Хүн хүндээ илүүдэхгүй гэдэг үнэн үг юм байна…

Сайн байцгаана уу? Би хэнд ч хэлээгүй нэгэн нууцаа энд дэлгэе. Энэ тухай миний хуучин найз залуу, хамгийн сайн найз 2 маань л мэднэ… Би намайг орхиод явсан найз залуудаа дэндүү их сайн байсан. Бид 2 хамтдаа нэг гэрт амьдардаг байлаа…Нэг л өдөр би түүнээс жирэмсэн болсноо мэдсэн. Бөөлжөөд, бие хүндрээд, байнга юм идмээр санагдаад нэг л биш ээ.Түүнтэй анхны удаа унтсан байсан болохоор арай ч үгүй байх гэж найдаж байлаа. Жирэмсний тест авч үзэхэд “Битгий гараасай гэж бодож байсан 2 зураас”. Үнэхээр санаанд багтамгүй. Би ингээд 22-хон насандаа ээж болчлоо гэж үү гэж сэтгэлээр унаж, тэрүүхэн үедээ бөөн л юм болсон. Найз залуудаа хэлээд би өөрөө “гаргахгүй, авахуулна” гэж дайрсаар байгаад авахуулахаар тогтсон. Өөр арга байгаагүй. Би сургуулиа төгсөх болоогүй, тэр ч сургуулиа төгсөх болоогүй, амьдралын баталгаагүй байсан болохоор хүүхдээ зовооно, өсгөж чадахгүй, тэгээд ч ээж аав гээл… шалтгаан бол мундахгүй л байлаа. Найз залуу маань авахуул ч гээгүй, битгий авахуул ч гэж ятгаагүй. Хэрвээ тэр ятгасан бол би түүний хүүхдийг энэ хорвоод төрүүлэх бодолтой байлаа. Гэвч тэр юу ч хэлээгүй, намайг хүүхдээ авахуулна гэдгийг дэмжсэн…

Тэгээд явсаар байгаад би хүүхдээ бүр томорцон хойно 4 сартайд нь авахуулсан. Тэр үед найз залуу маань аймаг руу гэр лүүгээ явчихсан байсан. Түүнийг явахаас өмнө түүний мөрийг дэрлээд уйлаад хэвтэж байхад тэр минь “Чи чадна аа. Юу ч болохгүй. ХАйр  нь сэтгэл санаагаар дэмжиж байна аа” гээл явсан. Гэтэл явсан өдрөөсөө эхлээл намайг абортонд орох хүртэл, орсны дараа ч тэр яриагүй. Гэхдээ би бүхнийг даваад гарсаан. Би сэтгэлийн тэнхээтэй байж чадсан. Авахуулна гэж шийдцэн байсан хэрнээ яг тэрхэн үедээ тэр эмнэлгээс гараад зугтаамаар, хүүхдээ гаргамаар санагдаж байсан ч тэгж чадаагүй. Зөв юм шиг санагдаж байсан ч би одоо тэр үйлдэлдээ харамсаад бардгүй. Хэрвээ би тийм алхам хийгээгүй байсан бол өдийд хөөрхөн үрээ өлгийдөөд, ээж гэж дуудуулаад явах байсан гэж бодохоор өөртөө ч найз залуудаа ч дургүй хүрч хичнээн их үзэн яддаг гээч. Намайг эмнэлгийн орон дээр хэвтэж байхад найз залуу маань өөр охин эргүүлээд найзуудтайгаа архидаад явж байсан. Бид 2 салсан. Тэр одоо өөр найз охинтой. Одоо хүүхдээ, үрээ санаад галзуурах нь. Би буруу алхам хийснээ дэндүү хожим ухаарч…

Хүн хүндээ илүүдэхгүй гэдэг үнэн үг юм байна. Миний хийсэн тэр алдаа насан туршид минь намайг зовоож шаналгах юм шиг байнаа…Охидуудаа, бүсгүйчүүдээ над шиг ийм алхам аль болох хийхгүй байхыг хичээгээрэй… Яг одоо би уйлж байна. Өөрийн алсан өөрийн үрийнхээ төлөө…

секс.мн дээр ирсэн захидал

18 Comments

  1. hji says:

    4сартай хунийг алах зориг яаж хурэвээ, хоорхий яасан их айж овдсон бол,, насаараа харамсаад оорийгоо зухээд ч чи гэмээ тсайруулж чадахгуй. муу алуурчин. оорийхоо урийг 4 сар болоод бух юм н хогжтсон хунийг алдаг мунхаг муу алуурчин.юу ч хэлэхэв.зугээр л амиа хорло. оор дээр арга гж бхгуй.

