Нөхрүүд нь эхнэрээ залуухан охидуудаар харин эхнэрүүд нь нөхрөө баян залуугаар…

Энэ сайт дээр гарсан нилээн олон материал болон явдал, бусдын амьдралын тухай уншлаа. Хөөрхий эмэгтэйчүүдийг л их өрөвдлөө. Дийлэнх нь хүүхнүүд байх шив дээ. Бүтэлгүй, араар нь тавьдаг эр нөхрөөсө болж шаналж байгаа хүний бүсгүй үрсийг өрөвдөж байна. Би хэдий эр хүн ч гэлээ зарим эрчүүдийг одоо болимоор юм гэмээр байна. Хайртай гэж авч суусан бол тэр хүүхнээ тууштай хайрлаач дээ. Үнэхээр хайргүй болсон бол ядахнаа баригдалгүй араар нь тавьсан нь дээр биш үү. Тэгвэл өнөө муу эхнэрт нь амар шүү дээ. Манай эрчүүдэд архи хүүхнээс өөр юмыг давуулан харах үхаан алга болжээ гэж би ойлголоо. Ханиа л зөв сонгож амьдрах нь хамгийн чухал юм байна шүү. Харагдах байдал хуурамч гэдгийг энэ хүүхнүүд ерөөсөө ялгаж мэддэггүй. Онгон дээрээ хүн ямарч харагдаж болно, сайхан царай, бие хаа энэ бүхэнд хууртаад байдым болов уу даа эр эмгүй. Тэгээд л яараад л суудаг дараа нь нэг л биш санагдаж эхэлдэг байх. Мэдээж энэ хорвоо дээр өчнөөн сайхан зүс царайтай эр эм хүмүүс байгаа шүү дээ. Хэдэн жил хамт амьдарч байтал эхнэр нь юмуу нөхөр нь гологдож эхэлдэг. Эхнэрээ ганц бие залуухан охидтой харьцуулаад голдог юм шиг байгаам. Хүүхнүүд нь болохоор нөхрөө арай баян залуугаар сольчихож магадгүй байдаг. Ийм л учраас эхнээсээ урт удаан хугацаанд үерхэж нөхөрлөж байгаад суусан дээр шүү.

Суухаасаа өмнө бүр хамт хэсэгтээ амьдраад үзэх хэрэгтэй. Хүүхэд шуухадгүй байхдаа. Харин эрчүүд минь эхнэрээ жирэмсэн ч юм уу хүүхэдээ гаргаад байж байхад нь одоо энэ яаж ч чадахгүй гэсэн байдлаар битгий дарамталж зөвөө. Чиний л хүүхдийг гаргаж байгаа шүү дээ. Хүүхэд гаргасан эмэгтэй хүн нэг хэсэгтээ чамд гологдох байх л даа. Гэхдээ тэр чинь чиний үр удмыг үлдээх гэж л чиний төлөө хийсэн үйлдлийхээ хариуд доромжлол биш талархал хайрыг хүлээх эрхтэй юм шүү. Харин таргалж маргалаад өөрчлөгдөх нь ойлгомжтой бишүү. Тийм үед нь араар нь тавиад л үсдэж зодоод янхан мэтээр дуудаад байгаа бол тэр залуу эр хүн биш. Монгол эр хүний өнөө сайхан ноён нуруу хаачлаа даа. Сайхан сайхан үгтэй дуу зохиогоод л биеэ магдаат байхаас өөр юу ч үгүй л байна шүү дээ. Би л хувьдаа эм хүнд гар хүрч байгаа эрийг үздэггүй. Угаасаа эм хүн зодогсод өөрсдөө арчаагүй юмнууд байдаг. Цагаа тулахаар эр хүний өмнө гөлөг болоод л зодуулаад л явж байдаг юмнууд эм хүнээс хариүгаа авдаг юм шиг байгаам.

