Дур хүсэл өдөөгдөхөө больчихвол яах вэ…

Хүний сексиин чадварт үнэр нөлөөлдөг үү?
Хүн яаж үнэртдэгээс түүний сексийн чадвар болон эсрэг хүйстнээ татах чадвар нь тодорхойлогддог байна. Харин тэр хүн юу идэж байгаа нь, түүнд бусдыг татах чадвар байгаа эсэхэд шууд нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, хайртай бүсгүйгээ өдөөж, түүндээ таашаал өгч чадаж байгаа эсэх нь үнэртэх мэдрэмж болон юу идэж ууж байгаагаас шалтгаалдаг ажээ.

Сексийн чадавхийг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйл нь шоколад, түрс, анар жимс, зарим төрлийн загас, далайн амьтад болон янз бүрийн амтлагчууд багтдаг байна. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь бие махбодийг өдөөх чадвар бүхий тусгай бодисуудыг агуулж байдаг.

Чинжүү бэлгийн дур хүсэл өдөөдөг гэж үнэн үү?
Тэгвэл хүний бие махбодь, тэр тусмаа дур хүслийг юу хамгийн ихээр өдөөдөг вэ. Үүнд чинжүү гол байр суурь эзэлдэг. Чинжүү оролцсон амтлагчууд нь хүний бага тааз орчмын цусны эргэлтийг сайжруулдаг аж.

Хясаа эмэгтэй хүний бэлгийн дур хүслийг өдөөдөг гэж үнэн үү?
Гэтэл зарим төрлийн бүтээгдэхүүнүүд нь эмэгтэй хүнийг өдөөх чадвартай байдаг байна. Жишээ нь давхар хавхлагатай нялцгай биет хясааг Америк, Италийн эрдэмтэд судлаад бэлгийн гормон боловсруулахад нөлөөлдөг амин хүчлүүд агуулсан болохыг нь тогтоожээ.

Энэ амин хүчил нь D аспаргиний, М-метил D- аспартат гэж нэрлэдэг юм байна. Өмнө нь бол эрдэмтэд хясааны шидэт хүч нь тэдгээрийг агуулдаг цинкийн нөхөн сэргээх нөлөөлөлтэй холбоотой гэж үзэж байсан юм. Цинк нь эр хүний үрийн шингэнд байдаг бөгөөд эрчүүл үрээ гадагшлуулах болгондоо нэгээс гурван миллиграмм цинк алддаг юм байна.

Хясаанаас гаргаж авсан амин хүчлүүдийг хархнуудад хийхэд тэдний сексийн идэвх нэмэгджээ. Амин хүчлүүд ингэхдээ гормоны гинжин урвалыг бий болгож, үүний үр дүнд эрэгчингүүдэд тестостерон, эмэгчингүүдэд прогестерон боловсрогдож байсан байна.

Бэлгийн сулралд орсон эрчүүд хясаа идэх хэрэгтэй
Иймд бэлгийн асуудал хүндрэлтэй эрчүүдэд хясаа ахиухан идэхийг зөвлөж байна. Хясаа идэх хамгийн тохиромжтой цаг нь тэдгээр нялцгай биетнүүд ид үрждэг хавар цаг аж. Энэ үед мөнөөх хэрэгцээтэй аминхүчлүүд тэдэнд хамгийн ихээр агуулагдаж байдаг.

Гэхдээ хясааг зөвхөн түүхийгээр нь идэх хэрэгтэй. Учир нь боловсруулсаны дараа аминхүчлүүд багасдаг гэж эрдэмтэд онцолж байна. Хясаанууд эмэгтэйчүүдэд ч гэсэн бас нэмэлт өдөөлт өгдөг байна.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.