Би амьдралд хайртай…

Сайн байна уу? Би өөрийн амьдралд тохиолдсон зүйлээ та бүхэнтэй хувалцах гэсэн юм. Би энэ жил 30 насыг шүргэж яваа жирийн л нэгэн эмэгтэй. 15 насандаа анхлан үерхсэн тэр л хөвгүүнтэйгээ бүхэл бүтэн 5 жил үерхээд 20 насандаа анх охин биеэ хөндүүлэн түүнийх болсноос хойш бид хамтдаа 8 жилийг туулж хөөрхөн охин хүү 2-той болсон. Мэдээж залуу хүмүүс л хойно хэрэлдэж маргалддаг л байсан гэвч тийм ноцтой зүйлүүд байдаггүй байлаа. Охиноо 3 ой хүрдэг жил нөхөр маань найзтайгаа нийлж хувиараа юм хийдэг болсноос хойш бидний жинхэнэ асуудлууд босч ирсэн юм даа. Намар өвөө маань муудсаар өнгөрч би гэж эрүүл галзуу 2-н хооронд амьтан байлаа. 2 хөгшин дээрээ өссөн болохоор тэд маань миний хувьд бүхэл бүтэн амьдрал маань. Удалгүй би жирэмсэн боллоо. Энэ тухайгаа нөхөртөө хэлэхэд тэр тийм ч таатай хүлээж авсангүй би хэдийгээр гайхсан боловч нэг их юм хэлсэнгүй. Тэрнээс хойш нэг их удаагүй байтал нэг орой нөхөр маань гэртээ ирж хоносонгүй, тэгэхээр нь өглөө эрт босоод хоол цай хийгээд ажил дээр нь очтол байгаагүйгээр үл барам бүр урьд өдөр нь эртээ 6 цагт гараад явсан гэлээ. Ингээд очдог газрууд найз нөхөд бүр ээж дээрээ ч очоогүй болохыг мэдлээ. Өдөржин хүлээж байгаад утас нь холбогдонгуут асууж үзлээ, тэгсэн ажил ихтэй ажил дээрээ хоноод гэж байна би юм хэлсэнгүй. Ингээд судласаар байгаад 5 шард айлын өрөө хөлсөлдөг хүүхэнтэй уулздаг болсоор удаж байгааг мэдлээ, бүр гэрийг нь ч оллоо. Гэвч би орж чадаагүй ээ бөндийсөн гэдсээ хараад бас нэгэнт хүнийх болсон эрийг царайчлах гэж үү гэж бодсоор тэдний үүдэн дээр удаан гэгч нь зогсож байгаад буцсаан.

Хариад хүлээлээ хэд хоногийн дараа тэр ажил ихтэй байнга ажил дээрээ хоносоор ядарч байна гэсээр орж ирлээ, энэ удаа би тэссэнгүй бидний хооронд аймшигтай хэрүүл болсоон. Гэтэл гэнэт гэдэс маань хүчтэй базлан өвдөж хүүхэд маань дутуу гарахаар өвдөж эхлэхээр нь нөхрөө надад түргэн дуудаад өгөөч гэтэл нөхөр маань харин битгий баашил гэснээ намайг хаячихаад гараад явчихдаг байна ш дээ. Тэр үед л би түүнд үнэн сэтгэлээсээ голдоо ортол гомдож билээ. Тэгээд сүүлийн хүчээ шавхан дүүгээ дуудаад такси барин эмнэлэгт очиж яаралтай тогтоох эмчилгээ хийлгэлээ. Тэр над руу ярьсангүй харин хэд хоногийн дараа эргэж ирэхэд нь би түүнд сална гэдгээ хэллээ. Тэр мэдээж зөвшөөрсөн. Ингээд би энэ хүүхдээ төрүүлэх үү яах вэ гэдэг асуудалтай боллоо. Ингээд эрт оношлуулж болох бүх арга замыг хайсаар энэ жаал маань хүү гэдгийг мэдмэгцээ төрүүлэхээр шийдсэн. Эмнэлэгт 10 хоног хэвтэж байх хооронд нөхөр маань бүх хувцасаа миний үнэт эдлэлүүдийг 2 хөгшний минь эдлэлүүдтэй аваад явчихсан байсан юм. Хөндий том байранд 3-хан настай охиноо тэврээд бөндгөр гэдэстэйгээ шинэ оныг угтлаа. Тэгээд нилээн бодсоны эцэст байр машин гражаа зараад их гэртээ очиж амьдрахаар боллоо. Ингээд өсөж төрсөн гэртээ ирлээ. Ажилдаа гүйсээр л цаг хугацаа урссаар л…