Энэ сайт дээрх хүмүүсийн юмыг уншихад заримыг нь үнэхээр өрөвдөж байна. Тэгэхдээ өөрсдөө тийм байдалд орох үндсээ тавьдаг юм шүү бас. Хэрвээ дурлалд мансуураад залуугийнхаа муу сайныг олж харж чадаагүй бол тэр таний тодорхой хэмжээний буруу мөн шүү. Бас эр нөхрөө эртхэн муу сайн нөхдөөс нь холдуулан татаж авалгүй харин ч хөгжөөн дэмжиж байсан бол бас л таний буруу байгаа шүү. Архи дарс уугаад байхаар нь гэнэн итгэмтгий зангаар ингэж байгаад болих байлгүй гэж бодоод л байдаг. Бас мөнгө төгрөг өгөөд явуулдаг, хэд хоног явахаар нь хөөцөлдөхгүй орхидог зэрэг нь нөхрөө давруулах үндсийг бий болгож байгаам. Миний найз нарийн дотор ч амьд жишээнүүд байдаг. Эхнэр нь нөхрөө дураар нь явуулсаар байгаад эцэст нь салалтаар л дуусаж байна. Эр хүнтэй хэрэлдээд бай гээгүй. Харин эр хүнийг эвтэйхэн аргалаад буруу юм хийлгэхгүй байлгах ухаан та нарт алга гэжүү. Секс энэ тэрээр уяад авах хэрэгтэй шүү дээ. За нэг иймэрхүү л юм бичээд зогсъё доо.

секс.мн дээр ирсэн захидал

21 Comments

  1. Ухаалаг байцгаая says:

    Маш зөв бичжээ. Баярлалаа. Хүнийг хайрласан шиг хайрлах л сайхан. гэр бүлийнхээ сайхан энергийг бузар юмнуудаас болж булингартуулж чаддан юм болоо. Залуусаа, үнэнч, ухаалаг эрс маш олон болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэх байна. Бас бусдын сайхан гэр бүлрүү ичгүүргүй, хүн чанаргүй гар дүрдэг хүүхнүүд одоо больцгооёо. Би тийм хүүхнүүдийг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж байна.

  2. Badamaa says:

    За найзуудаа эрчүүдээ зугээр л бусгуйчуудээ сайхан хайрлая аан. Хуухнууд ни ч гэсэн сайхан хайрлуулаарай. Бас битгий толгой ни эргээд явчихаарай. Хэн хэндээл байгаадоо.

  3. slava says:

    Äýëõèéí ïîðíî êèíîíû Îñêàðûí /AVN Awards/ øàãíàëò øèëäýã ýìýãòýé æ¿æèã÷èäèéí íàìòàð áîëîí ïîðíîãðàôè óðëàã, ò¿¿íèé òàëààðõ áàðèìò ôàêò, õàëóóõàí ñåêñ çºâëºãºº, ýðîòèê ºã¿¿ëëýã á¿õèé íîìíû á¿ðýí ýõèéã ¿íý òîõèð÷ ÿàðàëòàé çàðíà. From Slava. /First edition in Mongolian/ Red Hot Porn Book. Óòàñ: 9984-8077. 9135-6360. slavaaldar@yahoo.com

  4. sony says:

    яг юуг хэнд сургаж ойлгуулах гэсэн юм болдоо хөөрхий. цагаан өнгөтэй гээд бүгд хүлээн зөвшөөрчихсөн мэдээжийн юмыг л цагаан өнгөтэй гэж батлах гээд, дээр нь бас өөрийгөө ухаантай болгож харгдуулах гээд байгаатай адилхан юм уу даа. маш ядмагхан өрөвдмөөр нийтлэл байна.

  5. uuu says:

    нг юмийг ер ойлгоxгуй юм. энэ эмэгтэй xун бичсэн гэдэг ни маш ойлгомжтой бна. гэxдээ ягаад би эмэгтэй гэж xэлж бгад бичиж болдоггуй юм болдоо. эмэгтэй xун эрэгтэй xуний орноос бичиж чаддаггуй л байxгуй у. xарин эрэгтэй xн эмэгтэй xуний орноос бол бичиж чаддаг. уунийг олон шулэг зоxиолоос xарж болно. эмэгтэй шулэгч xэзээ ч эрэгтэй xуний нудээр xарж бичдэггүй.

  6. MONGOL SETGEL says:

    Ахиад хөөрхий муу эрчүүдээ хэлсэн байх шив дээ. Санал нийлэх юм байна аа. Гэхдээ эмэгтэй хүнийг хайрласан шиг хайрлаж, халамжилсан шиг халамжилж хамтраад орон гэрээ сайхан авч яваа эрчүүд олон байгаа шүү дээ. Гэтэл *эрчүүд* гэсэн энэ үгээр бүх хүмүүсийг хамруулж бичсэн байх юм. Тэрэнтэй л санал үргэлж нийлдэггүй юм даа миний хувьд. Бусад талаар архидалт, садар самуун яваа хүмүүс нэг биш нилээд хэд байгаа гэдэгтэй санал нийлнэ ээ хө хэ хэ хэ.

