Нөхөр маань намайг доош хийж кайф авдаг юм шиг…

Би нөхөртэйгөө 17 жил амьдарч байна аа. Амьдралын хувьд болж байна. Боловсролтой гэр бүл. Монголын дундаж гэр бүлийн нэг. 3 хүүхэдтэй. Миний хувьд бусад эзэгтэй нарын адил амьдралын төлөө л яваа ээж эхнэр хүн. Манай хүн энэ сайтаар байгаа бүх зүйлийг надад амсуулсан л даа. Одоо гайгүй болсон би ч бас эхнэр ээж хүний ухаан заагаад амьдралаа авч хоцорсон. Харин одоо нэг зүйл нь намайг байнга доош хийж муу муухай бүх зүйлтэй харьцуулж байх юм. Энэ нь намайг маш их өвтгөж урьдах шархыг минь сэдрээх юмаа. Би тийм доош хийлгээд байх эмэгтэй биш л дээ. Энэ бүхэн нь намайг энэ амьдралд түүнтэй өрсөлдөөнтэй амьдрахад хүргэсэн юм. Би одоо үнэхээр залхаж байна аа. Би уг нь энэ амьдралаараа л дуусах юмсан гэж бодох юм. Яах бэ найзуудаа туслаарай. Би бодохдоо энэ хүн багадаа их зовлон үзэж гадуурахдаж байсан тэгээд тэр нь нөлөөлдөг юм болуу гэж бодох юмаа. Би их тэвчлээ одоо харин энийг яаж шийдвэрлэх бэ? Танай нөхрүүд ингэдэг үү?

секс.мн дээр ирсэн захидал

32 Comments

  1. Erdenchimeg says:

    яана даа бусгуй минэ би бол ийм амдралийг хэзээ ч тэвчихгүй ал хэдийнээ хаяд явчихсан байгаа Чи харин их ухаантай хуухэн байна. гээд ингээд доромжлуулаад байж таарахгүй Ямар эрчүүд мундсан биш хаяж яваад жаахан хашраа 17 жил амдарчихсан эр хун чамаас салаад ёстой амаараа шороо үнхэх болно. 17 жил чи хоолийг ни хийж орой болгон үйлчилж, хиртэй хувцас хунарийг ни угааж өглөө иймээс чамаас холдох юм бол хун биш болсон байгаа
    Зөгээр л хаяд яв наад нөхөрөө

  2. T says:

    Одоо бол салаад амиа бодоод сайхан амьдраачээ . Эргэлзээд бх шалтгаан юу бн вэ.
    энэ сони гэж их стрестсэн хүн бнаа Сэдэвээс ямар ч хамаагүй юм их бичиж уур бухимдлаа гаргажээ хөөрхий

  3. enhee says:

    эрэгтэй хумуусийн нийтлэг нэг гаж чанар байхаа манай нөхөр бас тэгдэг юум би бас эхлээд гайхдаг байсийн тэгсэн яг ээж ни тийм зантай байсан манай нөхөр ээждээ болон дүү нартаа байнга намайг муулаад л хэрвээ би ээжийх ни тухай гомдол гаргаал хэлчвэл шууд ээжрүүгээ утасдаад бөөн хэрүүл болгоод л орхино бас найз нөхөддөө яг адил манай авгай ядаргаатай архи уулаа варилаа гээл вайнга дарамтлаад би аясаар ни бвайдаг гэх ухааний юн ярина найз нарийхаа хажууд миний аясаар байгаа юм шиг л жүжиглэж өгнө дөө миний бодлоор ийм зан ни хэзээч засагдахгүй ээ эсвэл тэвчиж амдрах эсвэл салах л дээр би бас тэвчээл өөрийгөө зовоогоол явж байна даа хүүхдүүдээ өрөвдөх юмаа хүмүүс мин