Энэ хооронд охин маань шарлан бие нь нилээн муудлаа. Би жирэмсэн учраас сахиж болохгүй дүү маань сахилаа. Гэвч охин маань аавыгаа нэхээд дээрээс нь бие нь улам дордоод байсан тул би нөхрөө хайж хайж арайхийж олоод хэлтэл тэр гайхалтай нь охин дээрээ очихоос татгалзлаа. Би яахаа мэдэхээ байхдаа нэг өдөр бүр хүчээр бараг л чирэх шахам дагуулж очлоо. Тэр охиноо хараад уйлж байсан юм. Гэхдээ ахиж охин дээрээ очоогүй харин аавыгаа ирснээс хойш охин маань сайжирсаар эмнэлгээс гарах болж би ч төрөх боллоо. Би ч төрж нөхөр маань ч гэртээ хүрээд ирлээ. Би уучиллаа. Гэвч шарх дэндүү удаан эдгэдэг юм байна лээ. Тэр ч уг нь гэр бүлдээ халамжтай ажилсаг гарын дүйтэй хүүхдэд хайртай сайн эцэг л дээ. Охиноо гарахад ямар байлаа яг түүн шигээ хүүгээ хараад л сайн л байлаа. Гэтэл нэг өдөр найз хүүхэн маань өнөө өглөө нөхөр чинь машиндаа нэг хүүхэн суулгачихсан нисэхэд явж байсан гэж байна. Уг нь хөдөө явсан хүн шүү дээ, тэгээд л үнэн болох нь мэдэгдэж бид албан ёсоор уулзахааргүйгээр саллаа. Харахаас ч уур минь хүрч гомдсондоо би түүнийг хэдэн хэсэг болгон тасдаж хаяхад ч бэлэн байлаа. Гэвч би хэрүүл ч хийсэнгүй уйлсан ч үгүй. Магадгүй уйлсаар байгаад нулимс дуусдаг байх гэж би боддог юм. Ингээд л 20-н хэдэн настай 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болон хувирлаа. Гэвч амьдрал гайхалтай шүү, 10-н жилийн өмнө надад хайртай байсан тэр нэгэн залуу 10-н жилийн хугацаанд ганц ч ярьж байгаагүй усанд хаясан чулуу шиг алга байсан тэр залуу нөхрөөсөө салчихаад яахаа мэдэхгүй зогсож байхад минь гэнэт залгасан юм. Тэр надад амьдрах итгэл өгсөн. Би түүнд нөхрөөсөө салсан гэдгээ 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон гэдгээ хэллээ. Харин тэр бууж өгч болохгүй гээд 10 жилийн өмнө надтай суучихгүй дээ гэснээ өөрөө бас хүнтэй суугаад аав болж байгаа гэхдээ тэр эмэгтэйдээ хайргүй хүчээр сууж байгаа гэдгээ ярилаа. Ингээд тэр над руу залгаж мэссэж бичин зав гарвал намайг дагуулан гадуур зугаалж хамтдаа кино үзэн цагийг хөгжилтэй өнгөрөөдөг боллоо. Нийгмээс л тасарч болохгүй гээд л намайг завгүй байлгах гэж хичээх болсон. Би ч эргэн хэвэндээ орж шинэ ажилд ч орлоо. Бидний хооронд хэзээ ч sex байгаагүй одоо ч байхгүй. Ингээд нэг л мэдэхэд нөхөргүй амьдарч болох юм байна би чадах юм байна гэдэгтээ итгэл төгс болсон юм.

