Уул нь нуугаад байх юм байхгүй…

Би эмэгтэй 22 настай одоогоор сурч байгаа, ер нь их зожиг талдаа олон найзгүй бүх юмаа хүнд дэлгээд яриад байх дургүй хүн. Найз залуутай болоод хэдэн сар болж байна л даа тэгсэн саяхнаас бид 2 их муудалцдаг боллоо шалтгаан нь шалихгүй, юу гэвэл би хамаг юмаа ярьдаггүй юм тэр надад өдөрт юу хийсэн гээл бүх юмаа ярьдаг намайг өөр шигээ байлгах гээд байхийн бас надад ирсэн бүх мсж дуудлагийг мэдэх гээл. Эхэн үедээ ч хайртай дуртай гээл иймэрхүү юм мэдэхгүй хөөрч явцгаасан бололтой удах тусам л сонин байна. Тэгээд муудалцаад салья гэхээр салахгүй байн байн иймэрхүү байвал хэцүү л юм намайг бүр муу санаатай хамаг юмаа хэлэхгүй найз залуугаасаа нуулаа ч гэх шиг. Надад уул нь нуугаад байх юм байхгүй зүгээр л хүмүүс миний юманд дураараа хүрч хамаг юм үзээд байхаар уур хүрээд байдгийн. Яаж шийдвэл зүгээр бол зөвөлгөө өгөөч баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

25 Comments

  1. solongo says:

    алтмаатай санал нэгтэй бнаа
    анхнаасаа л чиний нууц чиний аливаа тугарсан асуудалд чин хандах заагийг зөв тодохойлж ойлгуулах байсан тэр залуудаа.

  2. Ээ чи нээрээ найз залуугаасаа иймэрхүү юм нуугээд байвал яаж найз залуутайгаа цаашдаа хамт байх юм бэ.

  3. zaluka says:

    чи хоорхон юмуу тм бол надтай танилтс

  4. saran says:

    чи ЗҮГЭЭР Л ӨӨРИЙГӨӨ САЙН ТАНИЛЦУУЛ. ХҮн БҮР АДИЛХАН БИш ГЭДЭГИЙГ САЙН ХЭЛЖ ӨГДӨӨ.

  5. sodoo says:

    hamag yumaa nuuh hamag uil hodloloo tailagnah 2 chini shal ondoo zuil sh dee. chinii bichsen zuiliig unshaad naiz zaluu chini chamaas deerhiin suuliihiig ni huseed baidag gej oilgoloo. hervee uneheer ingedeg bol hetsuu shuu dee. bas het hartai baih chini ovchin gesen. tegej baigaad bolino gesen oilgolt baihgui. naiz zaluugaa yag ali ni ve gedegiig sain todoruul. tegeed zasrashgui tiim zanatai bol hetsuu. chi ooriinhoo baigaa baidlaa zov geed nogoo hun chini ch gesen chamaig oilgohgui muudaltsaad l. tiim bolohoor uneheer bolohgui bol erthen salsan ch yahav dee. gehdee sain bodooroi. chi ene zang ni tsaashdaa tevcheed dasaj chadah uu ugui yu gedeg ee. tegeed ch nas zaluu bna songoltoo zov hiigeerei.

  6. зочин says:

    Чи ч их зожиг охин байна даа. Эсвэл тэр залуудаа хайргүй байж болох л юм. миний хувьд бол эхнэртээ нуугаад хаагаад байх зүйл байхгүй утас хааяа харж мессеж уншиж байдаг юм. Тэгтлээ нуугаад байх зүйлгүй бол байж л байг хүн хорих тусам л зөрүүдэлдэг ш дээ. тийм болохоор чамд хайргүй бол салах гэдэг сайхан зүйл байна эсвэл найз залуугаа зөнгөөр нь орхичих

  7. jaja says:

    нохор чин одоо юу бэ? зл гээч

  8. bi says:

    чи өөрийгөө жоохон өөрчлөх гэж үз л дээ. гол ни наад зожиг зан чини та 2 -н харицаанд нөлөөлөхөөс гадна чиний ирээдүйд ч гэсэн нөлөөлнө шуудээ. нэгэнт хүний нийгэмд амидарч байгаагаас хойш зожиг зангаа зассан чини дээр байлгуйдээ

  9. Want says:

    Bi c bs mini yumand zovshorolgu hursen hodolgoson bval uur hured bdag mini l yum bol mini l yum aav eej hured hodolgoson c uur hurmer.utas entr shalgah shal teneg no ntr yamar hamatain durgui l bga bl bitgi msg ntre uzul cini utas chamd irsn msg bolhos terend iregu sd.ilen dalangu bn gd hamag yuma toochno gj yu bdag yum.cini im zojig zang ntrg l tevchhkun bol or yu tevchn gehev de.hun bur huvin zan chanartai busadtai adilhan bn gdg utgagu.bolohku bol saln l bz oor hen negentei uchran sde

  10. zaluuhan bi 18t says:

    минийхнийг бас уншдаг гэхдээ чамд ноо байхгуй л юм бол хамаа ш дээ тийм биздээ би лав 9 сарын уншуулаад зугээр л байншд мэдээж муудалтсаж бсан гэхдээ тэр хуний хайр н халуунаараа бгааг мэдэх сайхан бдаг нээрээ аав ээж нар ч гсн тэгдэгх шуу дээ гол н оортоо итгэлтэй гоё бай

  11. Busgiumaa says:

    Манай нохор их дуугай ойр дотных н хумуус аав ээж н хуртэл ю бодож явдгийг н мэддэггүа гэсэн. Би угаасаа их яриа нээлттэй болохоор анх уэрхэж байхад нээх хэцүү санагдаагуй. Амар ч юм уу даа, уурласан ч хэрэлдээд байхгуй гэж боддог байлаа. Одоо бол ядаргаатайштээ. Одор хаагуур юу хийгээд бгаа н мэддэгдэхгүй тэгснээ асуухаар уурлана. Тэгэхээр би угаасаа асуултгуй хэлчихдэг байсан болохоор гурийгээд хэлэхгүй тойм тодий юм тайлагнасан чин бүүр уурлаад, оороо хэлдэггүй юм байж. Тэгээд л мэссэж бичиж байгаад л гараад явчина. Хаашаа явах гэж бгаан гэхээр гарчаад ирий гэнэ. Би тэхдээ л утас энэ тэрийг н уздэггүй л байсан лдаа. Тэгээд нэг удаа 2улаа хамт юм хийнэ гэж цаг болзчоод л хулээгээд байдаг ирдэггүй. Залгахаар утсаа авахгуй, мэссэж бичэхээр хариу бичихгуй. Тэгэхээр н уур хурээд тоохгуй харичихлаа. Орой ирэхээр н завгуй ажилтай байсан. Миний утсанд мэссэж ирэхгүй бна янзлаад огооч гэхээр юнитэл руу яриад мэссэжийг н зугээр болголоо. Тэгээд ирээгүй бух мэссэжийг н ирэхийг н хулээгээд хамт сууж байсан чин харин сайхан гар намайг залгаж мсг бичиж бх уед ирсэн нэг охиний мэссэжүүд байдаг юм даа. Ямар хувтсастай байгаан, аавтай хамт явж бна битгий залга. хоое хариу, би бас оор найз охинтойгоо очиа, чи нэг найзаа дагуулаад ир ч гэх шиг. Бүүр шал дургуй хурээд тэгсэн оороо найз н мэссэж бичээд байсан гээд байгаамаа. Чухал ажилтай байсан гэчээд шал муухай байгаа биз. Гомдмоор. Хунд ийм юм тохиолддог болохоор найз залуутайгаа их дотно байж унэхээр л нуух юм байхгуй бол хийсэн ажил хэтсүү зуйл зэргээ хуваалтсаж байгаарай. ок?

  12. uyngaa says:

    xа xа xаааа энэ дээр бичсэнийг уншаад үхтэрээ инээлээ. наад тэнэг өлөн залуугаасаа болиоо би бас л нэг тийм өлөндүү залуутай хэсэг хугацаанд явдаг байгаад өлнтөөд байхаар нь шууд дур гутаад холдсон.түлхүүрээс минь зүүлттэй мөнгөн шагайг авна гэж дайраад болохгүй ээ арвагнайлчихсан эд байгаа юм гээд үнэнээ хэлээд байхад л чичрээд бдаг xэ xэ энэ ю гэсэн хэл вэ ккккккккк

  13. . says:

    бас хэт дураараа хүний юмыг үздэг хүнд би дургүй ээ. саяхан танилцсан найз залуу маань жоохон эдийн шуналтай нэгэн бололтой. миний машины доторхыг нь их ухна. тэгээд болсон болоогүй юм байвал авах гээл бас машинаа зарахаар болвол хөгжимөө надад өгээрэй ч гэх шиг. эртээд миний цүнхийг ухаад түрийвч нтр үзээд бүр дургүй хүргэсэн. аан ти бас нэг ууттай үнэтэй чихэр байсан чинь би ид ид гэсэн чинь бүгдийг нь идэж болох уу гээд бүгдийг нь идэх биш бүгдийг нь хармаалаад гараад явсан гээд боддоо. аймаар залуу. хөдөөний залуус ийм юм үзээгүй бүдүүлэг байдаг юм болов уу. хотын залуус ингэхгүй дээ. тэнэг хөдөө чинь бүр зэвүү хүрчихлээ

  14. SEXY says:

    та 2 зүгээр л тохирохгүй хосууд юм биш үү. Өөртэйгөө адил санаа бодолтой залуу олж авв аа

  15. love hurtz says:

    Чи ийм байвад зөвхөн наад залуу чинь ч биш,бусад бүх хүмүүс л чамтай таарч тохирохгүй муудалцах болно.
    Найз залуудаа тийм муухай зан гаргахаа боль.
    Гэхдээ Алтмаатай санал нэг байна.
    Гэхдээ л үүнийг проблем болгож салах дээрээ тулах тийм шалтаг болгох хэрэг байна уу.
    Өөрөө өөрөөсөө асуу даа.