  4. Sanaa says:

    Миний бодлоор мань хүний энэ зан засрахгүй л байх. Тэгэхээр амьдралаа там болгож суухаар салсан нь сайхан ч юм шиг. Салчихаар үгүйлэгдэх юм бас байх юм болов уу? Эсвэл доош нь хийж байгаа нь чамайг өхөөрдөж байгаа нэг хэлбэр юм болуу? Юутай ч дараах аргыг хэрэглээд үзвэл. Өөрийнх нь найз, эсвэл чи өөрийнхөө найзаар мань хүн рүү яриулаад чи их азтай хүн шүү, маш гое эхнэртэй гэж хэлүүл. Мэдээж энгийн яриан дундаа. Танай эхнэр цаанаа л их гое сүрлэг, нүд булаам харагддаг гэдэг ч юмуу. Бас чи боломж гарвал өөрийгөө магтаж байвал. Намйаг хүмүүс тэгдэг байсан, бас ингэдэг байсан. Би нээрээ их хөөрхөн юмаа. Хар л даа нэг л гое жавхаатай гэж ирээд л зөв үгээр сайн өөрийгөө магтаад бай. Тэгээд миний хөгшин одоо тэд хүрлээ. Наад 18т шиг мангар хүүхдийн зангаа орхио. Тэр хэн ахыг хар л даа. Чиний насан дээр ямар байсныг сана энэ тэр гээд сургаад байж дээ. Ер нь эрэгтэй хүмүүс жоохон юмтай ш дээ. Байнга нас биеэнд хүрсэн эр хүн гэдгийг нь сануулж байхгүй бол болдоггүй хүмүүс. Ухаантай хүн бол дороо л өөрчлөгдөнө.

  5. Uzel bodol - Negen zaluu says:

    за тэгээд зублугуу гэхээсээ илуу бодол юм шуу.нухур чин танийг хундэлдэггүй хундлэхгүй бна аа гэдэг чин хайрлахгуй бна гсн уг хайрлахгуй бна аа гэдэг чин итгэхгүй бна аа гэсэн уг.итгэл хаана бдаг вэ зурхэнд.Танид итгэх итгэл ни зурхнийхэн гунд ни байхаа.анх итгэдэг хайрладаг хундэлдэг болоод л гэрлэсэн.та ууруу зурхэндэх итгэлийг ухаад гаргаад ирээч тэгбэл танийг хайрлана хундэлдэгч болох бх.таний гарт бух зуйл бна.бух яаж иргэх ни таниас шалтгаална

  6. итгэл says:

    Багадаа туулсан амьдрал хайр халамж үгүй орчин нөлөөлсөн байх даа. Миний хуучин нөхөр багадаа их л хатуу өргөмөл, айлаас айл дамжсан амьдрал үзсэн хүн байсан даа. Тэглээ гээд ухаан суугаагүй л хүн байсан. Намайг зодож, загнаж, харааж, элдвээр л зовоодог байсан сонин сонин юм бодно тэрэндээ өөрөө итгээд хүн харахад их л сайн хүн шиг харагдана, хүмүүс чи л болохгүй байгаа биз гэдэг байсан ш дээ. Орондоо хүртэл янз бүрийн авир гаргана. Миний хуучин нөхөр шиг бол салсан нь дээр дээ. Ямар хэцүү гээч гэр орон яг л тамын тогооны үлгэр шиг л гарч болохгүй орж ч болохгүй би автобусны буудал дээр хүртэл зодуулж байсан. Ичиж үхмээр юм байна лээ. Гэхдээ хэн нэгэн туслаж салгадаггүй юмаа хараад л өнгөрхөөс цаашгүй.

  7. Ramirez Sanchez says:

    7 хэмжиж 1 хэрч гэж эндээ. ягаад танар уридан энэ тухай бодоггүй юм вээ???

