүлэн өөрийн хийх дуртай зүйлсээ орхиж, огт дургүй ч хөл бөмбөг хамтдаа үздэгээ болино/

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж сур /маш сонирхолтой, хүний нүдэнд “тод харагддаг” бүсгүйчүүд эр хүний төлөө өөрийгөө золиослодоггүй гэдгийг санаарай/

Алдаа гурав

Бүсгүйчүүд эр хүний ирээдүйд дурладаг. Үүнийг танд маш энгийнээр тайлбарлая. Бүсгүйчүүд ихэнхдээ эр хүнийг яг одоо байгаа байдлаар нь хүлээж авдаггүй. Харин тэр ирээдүйд ямар хүн болох вэ гэж бодож, тэр бүрэлдээгүй хүнд нь дурладаг байна. Дэндүү хайхрамжгүй, халамжгүй эрийг хэзээ нэгэн цагт халамжтай, найрсаг эр нөхөр болно гэж итгэж ирээдүйн тэр гайхамшигтай сайхан хүндээ дурладаг нь бидний бас том алдаа шүү.

37 настай Ганаа бүсгүй өөрт нь тийм ч их хайртай биш, халамж муутай нөхрөө хүмүүжүүлж байгаад өөрт нь хайртай, халамжтай хүн болгоно гэж найдсаар, хэзээ тиым болох нь мэдэгдэхгүй нөхрөө хайрласаар 10 жилийг үджээ. 10 жилийн өмнө халамж муутай байсан нөхөр нь өнөөдөр яг л тэр хэвэндээ… Хэрэв тэр хүнийг халамжтай, хайрладаг нөхөр болгох гэж хүмүүжүүлж, хүлээж байсан цагаа өөртөө зориулсан бол Ганаа өнөөдөр хэнээс ч дутахгүй чадалтай бүсгүй байхсан.

Та энэ алдааг давтахгүй гэж бодож байвал:
Өөрт байгаа хүч чадал, боломжуудаа хайртай эрийнхээ амжилтын төлөө биш зөвхөн өөрийнхөө амьдрәлын зорилгод ашигла /таныг телевизийн нэвтрүүлэгт урьсан бол тийшээгээ яв. Гэрийн засвараа дуусгах гэж үлдэх хэрэггүй, тэрнийг нөхөр тань гүйцэлдүүлэг/

Нөхрөө эсвэл найз залуугаа бодож золиослодог зүйлсийнхээ жагсаалтыг гарга /энэ жагсаалтаа хараәд та эрхбиш нэгийг бодно/

Өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай, таны оролцоогүйгээр өөрөө бүх юмаа амжуулдаг тиим эр хүнийг сонгоорой/ хамгийн гол нь ганцхан та л түүнийг дэмждэг, ирээдүйд нь итгэдэг байх нь хангалтгүй, тэр хүн өөрөө ч бас өөрийнхөө төлөө байх ёстой/

Алдаа дөрөв

Та хайртай хүнийхээ дэргэд өөрийгөө “доош нь хийдэг үү”? Таны хайртай хүний мэддэггүй тийм сайхан чанарууд, авьяасууд танд байдаг уу?

Одоо уншигч бүсгүй танд өгүүлэх 4-дэхь алдааг гаргадаг ихэнх хүүхнүүд дээрх асуултанд хариулж мэддэггүй. Бид эрчүүдийг “айчихвий, өөртөө итгэхээ больчихвий” гэхдээ өөрийнхөө оюуны чадавх, авьяас, гэрэл гэгээтэй талуудаа дандаа нуудаг. Жаахан алдаа гаргамагц түүнийгээ бүх хүмүүст зарлан, өөрийгөө эвгүй үгээр загнаж бас өөрийг нь магтах юм уу, ямар нэг сайхан чанарынх нь тухай яриа өрнөхөд сэдвийг хурдхан өөрчилдөг хүмүүс бол бүсгүйчүүд бид шүү дээ. Хүүхнүүд энхрий, дорой байвал эрчүүдэд илүү хайрлуулна гэж найддаг ч үнэн хэрэгтээ эсрэгээр байдаг. Эрчүүд гэрэл гэгээ татуулсан төгс төгөлдөр эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг. Тэдэнд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бүсгүйчүүд таалагддаг гэдгийг эрчүүд хэнээс ч нуудаггүй. Харин эрчүүдээс өөрийнхөө авьяас чадвар, нэр хүндээ нуудаг хүүхнүүд эцэстээ өөрөөсөө ч тэр бүхнээ нуудаг болчихдогоо мэддэггүй нь харамсалттай.

