Илүү байхын төлөө зүтгээд, мэрийгээд үзээрэй…

Сайн байцгаана уу эрхэм уншигчидаа. Амьдралын сайн, мууг бүгдийг бичдэг учраас энэ сайтаар зочлох би дуртай байдаг юм. Өмнө нь хэдэн удаа захидал бичиж байсан удаатай. Одоо амьдрал хэцүү санагдах зүйл алга шиг санагдчихлаа. Бүх зүйл цагийн эрхээр өөрчлөгдөн хувирч, зарим зүйл нь мартагдаж, нэг л мэдэх нь дурсамж болсон байдаг болохоор… Тухайн үедээ бүгд болохгүй, дэлхий хөмөрчих мэт хүндхэн бас давчуухан санагдаж, болдогсон бол үхчих юмсан гэсэн жирвэсхэн бодол ч толгойд орж ирсэн мөчүүд байж л байсан. Гэхдээ л даваад, туулаад л гарсан байх юмаа эргээд бодоход. Харамсах зүйлгүй амьдръя гэвэл ямар ч асуудалд яаран шийд гаргаж, бачимдсан ухаанаар хандахгүй л байх хэрэгтэй юм шиг. Одоо эргүүлээд өнгөрснөө бодоход юунд тэгж хүнтэй муудалцан дээр нь гарах гэж хэл амаа бэлүүдэж байв, юунд тэгтлээ асуудлыг хурцатгаж байсан байна гээд бодогдох юм, эргээд харамсах зүйл байнаа. Та нар солонгос кино үздэг биз дээ. Нөхөр нь эхнэрээ араар нь тавьж, сүүлрээд эхнэртээ баригддаг. Эхнэр нь сүүлэрсэн эмэгтэй дээр нь очоод л хэрүүл хийгээд байдаг.

Хамгийн гол нь чамаас хариугаа авна даа гээд л ярьсаар 50-иад анги үргэлжилдэг. Бидний амьдрал ч адилхан. Хэрүүл л хийж, амаа бузарладаг. Дийлэнх нь шүү дээ. Миний бодоход зүгээр л бүхнийг орхиж, өөрийнхөө сайхан амьдралаар тэднээс өс хонзонгоо авчих нь илүү амар юм шиг. хэрүүл хийж гүйсэн, өөрийгөө доромжлуулсан цаг хугацаа бүхэн хайран биз дээ. Хүн цааш алхах бүрт илүү сайхан зүйл тохиолдоно гэдэгт итгэх хэрэгтэй байх. мэдээж үүний төлөө тэмцэх нь тодорхой. Гомдолтой байна гэж нөхөртөө уйлах, чамайг ална гэж тэр хүүхэн дээр очих нь юуг ч өөрчлөхгүй. нэгэнт хууртагдсан эмэгтэй, нэгэнт хаягдсан аз жаргалын төлөө гүйгээд яах вэ дээ. Би нэг л зүйл хэлэх гэсэн юм. Хүний сайхан амьдралд хэн ч гээд шээс алдатлаа атаархдаг учраас өөрийг чинь гутаан доромжилсон хэний ч амьдралаас илүү сайхан амьдар, илүү байхын төлөө зүтгээд, мэрийгээд үзээрэй. амьдралд олон асуудал байдгийн зөвхөн нэгийг л жишээ болгон авлаа. Эцэст нь бүх зүйл хоосон байдгийг ухаарах хэрэгтэй байх даа. Баярлалаа уншигчидаа.

секс.мн дээр ирсэн захидал

9 Comments

  1. vimo says:

    Эсүй.тэй санал нэг бна.

  2. bas hudlaa yumaa says:

    ugui ee, iluu baih geed hichneen hicheegeed ur dun gardaggui yum bainaa. bi onoodriig hurtel yamar ch emegteigees hed dahin iluu hodolmorloj hed dahin oortoo anhaaral halamj tavij baina, naiz nar mini hurtel ene ih ajliin hajuugaar haanaa amjuulaad oortoo anhaaraad baidag bainaa gej gaihahiin, neg hesegtee iluu bolood hariugaa avaad saihan amidarch baina gej bodood bayasaad yavj baital dongoj urjigdarhan zovhon ooriigoo hurj baigaagaa medlee. bugd yag bahi baidgaaraa l baigaag medreed, onoodriig hurtel hun buhnees iluu baih gej emegtei hun gedeg utgaaraa ch eej gedgeeree ch bas mergejil surguuli soyol geed buh yumandaa anhaarlaa tavij iluu baihiig hicheej zutgelee, ur dun garsangui ee. togs togoldor luu ih oirtohiig hicheeseen, daanch nadad zoriulagdah anhaaral, halamj hair bas l baidaggui ee. hen ch bishee gedgee medersen chini suuliin 2 honog buur ogt untsangui, hool ch ideh husel torohoo bolichih yum, tsug ajilladag emch nar maani buur gaihaad baina, omno ni neeg ih erch huchtei tsoglog mongol huuhen l yum bolgoniig gyalalzuulaad nud ni ch gyalalzaad baidag baisan onoodor urvaij guniad yachihaa ve gej bodson yanztai, dahin dahin chi zugeer uu geed baihiinmaa. bi emcheeree gadaadad ajilladag yumaa, onoodor buur yum hiihees ch durgui hureed, boldog bol mongol ruu l nismeer baina daa, eej aavtaigaa uulzaj saihan setgelelee sergeeghgui yu. daanch zun boltol yavj chadahgui ni hyaslantai ya.

  3. mandakh says:

    zow bichjee. Sanal niilj baina. Hund gaihuulah gej bish oortoo setgel hangaluun amidarch baih n chuhal. Ter tsagt hussen huseegui ataarhah hun mundahgui bn bhoo.

  4. Unshigch says:

    terniig ogt bgaagui met or tas martaj iluu saihan amidrah chin hamgiin tom ushuu avalt. Hojim ter yamar ih yum aldsanaa uhaarah uyd l chinii ushuu avalt biylelee olloo gsn ug. Ochij heruul uruul hiih ni uuriiguu l yamar huniig haruulaad zogsohgui tenegiig chin gaihaad hurdhan salj bgaada barag bayrlah blgui.

  5. nini says:

    hun gdg chin ug,setgeleer tejeegddeg amitan neg negendee uram hairlaj hen negniig zurhneesee hairlaj uurtuu bolon busdad hooson hudal huurmag ertuntsiig bii bolgoj hen negend gai zowlon awchirahguigeer amidrahad buh yum bno ok

  6. sony says:

    ертөнцийн хоосон чанарын гүн ухаанаар нилээд гэгээрчээ янз нь. угтаа бол үнэн л юм даа. хүн юунд итгэж амьдрахаас хамаараад аз жаргал болоод зовлон зүдгүүрийн тухай ойлголт өөр өөр байхыг үгүйсгэхгүй.

  7. ...ЭЛГЭМСҮҮ says:

    СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРИЙГ ЧИН ЭДНИЙ ГЭРИЙН АЖИЛГҮЙ ЦАГ НӨХЦӨӨСӨН УЙТГАРТАЙ ХҮМҮҮС Л ҮЗДЭГ ЮМ Ш ДЭЭ МАНАЙД Ч ГЭСЭН МӨН АДИЛ …ӨШӨӨ ХОРСОЛ БҮТЭЛГҮЙ ХАЙР ДУРЛАЛ ЭХНЭР НӨХРИЙН ХҮЙТЭН ХӨНДИЙ ХАРЬЦАА …ӨӨДТЭЙ ГЭГЭЭН САЙХАН ЗҮЙЛ СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРЬТ ГАРДАГГҮЙ Ш ДЭЭ

  8. Эсүй says:

    Тийм шүү чамтай би санал нийлж байна
    Өмнө би бас уйлаад хайлаад л гомдоод явдаг байсан Тэгээд би тэр хүнийг зүгээр л алдчихсан юм. Гэхдээ одоо бол тэгэхгүй ээ
    Тэгэж ч хэрүүл уруул нулимас гэж явахгүй амьдралд юм үзээд ирэх тусам хүн ухааждаг юм байна. Гэхдээ нөхрөө залуугаа тэсээд аваад үлдэх л хэрэгтэй юм билээ. Тэмцээд авах л хэрэгтэй юм билээ.

  9. latada says:

    зоригтой л байх хэрэгтэй шдээ. атаархуу лалруудийг тоох ч үгүй, харицах ч үгүй. дургүй байгаа пийздааг гуйхгүй, дараа ямар байдалтай уулзахаа төцөөлөөд инээгээл өнгөрөх хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.