  8. sony says:

    тоогий яасан ч их уурлаж байх юм бэ дээ. би ямар нэгэн байдлаар хэн нэгний уурыг хүргэе гэж бодоогүй бөгөөд өөрийнхөө бодлыг бичсэн юм. за бараг л би зөв бодож байгаа байх дөө. харамсалтай нь тоогий мэтийн зарим нэг нөхдүүд намайг бодлоо илэрхийлсэний төлөө шээс баас нь гоожих гээд янз бүр болоод уурлаж бухимдаад байхыг бодоход өөрсдөө нөхрүүддээ ч юм уу өөр хэн нэгэнд дандаа доош орж амьдарч ирсэн бололтой догоо хөөрхийс. олны дунд юм ярихаараа тэнэг юм яриад онигоонд байнга орж байдаг, олонхийн сэтгэлзүйн массыг мэдэрч чаддаггүй, аливаа юм хийхээрээ байнга бүтэлгүйтэж явдаг даанч яав даа гэмээр зарим нэг хүмүүс бидний дунд хаа сайгүй байж л байдаг шүү дээ. иймэрхүү хүмүүсийн энэ байдлаа нуух шилдэг арга нь дуугүй, бүрэг, ноомой байх явдал юм. оюуны хомсдолтой гэж хэлэгдэж болохоор эдгээр хүмүүсийг дуугүй, бүрэг, ноомой байсных нь төлөө заримдаа бид даруухан гэдэг тодотгол өгч яридаг нь маш эндүү ташаа ойлголт бөгөөд угтаа бол олдмол буюу төрөлхийн оюуны хомсдолтой л хэрэг юм шүү дээ. хэдий тийм байлаа ч гэсэн бид ийм хүмүүсээ нийгэмд ямар нэг байдлаар гадуурхалгүй байвал л болоо барав. хүн бүгд өөрт оногдсон хувь тавилангаараа амьдардаг. өөдтэй нэг нь өөрийнхөө гараар, хүч хөдөлмөрөөр хувь тавилангаа өөрчилж чадахыг хэн байг гэхэв аан.

  9. ohhoho.. says:

    сони-г дэмжиж бна… xумуус яагаад зугээр л таалагдаxгуй бна гэд л xасаx өгөөд байдаг юмбэ. эxлээд сайн бодолдоо. миний ажигласнаар зарим эмэгтэйчүүд чинэ иx xэцүү зантай байдаг ш дээ. ялиx шалиxгуй юманд ач xолбогдол өгөөд л сар жилээр бодоод л товчдоо бол унэxээр ядаргаатай. доош ни xийж бга xунд нэг талаар өөр аргагуй болсондоо л тэгэж бга гэж нэг бодож узнэ биз. жишээ ни сайxан ярилция чаддаггуй, эсвэл xэрүүл болдог, яаж ч xэлээд нэмэргүй, ямар нэг байдлаар сөрөг аттак-д өртдөг гэх мэт. тэгээд тоглоом шоглоомоор ойлгуулаx, ичээx, юм бодуулаx зорилгоор xэлсэн уг ни эргээд ийм байдалд xургэдэг. иxэнxдээ айxтар санаай болцон xууxнууд санааний өмxийдээ утагдаж байж болзошгуй. Яг унэндээ нөхрийн чинэ тэгэж өмxий угээр утаад байгаа ни гэнэн тэнэгдээ л юм шуу дээ. ийм байдлаар амжилт олоxгуй эсрэг ур дун гарна гэдгийг мэддэггүй дээ л тэр болов уу. xэлээд бга ни буруу боловч, угтаа xэлж буй юм ни өөрт чинэ байдаг л юм бга байxдаа. сайн бодоxгуй у доо. нэгэнт сэтгэл xөрсөн xууxэнтэй xууxдээс болоод амидрана гэдэг ял авсан xунтэй л адил шуу дээ. та буxэн бас xажуудаxаа яаж зовоож бгаагаа xэзээ ч бодоxгуй юм. 3 xууxэдтэй, энэ миний дэргэд ингэд байж байx ёстой, гээд өдөр тутам тэнэг тэнэг юм яриад л, өөрийнxөө муу санаанд илжирч бгаа юм биш бээз. сайн бодоxгуй юу доо. угуй ч байж мэднэ, би ямар та 2-ийн дотор бодлийг эрээн даавуу шиг эргүүлж xарсан биш, яаж бодсон зөв xэлсэн байx магадлал 50 xувиас дээш гараxгуй. би бодоxдоо энэ дээр бичсэн иxэнx xууxнууд ч бас адилxан байx л гэж бдож бна.