Та тийм бүсгүйчүүдийн нэг болохгүйн тулд:
Өөрийнхөө авъяас чадварууд, хүрсэн амжилтуудаа, өөрт байдаг сайхан чанаруудаа бүгдийг жагсааж бичин хайртдаа үзүүл /ингэж бичсэнээр та өөрөө өөрийнхөө мартагдаад байсан сайхан зүйлсээ эргэн санахаас гадна хайртай залуу чинь ч таныг биширч огт өөр нүдээр харах болно/

Танд зориулан хэлсэн урмын үгийг чин сэтгэлээсээ хүлээн авч сурахаас гадна өөрөө өөрийгөө “унтраадаг”- аа боль / даруухан хүн байхаа больж өөрийгөө ил тодоор үнэл, өөрөөрөө бахарх/

Таныг үргэлж өөдрөг, “гялалзаж” байхыг хүсдэг тийм эр хүнийг олоорой /хажуу дахь эмэгтэй нь чадалтай, өөртөө итгэлтэй байвал зарим эрчүүд дурамжхан байдаг бөгөөд тийм хүний хажууд танд амаргүй байх нь ойлгомжтой. Тиймээс таныг төгс төгөлдер байхад дуртай, дэмждэг хүнээ олох нь чухал/

9 Comments

  1. Maxima2011 says:

    Би энийг уншлаа. Яахав, дажгүй дүгнэлтүүд байна.
    Миний эхнэр ганцхан алдааг нь гаргадаг юм байна. Хоол алгалж өгөхдөө надад аяга дүүрэн өгдөг. Өөрөө хоолгүй үлдэх байсан ч. Тэгсэн атлаа гэрт 2-3 пиво байлаа гэхэд надад үлдээлгүй бүгдийг нь ганцаараа уучихдаг. Тэгээд л би амиа бодоод надад үлдээлгүй бүгдийг нь уулаа гэж гомдол мэдүүлдэг.

  2. naran says:

    Энэ чинь эхнэр, нөхөрт хамтын амьдралаас гадна хувь хүн орчлонд ганцаараа ирээд буцдаг тэр амьдралын зорилгоо хаяхгүй, золиослохгүй байхыг хэлээд байгаа юм биш үү. Тэрнээс биш эрчүүд гэж үхвэл таарсан хүмүүс биш биз дээ. Тэгвэл эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийг хараагаад бвал сайхан байхгүй байхөө. Хэн хэнийхээ хувийн ертөнцийг хүндэлж байвал зүгээр юм шиг. Эрчүүд тэрнийг бол сайн ойлгож, хэрэгжүүлдэг. Харин хүүхнүүд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослодог.

  3. Erdenchimeg says:

    Муусайн эрчүүдийн нам цохиод хаях хэрэгтэй. Эрчүүдэд хаяа хаяа шанаа өгөх ни дээр байдаг юм бүсгуйчүүдээ. Болохгуй бол ойртуулахаа байчих тэгэхд тэд нар өмдөндөө шээс алдаад ёстой гөлөг болдог юм даа
    Эрчүүд гэдэг чинэ хүүхнүүдийн боол байхгуй юу

  4. viv says:

    би лав энэ алдаанаас нэг их гаргаад бдаггуйн бна.Эмэгтэй хунийг доош ни хийсэн тохиолдолд би лав дуугай онгорохгуй өөрийгөө хүндэлж хүхдлүүлж бас хайртийгаа ч хүндэлж амидрах хэрэгтэй.Харин биеэ тоосон муусайн залуучуудийг хаяад л явах хэрэгтэй штэ

  5. emegtei. says:

    муу эрчүүдэд дарамтлуулаад байдаг сонин л байна хэхэ. оорийнхоороо байж байгаад л дуусна шуу. лай л байна. арчаагуй тэгээд бас эхнэрээ доромжилдог эрчүүд ухвэл таарна. Тэд нарт авгай хуухдээ доромжлохоос оор хийж чадах умгуй арчаагуй новшнууд.

  6. zaluu 27 says:

    Маш зөв байна.

  7. lambaa says:

    Долоовол баас амтагдана. Доодох нь бол бүүр болохгуй идээ.

  8. bimaa says:

    энэ зурган дээрхи өгзөг ямар гоё өгзөг байна аа тээ? долоочихмоор харагдаад байхын ккк

  9. medleg says:

    зөөзөө, би ч бүх алдааг нь гаргадаг юм байноо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.