  2. nanuka says:

    онгорсоноо биш ирээдүйгээ харж амидар,чиний харамсаж бгаа чини сайн бна.чи сайн ээж болж чаднаа найзаа чамд амжилт хусие.амжилт

  3. EOSTOI UNEN!!!! says:

    мэдрэл хөдөөний охин байна даа.юун хүнээр дутах юун хүүхэд…ямарч гэр бүл төлөвлөлт байхгүй санхүү байхгүй юугаараа хүүхдээ тэжээх гэж байсийн.тэр үэц одоог хүртэл бодоод үзээч мэдрэл мин.чи одоо сайхан амидарч чадна гэж үү? тэр үэд чамайг хаяад явж чадсан хүн одоо бол бүүр чамайг баас шээстэй чин холиод хаятсан явж байгаа даа охин мин.харин ч гантс биэ хаягдсан даа баярлаа за

  4. Ts.... says:

    би дээрх зүйлийг бичсэн хүн байна аа. Би найз залуугаа хүүхдээр торгоож хажуудаа байлгахгүй гэхдээ л тийм юм хийсэн. Тэр хүн надад хайртай байсан бол хүүхэдтэй ч байсан, хүүхэдгүй ч байсан миний дэргэд байх л байсан. Хэрвээ хүүхдээ гаргасан бол хүүхдээс болоод намайг орхихгүй байсан байх. гэхдээ би тэр залуугаас болж хүүхдийнхээ араас харамсдаггүй, зөвхөн өөрийн тэнэгээсээ болоол…Өөр хүний хүүхдийг эрхлүүлж байхдаа, жоохон жоохон хүүхдүүдийг харах бүртээ харамсдаг

  5. uranzurag says:

    уучлаарай, гэхдээ чиний найз залуу чамайг орхиогүй байсан бол хүүхдээ төрүүлдэг байж гэж бодох байсан болов уу???
    хайртай хүнээ хүүхдээр торгоож болох байж гэж
    бодоод шаналаж яваа юм шиг л санагдлаа.

  6. xxx.sss55 says:

    За одоо ийм алдааг дахиж гаргахгүй гэж шийдсэн бол боллоо. Бид өнгөрснөө эргүүлж хэзээ ч чадахгүй. Тиймээс чамд би хэдэн зөвлөгөө өгье. Энэ бол зөвхөн эхлэл.

    1. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж өөрийнхөө үр тогтоох чадвартай эсэх талаар шинжилгээ өг. Энэ хамгийн том зүйл. 4 сартай хүүхдийг аборт гэдэг бол их ноцтой. Чи үргүй болсон байх вий гэдэгт би их санаа зовж байна.

    2. Амьдралын хань болох хүн хэзээ ч харьцааны эхэн үедээ сексийг оруулахгүй. Бас хэн нэг залуу чамтай болзохдоо юу хийж байгааг нь анхаар. Тэндээс л чамтай яах гэж болзныг мэдэж болно.

    За тэгээд сэтгэлээр унах хэрэггүй. Энэ хоёр зөвлөгөөг хэрэгтэй гэж үзвэл дагаарай. Нэмж юм асуух бол нэрээр минь мессенжерт хандаарай.

  7. uuj says:

    тиймээ хунд хун илууддэггүй 22 гэж донгож гэхэр нас биш шуудээ…би 20 тойдоо ээж болсон одоо 22 той 2 дахи хуухдээ гаргах гэж бн…амидрал сайхан л байна шд,,тэгээл нээх сургуули энэ тэр гэх юм..сурхад хэзээ ч оройтдоггуй юм..

  8. уншигч says:

    ямар ч хэцүү юмбэдээ.эмэгтэй хүний зовлон их байх юмаа.эрчүүдийг үзэн ядаж байна.гэвч найзаа чамд сайн хүн таарч сайхан амьдарна гэдэгт би итгэж байна.аз жаргал хүсье

  9. gerelee says:

    би бас гадаадад амидардаг.Найз залуу маани монгол буцах тэр сард ни жирэмсэн болсон байснаа мэдсэн.Тэгээд хэлтэл намайг уурийг ни явуулахгуй гээд худлаа яриж байна гэж бодсон бололтой огт тоогоогуй. даанч харамсалтай байсандаа, уйлсан, уйлаад л байсан. уучлаарай

  10. sole says:

    өө!би гарчигийг ни уншаад хүүхдээ авхуулах гэж байгаад болиод гаргачихсан юм байх гэж бодлоо.ямар аймаар хатуу харгис юм бэ!та 2ын тэнэг бодлогогүй алхамын золиос болгож тэр гэмгүй амитаныг үгүй хийх ч гэж дээ!!!!!чамайг баярлуулах гэж,чамаар хайрлуулах гэж яасан их яарч байсан бол доо нялх амитан…