  10. toogii says:

    Сони гэгч дуракаа чи оор дээрээ ийм асуудал тулаад ирвэл яаж шийдэхийг чини харах умсан. Ямар нийгэмд амидраад байгаа ум бэ энэ тэнэг, эрэгтэйчүүдэд тааруулж амидар гэхгээд бна уу, хамтийн амидрал гэдэг чини биэ биэнээ хайрлан хундлэн хариутслагатай бна гэсэн уг болохоос биш хэн нэг эрийн доош хийснийг хулээж аваад тааруулж амидар гэсэн уг биш мэдэвүү, уч узээгүй нусгай мини.

  11. жирийн бүсгүй says:

    Зөөлөн нь хатуугаа иднэ гэж үг байдаг. 3 хүүхэдтэй эмэгтэй гэр бүлээ авч үлдэхэд маш их ухаан, тэвчээр шаардагдсан байх даа гэж бодогдож байна. Чи сайн ухаантай эмэгтэй бололтой. Нөхөр чинь гайгүй болсон гэдэг чинь тэр хүнд засрах найдлага байна гэж ойлгогдлоо. Нэгэнт энэ хүнтэйгээ насны амьдралаа дуусгана гэж бодож байгаа бол миний бодлоор юуны өмнө сайн ярилцах хэрэгтэй байх гэж бодогдож байна. Ямар харьцаа нь чамд дээрэнгүй, дарамталсан сэтгэгдэл төрүүлээд байгааг өөрт нь зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Нөхрийн чинь дотор ямар нэгэн бухимдал байдаг бололтой. Тэр бухимдлыг мэдээж гадны хэн нэгэнд гаргахгүй. Эр хүний бардам зан гэж нэг юм бий шүү дээ. Гадны хүн харахад бүх зүйл сайн сайхан байгаа мэт харагдавч олгой хагаравч тогоон дотроо гэдэгчилэн гэр дотор огт өөр уур амьсгал байх нь олонтаа. Энэ уур амьсгалыг хааш нь чиглүүлж яаж дарах вэ гэдэгт уран бэрийн ухаан шаардагдана. Зарим эрчүүдэд өөрөөсөө хүч дорой нэгэнд сүрийг үзүүлэн сэтгэл тайвшрах муу зуршил бий. Тухайн хүнийхээ ухамсар, суурь хүмүүжилээс шалтгаалан их бага янз бүр байдаг байх. Нөхөр чинь багадаа их зовлон үзэж гадуурхагдаж байсан гэж чи бичжээ. Тэгэхээр түүнд бага наснаас нь хэнд ч юм өширхөх гомдох сэтгэл үлдсэнээс бухимдаж, бачуурч байдаг болов уу гэж бодогдлоо. Өөрөө ч тийм байдлаа ухамсарлаж ойлгохгүй байгаа байх. Тэр хүнд бага наснаасаа тайван амгалан орчинд өсөх, аз жаргалыг амсах, бусад хүүхдүүд шиг инээж амьдрах юмсан гэсэн хүүхдийн гэнэн атаархал, мөрөөдөл байсан л байж таарна. Тэр нь одоо ч байж л байгаа. Нөхөртэйгээ ярилцаад түүнд үнэхээр хайртайгаа, түүний бухимдал гомдолыг ойлгож байгаагаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Ямар үг сонгож энэ тухай ярилцахаас үр дүн нь шалтгаална. Нэг буруу үг түүний дотор байгаа муу хүнийг сэрээж хэрүүл болж магад. Гэвч хэрүүлийн дараа ч эр хүн бодох чадвартай байдаг шүү дээ. Өөрийн алдаа дутагдалыг шууд хүлээн зөвшөөрөх эр хүн цөөхөн байдаг байх. Ярилцлагын чинь хамгийн гол зорилго нь түүнд энэ амьдрал чинь түүний бага насны хэцүү амьдрал биш, энэ амьдралыг та хоёр өөрсдөө ямар байхыг нь шийдэх боломжтой, хүссэн аз жаргалаа олж авах ертөнц чинь гэр бүл чинь, хажууд чинь ямар ч үед түшиг болох хань чинь байна гэдэгийг ойлгуулах явдал юм. Энэ тухай ярилцахдаа хүүхдүүдийн дэргэд биш, хоёулахнаа тайван ярилцах орчин, зөв цагийг сонгож ярилцаарай. Мөн нөхрийнхөө нүд харж байгаад үнэн сэтгэлийн үгээ хэлэх хэрэгтэй. Тэр хүн чамайг хайрлаад суусан эр хүн учир түүнд чамайг ойлгох уужуу ухаан байж л таарна. Дараа нь чиний хэлсэн үг бүрийг эргэцүүлэн бодох учир зөв үг сонгож ярилцах маш чухал шүү. Үг бүр чинь хэдэн өдөр түүний бодолд эргэлдэж нээрээ надад бас буруу байж шүү дээ, би чинь ийм сайхан ухаантай ханьтай хүн шүү дээ гэж бодож чадвал тэр хүн эргэлт буцалтгүй өөрчлөгдөж чадна гэсэн үг. Чи өөрийгөө би ч гэсэн хүн шүү дээ, би бас тайван орчинд амьдарч, эр нөхрөөрөө хайрлуулж баймаар байна гэдэгээ ойлгуул. Нөхөр чинь чамд хайртай л бол ярилцлага үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье.