Үүнийг тэр залуу надад ойлгуулж өгсөн юм шүү дээ. Ингээд нөхөргүй ямар ч эр хүнгүй 2 жил боллоо, надад ч таалагдаж байлаа энэ амьдрал маань. Гэтэл нэг өдөр бие маань өвдөн эмнэлэгт үзүүлтэл савны хавдар байх магадлал өндөр байна, хавдрын шинжилгээ өг гэлээ. Хариу хүлээсэн 21 хоног 21 жил шиг л санагдаж байсан шүү. Би үхчихвэл миний хүүхдүүд бүтэн өнчин болно гэж бодохоор л айж байлаа. Гэтэл хавдар биш гэхдээ яаралтай эмчилгээ хийлгэ бас найз залуутай бол гэлээ.

Эмчилгээ ч яахав хийлгэчихлээ,харин найз залуу байдаггүй. Гэтэл энэ үеэр нэг компанитай гэрээ хийхээр болж би очлоо. Захирал нь нүдэнд дулаахан аятайхан залуу байна. Би ч гэрээгээ хийгээд гарлаа, нэг их авч хэлэлцсэнгүй. Хэд хоногийн дараа ажил дээрээ сууж байтал найз хүүхэн маань хоолонд оръё гээд л бараг л чирэх шахам аваад гарлаа. Гэтэл нөгөө захирал гуай сууж байна, мэндлээд суулаа. Тэр 2 бие биенээ таньдаг юм гэнэ. Ингээд хамтдаа хооллоод гарлаа. Хэдэн өдрийн дараа нэг танихгүй дугаараас дуудлага орж ирж байна, автал захирал гуай залгаад хоолонд урьж байна. Би зөвшөөрлөө. Хэд хэдэн удаа хамтдаа хоолонд орж бас ойр зуур салхинд гарлаа. Өглөө болгон утсаар ярина, орой болгон утасдаж сайхан амраарай гэнэ. Ингэсээр нэг л мэдэхэд би тэр хүний ярихыг хүлээдэг болчихсон байлаа. Зүрх минь догдлоод л нэг л аз жаргалтай байдаг боллоо. Удалгүй тэр надад хайртай хэмээн бид уулздаг хамтдаа зугаалдаг боллоо, тэр хаашаа ч явсан намайг дагуулж явна. Гэвч тэр гэр бүлтэй 2 хүүхэдтэй өрхийн тэргүүн гэдгийг мэдлээ. Хэзээ нэгэн цагт надаас булааж авсан аз жаргал шиг би бас хэн нэгнээс аз жаргалыг нь булаан авч байгаа юм шиг санагдан уулзахгүй байхаар шийдсэн боловч үнэндээ хэцүү юм аа.