  11. . says:

    өнгөрсөн амьдралаа биш урдах замаа харж амьдар л даа бүсгүй минь. мэдээж чи сайн ханьтай болж сайхан үртэй болж ээж гэж дуудуулах цаг чинь ирнэ. өнгөрсөн юмаа өнгөрсөнд нь үлдээ. би ч гэсэн яг ийм насан дээрээ алдаж л байсан. гэхдээ би харамсаагүй. хаяа хаяахан зэрвэсхэн санаанд орж ирж л байдаг. гэхдээ би нээх ач холбогдол өгдөггүй ээ. мэдээж миний буруу байсаан байсан. гэхдээ надад үнэндээ аль аль талаасаа гаргах боломж байгаагүй. тэгээд ч би жирэмсэн байхдаа тэр залуугаасаа өөрөө холдсон. салсан ч болсон байна лээ. одоо тэр гэр бүлтэй боловч эхнэрээ их зоддог гэнэ лээ. би сүүлд өөртэй нь уулзаад жаал ярилцсан л даа. тэр ч өөрөө эхнэртээ хаяа гар хүрдэг гэж хэлж байна лээ. би яагаад суугаагүй вэ гэхлээр хүний эх мэддэг юм билээ. чамд энэ залуу хань болохгүй ээ гэж ээж минь миний төлөө сэтгэл зүрхнээсээ хэлсэн. гэхдээ сал суу гэж хэлээгүй миний охин өөрөө л мэд гэсэн. би ч өөрөө шийидэж хүүхдээ дур мэдэн өөрөө зүтгэсээр байгаад авахуулаад гэхдээ бүр 6 сартай байхад шүү. тэр залуугаасаа зугтаасан. за тэр яахав гол нь хүн урагшаа харж амьдрах хэрэгтэй шүү өнгөрснөөсөө сургамж авах чинь маш том ухаарал гэж би боддог юм. би маш том нүгэл хийсэн гэвч ээжийгээ уучлаарай өөр арга байгаагүй шүү ээжийгээ уучлаарай үр минь дараа дахиад ээждээ эргээд төрөөрэй гэж залбирдаг. би тэр залуудаа үнэхээр сайн байсан л даа. гэхдээ тэр айлийн том болоод ч тэрээ жоохон зэрлэг талдаа санагдсан. би тэр хүнтэй суусан бол одоо хүүхэд цувуулсан гэрийн царц гэрийн боол байх байсан даа гэж боддийн. энэ үнэн. гэхдээ би одоо гадаадад байна. сайн хүнтэй суусан зовлонгүй л амьдарч байна. гэхдээ миний жаргал ихэднэ үү гэхээс багадаагүй ээ. жаргал ихэдэх чинь бас зовлон юм байна кк.

  12. ooool says:

    юн суртэйн

  13. enhe says:

    битгий сэтгэлээр унаа оодрог байгаарай, хун болгон алдаа хийдэг гэхдээ тэрэндээ харуусах биш ахиж алдахгуйн толоо яв, би ч гэсэн 2 удаа алдаа хийсэн тэгсэн ч одо би маш сайн нохортэй 2 хуухдийн аав ээж болоод л жаргаж бн, чамайг сайн ойлгож бн, оодрог л бай

  14. Mr.Matar says:

    хүн болгон л алддаг шүү дээ. жоохон ухаантай байгаачдээ. энэ дажгүй веб байна та нарт амжилт хүсье. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ аборт хийж байгаа эмч нарын эрхийг хасаасай. эмэгтэйчүүдээ хайралцгаая залуусаа бас туул голоо кккк

  15. Ramirez Sanchez says:

    Ягаад бусад хүмүүс чамшиг олхиогүй тэ1 бна гэж бодоов чи ганцаарай мулгуй ч юм билуу бодож үзсэн үү ???

  16. WARWAR says:

    MGL.CLUB DEER BN LEE SH DEE CHI ODOO BOLIOCH E E E E TER KOREA OWOOGOOSOO SALLAA CH GEH SHG BAAHAN OILGOMJGUI YM BICHEED BSN BIZ DEE

  17. WARWAR says:

    хооэ энэрэнгүй элгэмсүй чи оороо жирэмсэн ийм байж болиоч ээ

  18. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ОДОО НЭГЭНТ БҮХ ЗҮЙЛ ӨНГӨРСӨН ДАХИН БҮҮ ИЙМ АЛХАМ ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛООРОЙ ҮР ГЭДЭГ АМЬДЫН ЖАРГАЛ ХҮМҮҮНИЙ ..УДАХГҮЙ ДАХИН ҮРТЭЙ БОЛНОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.