  12. Mino says:

    Анхнаасаа өөртөө хайргүй хүнтэй сууж ийм олон жил өнгөрсөн хойно юу гээд тэнэгтээд бга мангар авгай вэ та чинь Зөвөлнө гэхээс ч утгагүй юм Хайран цаг бга да

  13. AGAA says:

    Засвар аваxаасаа нэгэнт оройтсон.

    Машинаар бол тосоо солиод, ойр зуурын юм сэлбээд жааxан яваx л байx.17 жил унасан жолооч нь, xөдлөгөx аргаа олж ядаж байxад, шинэ жолоочийн зөвлөгөө дутнаа.Аргалаал очиx газраа очсон нь дээр дээ. Ямар xөл xоосон явалтай нь биш.

    Жолоочид сануулxад бусдын төлбөртэй зогсоол, гражид xэд xонуулсан юм биш биз.Тодоруулxад илүүдэxгүй л байx даа.

  14. nini says:

    Манай хүн энэ сайтаар байгаа бүх зүйлийг надад амсуулсан л даа.
    ENE UGULBERT HAMAG UCHIR BGAA YM SHIG SANGDLAA .ENE SITE D SAIN ZUILIIG BICHDEG HUN BHKU BUGD UURT TOHIOLDOJ BUI ZOWLON BERHSHEELEE BICHDEG.uURUU YUM BUHNIIG AMIDRALAA GEED TEWCHEED AWAAD GARSAN GEJ BN ENE CHIN NEG BODLIIN ZUW CH GSN SAINTAI MUUTAI 2 TAL BDAG SHIG MUU TAL NI NUHRIIGUU DAWRUULTSAN YM SHIG BN DA.NUHUR CHIN ENE ODOO YAJ CH CHADKU GESEN SHIG L HANDAAD BGAN BISHUU.hestuu l ym
    Manai aaw eejiig tegdeg bsan yahw de muu eej min ajil hiihgui gertee bdag bolhoor tegj bhgui yu ene buhen ger tswerleh hool hiih huwtsa hunar geel buh zuiliig ni beldej ugsniih ni tuluu tednii beleg.
    Gehdee odoo arai l uur l du .Eej min ene hetsuu daramtiig uurinhuu huch chadlaar dawaad garsan.Gertee mungu nemerlej chadahgui ch gesendee gadaa gerin ajliig bugdiig hener ch heluulelgui bugdiig gert ehner hunii ajliig gada garch er hunii ajil hiideg bsan.Neg hicheelese irhed gertee mujaan hiigel suuj bdag bsan.Bodhod uuriiguu zgr suuh erhgui gej boddog bsan bh tsag urgelj uuriiguu zowooj bdag bsan ih uruwdultei nudend ni buh zuil bicheestei bdag uneher tewcheer.Aaw yahw de gert ireel tv uzeel sonin unshad hewtene.
    Gehde aaw min uurchlugdsuun bugdiig oilgoj eejiig min hundeldeg bolson hewteed tv uzeh bish tsug ymiig ni hiltseed suudag bolson uunii daraa ach ni ch garsan ger buliin uur amisgal shaal uur bolson do ger hairaar duuren eej min ch yahuu zgr suuj chaddagui hun hewere harin odoo harad bhad aaw eejid uustsan hargddag altnii hajuudah guuli sharlanaa gej.Odoo aaw eej 2 min tsug mod tsetsegee uslaad bugdiig tsug az jargaltai ter 2iig tgd zogsoj bgaag ni harhad uneheer shan…. dusal nulimas hehe