  7. mini says:

    тиймшдээ манай эрчүүд унэндээ арчаагуй оxидуудаа гадаад xумуустэй гэрлэтсгээ ар гэр xамаатан садан амидралаа сайxан аваад явчдаг юм билээ

  8. 555 says:

    хэрэгтэй юм байна

  9. ..... says:

    яадийн болдоо

  10. erhemseg says:

    – Za ugaasaa tuiliin yum gj bdag bish salj niildeg l amidral shtee…Archaagyi,anhiagyi,hugiin hyntei suusan hyn tegeed negent avaad suusan yum chin hairlasan shig hairlana geed ooriigoo orooliig ch zovoogood tegeed heryyl zodoontoi alatsaad yavaad bh uu?

    – Minii bodloor hyyhdiin devergen shohoorholoo tanilgyi ert hyntei suuj hyyhded daragdaad tyyndee boogdoj stressdej amidrahgyig l hicheeh heregtei met.Anhnaasaa l 7 hemjeed 1 l ogtloh n zyitei yum shig.
    – Ynee gahaindaa tulj tanihgyi negenteigee uraltsaj bj yaaj busdad zovlogoo ognoo. Yum olj dolooh yum shig hereldehiin kkkk….

  11. fayar-t says:

    uneenuud ch gesen unshaad oilgoosoi

  12. boloroo says:

    ббб d tiin shdee malaa

  13. setgegdel says:

    санал нийлж байна. гээндээ ч бий гоондоо ч бий

  14. bbb says:

    ehneree zodno gej uur hurgeed bhd ni neg udaa zoolnoor hazarluu ni algadah ch gesen gar hureh zodhod oroh uu?

  15. mb says:

    сайн нь ч сууж л байгаа муу нь ч сууж л байгаа. Эхний эгнээнд сайнууд нь шилэгдээд суулаа гэхэд үлдсэн хогийн гарууд нь бас л хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй суусан л байж таараа.

  16. fayar-t says:

    фаяр гоё хэлжээ.

  17. Фаяр says:

    ойлгомжтой. үхэрүүд уншиж ойлгоцгооно биз

  18. VOGUE says:

    ergtei hvn yum chin araar tavij bolno araar tavidgui ergtei hvn bhgui gesen surug message ih yavj bna,ene hamgiin buruu ehneree hairlasan shig hairlaj vr hvvhdiig ni toruueleed ogson ehnereesee ooriig bodohgui ur hvvhdiihee zayaa hiimoriig hormoi sultai hvvhneer buzartuulahgui avch yavaa mongol saihan noyon nuruutai erchuud zunduu baidag yum bnlee
    bas ehnertee gar hureh gej neg asuudal bna,ehnertee gar hurdeg erchuudiig bugdiig ni butach hvvhedvvd gej bodjiina,sain etsegtei ussun er hvn hezeech em hvnd chadalgui hvnd byaraa gargahgui ooriigoo oligtoi er l bol.
    tegeed humuusee ene chin humuunii l amidral yaagad heterhii hetsuu bolgood oorsdiigoo zovoogod baidag yum be,hen hen ni ger bvlee uhamsarlaad az jargaltai amidiriye gej bodood yavahad tiim hetsuu gejuu
    salalt araar tavilt odoo het ih boljee,bid odoo niigmiihee zolios bolson humuus gadaadad amidraliin erheer biye biyese holdo j bna,ur huuhdedee hoich uyedee l ger buliin vne tzene humuujliin sain oilguultzgaaya humuusee

  19. maxi says:

    яахав боломжийн юм биччихсэн бна шүү

  20. man says:

    Юум болгон 2талтай л байгаадаа!!Манай хүүхнүүдийин ихэнх нь Монгол эрчүүдтэйгээ ана мана үзээл байдаг хэрнээ гадны юманд болхоор боол шиг нь элдэв бузар булайг нь тэсээд л өнгөрөөдөг!Бодвол таарсан амьтад нь л авч байгаашдээ!!!

  21. mmm says:

    үнэн уг хэлжэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.