Гэтэл 4 жил сураг ч үгүй байсан жаалуудын маань аав нь бие нь муу байгаа гэж дуулдлаа. Хүүхдүүдээ аваад аав дээр нь очин хагалгаандаа хэрэглээрэй гээд хэдэн төгрөг өглөө. Тэрнээс хойш нөхөр маань хааяа жаалууд дээрээ ирж хааяа хонодог боллоо. Гэвч бидний харилцаа нөгөө л хөндий хэвээрээ 2 хүүхдийнхээ 2 захад нь гараад л унтчихна. Хоорондоо бараг л юм ярихгүй. Гэхдээ би одоо хүүхдүүдийнхээ төлөө эвлэрдэг юм уу гэж бодож байна. Одоо ухаан суугаа байлгүй дээ. Магадгүй нөхөр маань намайг хуурч тэгэж зовоогоогүй байсан бол би амьдралын төлөө ингэж тэмцэхгүй бас сайхан хайртай учрахгүй найз нөхөд хэн бэ гэдгийг мэдэхгүй байсан байх гэж боддог юм. Амьдрал өөрөө гайхамшиг гэдэгт би итгэдэг. Дэмий юманд нулимс унагаж гиюүрч суухын оронд тэмцэж бий болгохын төлөө зүтгэх нь амьдралын үнэ цэнийг илүү амттай болгодог юм шиг санагддаг.Надад амьдрах итгэлийг өгсөн найзтайгаа одоо ч найзалсаар хамтдаа кино үзэн гадуур алхалж хайртай хүнээ холоос харан сургийг нь сонсон сэтгэлээ баясгаж хүүхдүүдтэйгээ амьдрах миний амьдралын нэгэн аз жаргал болж дээ. Гомдсон сэтгэл хичнээн гүн байлаа гээд үр хүүхэд гэр бүлээ бүтэн байлгахаас илүү байхгүй байх гэж бодож байна. Энэ 4 жил надад их зүйлийг ойлгуулж өгсөн. Хэн нэгэн хүн “Энэ хорвоо дээр эмэгтэй хүн л үзэн ядахын хажуугаар хайрлаж чаддаг” гэж хэлсэн байдаг. Би үнэн гэж боддог шүү. Цаашид намайг өөр юу хүлээж байгааг би мэдэхгүй ч гэлээ юу ч байсан давахын төлөө тэмцэх л болно. Би амьдралд хайртай.

cekc.mn дээр ирсэн захидал

28 Comments

  1. negen unshigch busgui says:

    Эмэгтэй 30, дээрх бүсгүйд сайхан дуу зориулсан байна. Надад их таалагдлаа.

  2. mergen says:

    унэхээр одоо яг амидрал дээр бидний нудэнд бус сэтгэлд хадаглагддаг тэр мэдрэмжийг хөнджээ, чамд болоод танай гэр бүлд чинь аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, Эхнэрээ хайрлаж яваарай Эрчүүд минь ээ,

  3. bb says:

    унэхээр гайхалтай хун болгоний амидралийг хундлунгуус дугнэх юм бол басл сонирхолтой киношиг байдаг байхдаа.

  4. Emegtei 30 says:

    Сайн бна уу? Өөрийн чини захидалыг уншаад яагаад ч юм сэтгэгдэл бичмээр санагдаад бна. Өөрт чини болон жаалуудад чини аз жаргал сайн сайхныг хүсэе! Амидрал үнэхээр тааж боломгуй , бас гайхамшигтай бас гашуун бас агуу , тийм ээ. Гэхдээ хэрэв ээ та өөрийгөө олж мэдэрсэн бол , өөртөө л итгэлтэй байгаарай. Эрчүүд ондоо гэдэг шиг эмэгтэй хүн бас ондоо. Тэд таныг ойлгохыг хүсэхгүй бол бид үргэлж ойлгодог байх албагуй. Харин эмэгтэйчүүд биднийг ойлгохийг хүсдэг эрчүүд бас байдаг.
    1.Хэрэв ээ та нөхөртөө хайртай хамт байхдаа аз жаргалтай байдаг бол алдаагүй төгс хүн гэж байхгүй болохоор уучилбал уучилсан шиг уучлаарай гэж хэлмээр бна.
    2.Хэрэв ээ та энэ бүхэнийг үр хүүхдүүдийнхээ төлөө хийж, харин өөрийгөө золиосолж бгаа бол аз жаргалгүй, гуниж гутарсан гомдол эрсэн хардаж сэрдсэн ээжтэй байснаас аав ни тусдаа амидардаг бсан ни дээр гэж хүүхэдүүд чини лав том болоод хэлэх байх аа…
    Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл -… http://www.youtube.com/watch?v=cAzJlMHQrp8
    үүнийг өөрт чини зориулая, хайр аа олоод аз жаргалтай амидраарай бүсгүй мини!