  15. zaya says:

    Сайн уу? миний бодлоор өөрөө нөхрийнхөө,эр хүний хийх,тэр хүнд байх ёстой үүрэг хариуцлаг гээчийг нь өөрт нь үлдээхгүй урдуур нь ороод байгаан боловуу? Эр хүн өөрийгөө эм хүнээс дутуу байх ёсгүй гэж боддог байх.магадгүй найз нөхөд нь таний талаар байнга сайн яриад чамд яаж олдоов… ч гэдэг байж магадгүйшдээ.Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ сайжруулж өөртөө сэтгэл хангалуун явхад нь туслах хэрэгтэй л байхдаа.харин яаж гэдгийг та нөхрөө сайн мэдэхийн хувьд илүү арга олох байх.Танд аз жаргалтай урт удаан амьдрал байгаа гэдэгт итгэлтэй байна.

  16. Gombo says:

    Доош нь хийнэ гэдэг нь чи барицаж доош нь бас хийдэг юм биш биздээ? би гэргийгээ тэгээд байхаар ни хаая мартчихсан барьцах гээд бдг. мань хүн намайг жахан доош нь хийх гээд бдг юм. Учир нь жахан алддаг гэхүү дээ бизнэс дээрээ, гэхдээ одоохондоо болоод сайхан л амьдарч бна

  17. MGL says:

    Minii bodloor tanii nohor tand ataarhadag yum shig ee.Oort ni baihgui setgelliin tenhee,hun chanar,magadgui amjilt geed ene buhen tuunii uuriig hurgej buhimduuldag baih.Tegeed tand ooloh yum baihgui bolohoor zoriud doosh ni hiij doog tohuu bolgodog baih.Bi urid ni iim amdiral harj l baisan.Ta oortoo anhaaral tavih heregtei,ooriigoo ulam bolovsruulj biye archil.Tuund er anhaaral handuulaad hereggui,ooriigoo zavgui bailgaj oortoo tsag zartsuul gej helmeer bna.Salsan ch yah ve,huuhduud tani yum oilgoh nasan deeree baigaa yum bna.Uchirlaj helvel oilgoh baih.

  18. sony-d says:

    эстөи авцалдаагуй солиорсон байна аа. оороосоо дээгүүр эхнэр аваад шээс гоожих гэж байна аа.

  19. minjin says:

    миний найз сайн бодоорой… xүний xуучин дээлийн шинэ нЬ гэдэг үг байдаг даа.xүүxдүүдээ бодсон ч тэдний төлөө амЬдралаа авч үлдвэл ….за ямартаа ч зөв шийдэлд xүрнэ гэдэгт итгэж байна.

  20. sony says:

    анхнаасаа доошоо орчихсон бол одоо засахад нэгэнт оройтсон. нөхрийн чинь хүсэж явдаг мөрөөдлийн эмэгтэй буюу эхнэр байх хүн нь бүх талаараа ялангуяа оюуны чадавхиараа өөртэй нь ижил хэмжээний буюу бүр илүү ч байж чадахаар тийм хүнийг анхнаасаа мөрөөдөж өөртэй чинь суусан хэрэг. хэрэг явдал нэгэнт оройтож, та 2 үр хүүхэдтэй амьдралтай болсны хойно андуурснаа ойлгожээ. ийм нөхцөлд юу ч нэмэр болдоггүй юм даа. яагаад гэвэл чи хэзээ ч өөрчлөгдөж чадахгүйд байгаа юм. ерөөсөө хүнд аль нэг талаараа доошоо хийгдэж байна аа гэдэг чинь чи доор нь байна аа л гэсэн үг юм. нөхөр чинь юм болгон дээр чамайг доошоо хийгээд байна аа гэдэг чинь чамд уурласандаа биш, өөртөө уурласандаа, өөртөө гомдсондоо, анхнаасаа насан туршийнхаа сонголтыг буруу хийсэндээ, өөрийгөө үзэн ядсандаа тэгээд байгаа хэрэг юм. сайн бодоод үз. анх чамайг тэгэж доош нь хийдэг байсан уу? анхандаа бол чиний талаархи сэтгэлд нь хүрээгүй юмандаа уурлаж доош нь хийдэг байсан уу? аль эсвэл тэгвэл дээр, ингэвэл дээр, тэгж бай, ингэж бай гэж зөвлөдөг байсан уу? өнгөрснөө эргэн дурсаад үз. чамайг илүү сайн болгох гэж илүү төгс болгох гэж бүтэхгүй юм мөрөөдөж байсан нөхөр чинь өөрийнх нь мөрөөдөл хоосон зүйл байжээ гэдгийг одоо мэдсэн учраас өөртөө хорссондоо тэгээд байгаа хэрэг юм. болиулах арга бол бий. гэвч чамд зааж өгсөн ч чи зөв хэрэглэж чадахгүй болов уу гэж бодож байна даа уучлаарай.

  21. asiana.asie says:

    Танд яаж хандаж байна. Эргүүлээпд өөрт яаг тэгж ханд. Өөрт нь үүнийях нь буруу зүйл гэдгийг ойлгуултал нь өөрийг доош нь хийхгүй юу. Хэрэвзээ зүгээр л нээнтэг хайгаад байгаа бол өөрийнх нь нээтгийг бас хайл даа. Өөрөө ухаараагүйгээс нааш наадах чинь тэгж хандахаа зогсоохгүй ш дээ. Битгий тэгээд л гөлгөр аятай яваад байгаа ч дээ. Ямар ч хүн д дахвуу тал байядаг үүнийгээ дагаад сул тал байдаг л юм. Юуныч өмнө чамайг дпоош нь хийгээд эхлэнгүйт тэр сайн эхнэрээ олж авюахгүй юу гээд сөргүүлээдп бай л даа. Тэгээд би ч яахав муугаараа 3 хүүхэдтэйгээ өөртөө тохирсон нэг муу юм олж авахаас гэхгүй юу. Тэгэхээр л өөр хандах байдлгүй дээ. За амжилт

  22. ХАЙР says:

    17 жил ханилчихсан та засаж чадаагүй байхад бид нар эндээс юу хэлэхэв дээ.

  23. Xongorzul says:

    -Esui-tei sanal neg baina

  24. ...ЭЛГЭМСҮҮ says:

    ИЙМ ЗАН АВИРТАЙ ХҮН НАСАН ТУРШИД НЬ ХАДГАЛАГДАНА ӨӨРЧЛӨХ ГЭЖ ОРОЛДООД НЭМЭРГҮЙ ХҮҮХЭДТЭЙ ХҮН …БУСДЫН ҮГЭЭР БИШ ӨӨРИЙН МЭРГЭН УХААНААР ЗӨВ ШИЙД ГАРГА ДАА БИ ХҮНД САЛАА ГЭЖ ХЭЛЭХГҮЙ САЛААД НЭГ ИХ ДЭЭРДҮҮЛЭХГҮЙ ТЭР ТУСМАА ЧИ ХҮҮХЭДТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ БОД ДОО

  25. gggg says:

    Нээх сайн ойлгосонгүй ээ!