  16. altmaa says:

    Манай мгл-чуудад нийтлэг нэг дутагдал байдаг.Үүнийгээ бид ер анзаардаггүй.
    Найз нөхөд ч бай,эхнэр нөхөр ч бай,тэр ч байтугай хуухдэд хүртэл хувийн өөрийн гэсэн нууц байх ёстой.Гэтэл мгл хуний характер энэ зааг хязгаарыг мэддэгүй,нийтлэг зантай.Аливаа юмд тодорхой зааг бариж ,энэ хуртэл энэ хүний хэрэгт оролцож болно,энээс цааш болохгуй гэдгийг маш сайн ялгаж,хуви хүний хэрэгт хэт оролтсох шаардлага байхгүй.
    Нэгд өөрийгөө хундэл,Хоёрт цаад хунээ хүндэл.Ингэж чадахгуйгээр хүний юмд хамаагуй нэвтэрч,мсж мэтийг ни уншаад хэрүүл хийгээд бна гэдэг бол маш тэнэг хэрэг.Ер ни мэдэх шаардлагагүй зуйлийг мэдсэнээр өөрөө л эвгүй байдалд орно.

  17. Hongoroo says:

    Хичнээн нуух зүйл байхгүй ч гэсэн найз эмэгтэйгээс минь ирсэн мессэж бүрийг найз залуугаа уншихыг би л хувьдаа зөвшөөрөхгүй. хэрэв найз маань надтай санал бодлоо солих гээд эсвэл зүгээр дуулгах гээд хүн бүрт дэлгээд байхааргүй нууцаа бичсэн бол тэрийг бас л уншина гэсэн үг үү.

  18. sainaa says:

    хүний гар утас шалгана гэж хамгийн бүдүүүлэг тэнэг хүний үйлдэл байх ооо..

  19. haru says:

    манай найз надаас бас юмаа нуудаг надад муухай санагддаг. жишээ нь мессеж үзэхэд уурладаг хүнд итгээч ч гэх шиг би эхэндээ сонирхоол саваагүйтээл үздэг байсан харин уурлаад байхаар дүргүй хүрээд бүр шалгадаг болсон тэгсэн харин янз бүрийн дугаараас сонин сонин мессеж ирж байсан тэгэхээр нь шалгах хэрэгтэй юм байна гэж бодсон. Сүүлдээ но-той болоол нууцлаал дүргүй хүргээд байсан юм гээд уурладаг болсон. Харин тэр биш би салий гэдэг болсон. Илэн далангүй байх чинь бие биедээ итгэх итгэлийг улам төрүүлдэг юм даа. Чи ийм юмнаас салж байвал яая гэхэв дээ салахаас хүн хүн өөр байдаг байхөө.

  20. belgiin uu says:

    xэдий ийм зарчим байдаг ч, нээx xатуурxаад байx xаашаа ч юм, би лав эxнэрээ надаас нуугаад байвал юм бодоx л болно. узий гээд улайраад байx ни xаашаа юм гэxдээ xааяа ч гэсэн узуулж байxийг шаардна.

  21. jeki says:

    Чиний юм бол чиний л юм. Тэр нөхөрт тэрийг үзээд байх шаардлага байхгүй.харин хаагуур явсан энэ тэрээ хэлэхэд болохгуй юмгуй… эхнэр нөхөр болсон ч гэсэн хүнд хувийн нууц гэж байна шаардлагатайгаас бусад тохиолдолд халдаж болохгуй

  22. dd says:

    Чиний юм бол чиний л юм. Тэр нөхөрт тэрийг үзээд байх шаардлага байхгүй.

  23. 11 says:

    сайн уу? та 2-ийн амьдрал минийхтэй төстэй юмаа. манай хүн бас чам шиг дуугай талдаа өөрийнхөө тухай яриад байдаггүй мөртлөө миний тухай сонирхдог. би утас энэ тэр мэссэжийг нь үзвэл их уурладаг эхэндээ би их сонирхдог байсан ч одоо тоохоо болисон. яахав хэсэг зуур тэгж байгаад гайгүй болох байхаа. гэхдээ л нөхөр маань нуугаад байхаар улам мэдмээр санагддаг юм шүү тэгэхээр заавал бүгдийг нь дэлгэх нь хаашаа юм зүгээр ерөнхий тойм л хэлчихэд болох байхаа гэж бодож байна

  24. Agnet says:

    энэ чиний анхний найз залуу байх тийм уу? би ч гэсэн ийм л байсан миний умийг хамаагуй зобшооролгуй узэхэд ин унэхээр уур их хурдэгийнмөө тэгэж байгаад зугээр болчихноо санаа зовоох зуйл биш наад залуу чинэ чиний суулийн залуу биш гэдэгийг л санаад авxчих

  25. BedRock says:

    нийхэмших хэрэгтэйм байна, зожиг байснаар юу ч хожихгүй, хайртай хүнээ ч алдаж болох юм гэдгийг өөрөө амсаж л яваам байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.