  5. Жагаа says:

    Чи ч их уужуу сэтгэлтэй бүсгүй бололтой. Би бол ийм хүний үнэргүй эрийг миний хүүхдүүдийн эцэг байсан ч хамаагүй, хэзээ ч түүнийг босгоороо алхуулахгүй. Эхнэр нь дутуу төрөх гээд өвдөж байхад баашлаад бай гээд хаяад гараад явдаг, охин нь эмнэлэгт шарлаад хэвтэж байхад эргэж очдоггүй хүн бол хүн биш новш. Ийм новшийг өвдөх нь бүү хэл, үхэх гээд хэвтэж байсан ч тоох шаардлагагүй.

  6. taatai says:

    Заавал нийлээрэй, бас уучлаарай..; Чи их ухаантай бүсгүй хүн юм, жинхэнэ эгэл жирийн эрэлхэг гэж чамайг магтая. Эр нэг алддаг юм эрэг нэг нурдаг юм энэ үед нь л чам шиг ингэж уужуу сайхан сэтгэлээр хандах юм бол эр хүн сэтгэлийн хайланд чин уяраад чамаас ахиж салахгүй ээ надад итгэ бүсгүй минь,,, Арга ч үгүй дээ арга ч үгүй амьдрал чамдаа хайртай юм чинь…

  7. Ymaa says:

    ñàéí áàéíà ãýýä õýë÷èõèéí õîîðîíä ø¿ëýã óíø÷èõ þìàà ýíý õ¿ì¿¿ñ

  8. darjaa says:

    уншихад ойлгомжтой байлаа.гэхдээ хүн бүрт НУУЦ бий.Чиний НУУЦ энд бичигдээгүй гэж бодож байна. Амьдралд алдахгүй эр хүн гэж ер нь хаана ч байхгүй байхаа. аав өвөө нарт чинь ч НУУЦ байж л байгаа. Ойлголцож эвлэрч болдогийн бас нэгэн жишээ чиний амьдрал байна. Хүний нөхөрт ХАЙР зарлаж чадсан юм чинь, өөрийнхөө нөхрийг уучлах хангалттай МЭДЛЭГ тэй болсон бизээ

  9. zoo zos says:

    чи унхээр сэтгэл сайтай сайн бусгуй ымаа. монгол бусгуй ийм л уужуу ухаантай байх хэрэгтэй. бусгуй мин чамд л гэж хэлхэд жаалуудийнхаа аавд амидралийн хаалгаа дахиад нэг л удаа онгойлгоод өгчих. эр хун алдаагаа ухаараад тсааш алхаж чаддаг шуу дээ. аа харин дахин нэг халтарвал тэр чигт ни тулхэдээ. битгий тосож аваарай. чамд аз жаргал хусиэ. бас жаалуудад чин.

  10. bondok says:

    Таний түүx надад үнэxээр иx таалагдлаа. Та үнэxээр уxаантай гайxалтай эмэгтэй юм аа. Өөрөө xайртай болоxоор яаж ч чадаxгүй уучилаxад бэлэн байдаг юм байна билээ. Гэвч тэр хүн тэгэж иx алдаа xийсэн байна, бас тэрийгээ иx xожуу уxаарсан байна. Магадгүй одоог хуртэл ухаарч амжаагүй биз. Танд л гэж зөвлөxөд xүүxдүүдээ сайxан өцгө, жааxан томортол ни гүрий. Тэгээд аяандаа хүүхдүүд чин ухаан суугаад танийг xайрлаж тэтгэн шүү дээ. Xарин та xааяаxандаа гоы сэкци хувтсаслаад таалагдсан залуутайгаа болзоонд яваад байж болно шүү дээ. Та залуу байна бас өмнө чин их урт сайxан амидрал хүлээж байгаа. Учир ни та одоог хүртэл зөв замаар явсан байна. Бырxан танд онцгой бэлэг бэлдэсэн л байгаа. Та жооxон л гүрийчиx.Одоо та алзаxгүй ээ, 2 хүүxэд чин байна. Битгий ай!!! Түүнийг харун уучилж амидралдаа оруулж болохгуй шүү. Та чадна аа. Амжилт хүсий. Xамт тантай байсан бол нэг сайхан тэврэхсэн. Би таний амидралаас сургамж авлаа. Өөрийн амидралаа баллаxаасаа өмнө үүнийг уншсандаа их баяртай байна. Баярлалаа. Амжилт хүсий. :))))