  26. sookoo says:

    сэтгэл нийлээгүй гэр бүлүүдэд л тийм зүйл байдаг гэж боддог. үзэл бодол өөр өөр болохоор тийм занг яаж ч засаж чадахгүй байх даа. манай нөхөр бас багадаа хэцүү орчинд өссөн, надтай их дээрэлхүү ханддаг байсан сурсан занг сураар боож болохгүй гэдэг чинь л тэр байх даа. аль болохоор ямар 1 аргаар ойлголцохыг бодоорой. хүн болгон л сал гэдэгийн хачир дээрээ өөрсөд дээр нь тулаад ирэхээр салсан нь лав ховор л байдаг юм даа тиймээс салах шийдвэр яарч гаргах хэрэггүй шүү

  27. urin says:

    Наад зан нь хөгшин өвгөн болсон ч хэвээрээ байна гээд бодоорой, эхнэрээ янз бүрээр хэлээд сонин зан гаргаад байгаа эрэгтэй хүмүүс үнэн муухай харагддаг, салаад эрх чөлөөтэй, сэтгэл санааны дарамтгүй амьдраач.

  28. like says:

    Нөхрийгөө доош нь хийгээд үз.Юу гэх нь вэ хар.Уурлавал чи намайг ингэдэг шдээ.Би чамайг л бас зүйрлэж байна гэж хэл.Тэгээл болоо.Нөхөр чин ямар муухай байдгийг өөрөө мэдрэг!!!

  29. Эсүй says:

    Сэтгэлзүйд нь багын дурсамж тодоос тод үлдсэн байх
    Тиймэрхүү нөхдүүд байдаг. Гаднаа ажил дээр гадуур хүмүүстээ нэг л соёлтой ухаантай залуу. Гэртээ өөнтөгч шүүмжлэгч. Яагаад вэ гэвэл тэдэнд өөрийн хамгийн ойр дотны хүмүүсээ дээрлхэж муулж доош нь оруулах дуртай хүмүүс, Найз нөхөд гадны хүмүүс гаднаас зочилж ирэхэд тэдний дунд эхнэрээ доош нь оруулах шоглоом маягаар хийх нөхдүүд байдаг. шууд тэнэг мангар гэхгүй ч эхнэрээ хийгээд байдаг залуусыг би хардаг. Чи зүгээр нөхөртэйгөө сайн ярилцаад үзвэл яаасан юм бэ?
    Өөрөө багадаа дээрлхүүлж байсан болохоор өөрөө хүн дээрлэх гээд байдаг тал байгаа Чамаас ойр хүн олдохгүй болохоор тэгэж байгаа. Гол нь хүүхдүүд нь аав нь ээжтэй нь яааж харьцаж байна яг тэр байдалаар хүмүүжэгдэнэ. Ялангуяа эрэгтэй хүүхэдтэй бол.
    Шууд энэ байдал нь өөрт чинь хэцүү гомдмоор байгаа гэдгээ шууд ярилцаад хэлээд үз
    Салах гэсний хэрэггүй Ярилцаад үзэх хэрэгтэй Өөрийг чинь бичлэгийг уншаад байхад их зөөлхөн сэтгэлтэй эмэгтэй шиг байна. Чамаас өөр хүн байсан бол өөдөөс нь асаад л хэрэлдэнэ. Тиймээс дуугай байж тэвчих нь заримдаа зөв ч энэ байдалаар байвал чи тэсэхгүй болов уу? Нөхөртэйгөө сайн ярилцаарай

  30. Mongolia says:

    Нөxөр чинь чамайг үнэлэx үнэлэмж нь Тэр юм байлгүй дээ.Яг яаж доромжилж ямар үгээр даапаалснийг чинь мэдэхгүй болxоор зөвөлxөд xэцүү юмдаа.Гэхдээ бие биенээ доош нь xийж инээж наргиx гоёшдээ тэгэж байжил наргиаа үүсдэг биздээ.

  31. Aav says:

    тийм эрчүүд ер нь мэр сэр байдаг шүү. өөрийгөө рекламдах юм байхгүй болохоор бусдыг доош нь хийж өөрийгөө тэднээс дээр гэдгийг мэдрэх нэг янзын өвчин байхаа. чи сэтгэл зүйчтэй ярилцвал илүү бодитой зөвлөгөө өгөх байхаа. хэцүү байгаа ч салах гэж яараад хэрэггүй биз дээ.

  32. burxan. says:

    наадаx чин байдаг л асуудал бна шдээ.оороо мэдээд шийд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.