  11. bg says:

    Яг үнэнэдээ амьдрал дээр эмэгтэйчүүд байнга л уучилж амьдардаг юм шүү.Эмэгтэй хүний уучлалгүйгээр гэр бүл оршин тогтнохгүй л байх.

  12. tuulmaa says:

    zavaan sejgiin zaluu ve.chi yaj uuchilj chadaj bnaa.ooriigoo hairlaach.

  13. feew says:

    эр хун болгон ягаад дандаа ийм байдаг юум болоо минийх лаб тэгэхгүй гэж хэзээ ч бодож болохгуй тэр нохор чини чамд хайргуй биш хайртай л бсан блгуй дэээ

  14. korea-s says:

    -өгсөнийхөө хэрээр авдаг амьдралын хууль байна. чи сайхан сэтгэлтэй хүн жарганаа. амьдралд хамгын үнэ хүндтэй юм бол хайр хүндэтгэл л юм шүү дээ. аз жаргал хүсье ухаалаг бүсгүй минь!

  15. ... says:

    баярлалаа ёстой юм бодогдуулсан нийтлэл байна. чи аз жаргалтай амьдарч чаднаа бүсгүй минь. урагшаа.

  16. uranzurag says:

    уйлж гуниж бууж өгөөгүйд чинь баяр хүргэе!
    жаалуудын чинь аав сайн сайхан, аз жаргалтай амьдарч байсан бол та 3 дээр ирэх байсан уу гэдгийг ахин нэг тунгаагаад үзээрэй.

  17. Enya says:

    Амьдрал сайхан юмаа!

  18. амьдрал says:

    сайхан нийтлэл болжээ. Амьдрал бол уран хатгамал.амьдрал бол гайхамшигтай

  19. r says:

    Яасан хаширдггүй толгой вэ наад хар чинь тэнхэрч аваад араар тавиад эхлэнэ дэ хүн засрахүй

  20. a says:

    битгий хуучин нөхөртэйгээ нийлээ!!! ахиад л алдаа болно шүүү!!!

  21. hi says:

    zaawal niileh hereg bna uu? sonin ym.chi uhaantai tewcheertei huuhen bnaa.bi iim bish bolhooroo chamaar baharhaj bna.
    gehdee odoo ta 2 huiten hundii haritsaatai bol hichneen huuhduudee bodood nileh hereg bna uu?tegsen dor bol saihan uuriinhuu erheer baisan n deer bishuu. utluhiin tsagt 2 huuhed chini baina, uur yu heregtei ym be. magadgui hani ijiliin numur nuuleg mash heregtei l dee. Gehdee nuhur chini chamaig dahiad huurahgui baij chadah bolow uu? dahiad ter huuralt, setgeliin zowlong chi dahiad l amtalmaar bga ymuu?
    minii bodloor nuhur chini bur surchihsan deer n dawarchihsan boltoi ingeel yawj l bdg butsaal ochdog, ter huleegeed l awdag geed. uwduj zowood bgaan bol ur huuhdee, jiremsen ehneree uiluulaad ochson ter huuhen n asarhad yadag ym.

  22. Arkhemed says:

    Чамд аз жаргал хүсэе. Чи нөхөрөө дахиад хаяад явхад нэг их алдаад бах зүйлгүй юм чинь хүүхдүүдийнхээ эцгийг уучилаад нэг үзэхгүй юу даа

  23. Zambaga says:

    Маш сонирхолтой түүх байна. Амьдрал аа гэж. Эр хүн нэг л удаа хуурч чадсан бол цаашдаа 1000 удаа хуурсан ч чадна. Засрана гэсэн зүйл энд огт байхгүй. Уг нөхөр маань өөр хүүхэн сонирходог талтай ийм л хүн юм байна. Хэрвээ хүүхдүүдээ бодоод өөрийнхөө амьдралыг золиослоно гэж бодож байгаа бол энэ хүнтэйгээ дахин нийлээд, нөхрөө өөр хүнтэй байх болно гэдэгт эвлэрэх хэрэгтэй. Эсвэл өөрийнхөө аз жаргалыг бодоод өөр тохирох хүнтэйгээ явсан нь дээр. Сонголтоо өөрөө л хийх нь дээ.

  24. Hongoroo says:

    аан тийм, үнэн бол нөхөрөө үнэхээр ухаарсан эсэхийг нь мэдэж байж нийлээрэй. бас хичнээн муу ч хүүхдүүдэд чинь төрсөн эцгийг нь гүйцэх хүн байхгүй гэдгийг битгий мартаарай

  25. Hongoroo says:

    Уг нь сайхан нийтлэл л байна, уншсан хүндээ урам зориг өгмөөр. Тэр сайхан итгэлтэй гэр бултэй мөртлөө гадуур зугаалаад байдаг эрэгтэй найз үнэмшилгүй юмаа.
    Надтай таарч байсан зөндөө эрэгтэй сайн найзууд байсан, ихэнх нь хүн чанартай сайн л залуус. Бүгдтэй нь муу санаагүй зовлон жаргалаа ярьж зөвлөх үедээ зөвлөцгөөдөг байлаа. гэвч явж явж тэднээс 80% нь бүүр илүү дотно харьцааг эхнээсээ хүсдэг байснаа хэлдэг дээ, бодвол үлдсэн нь хэлж зүрхлээгүй юм байлгүй. одоо би л лав зүгээр сайхан найзлаад үерхээд байх сэтгэлтэй залуу байна гэдэгт итгэхгүй.

  26. huurhunuu says:

    Амьдрал нээрээ кино шиг юм даа. Сэтгэлийн тэнхээтэй сайхан бодолтой хүүхэн юмаа. 2 хүүхдийнхээ эцгийг уучилж түүнтэйгээ эргээд нийлж амьдран гэдэг утгагүй юм биш үү. Чамд яаж хандаж байсанг чи санах ёстой. Чамайг ч ганц биш үр хүүхдээ яаж хандаж та 3-ийг ганц муу хүүхнээс болж хүн чанаргүй зан гаргасанг чи мартаж болохгүй ээ. Өрх толгойлоод сайхан л амьдарч яваа байж наад бөөлжсөн бөөлжсөө эргэж залгиад юугаа хийх гэсэн юм бээ.Амтгүй гашуун л санагдах байх даа. Шинээр хүнтэй танилцаж хайрлаж амьдараа.Өрөвчхөн сэтгэл гаргаж эр хүнээр хайрлуулах гэсний хэрэггүй дээ бүсгүй минь.

  27. Glaza says:

    унэxээр сайxан бичжээ. Надад ч урам зориг огч амидралийг оороор xараx сайxан боломж нээгдсэн юм шиг л санагдлаа. баярлалаа. Оортоо итгэлтэй энэ бугдийг туулаад гарсан чин сайн байна. Тэр ноxрийн xувид эргэлзэж байна. Тэр xууxэн н тооxоо болиод биэ н муудxаар эр xун гэртээ ирxээс оор очиx газаргуйдээ л ирсэн болов уу. Дотроо ийм уужуу сайxан эмэгтэй гэдгийг чин мэдрээд xайрлаасайдаа. Аз жаргал xусе.

  28. khongorkhon says:

    сайн байна. бас солонгол кино шиг санагдчихлаа нэг залуугаас салангуут л ахиад нэг залуу гарч ирж туслаал амьдрал дээр тэр залуучууд нь гэр бүлтэй байх нь хэцүү юм даа. Цаашдын амьдралд чинь амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.