Өөрт нь хэлж ойлгуулах уу, эсвэл орхичих уу

Сайн байцгаана уу. Товчхон гол зүйлээ бичээд зөвлөгөө авахыг хүссэн юм аа. Би одоо 27 настай. Харин тэр залуу надаас хэдээр дүү. Тэр миний хойноос 2 сар гаран гүйгээд гэхийм уу даа. уг нь ч дажгүй л залуу. Тэгээд бид 2 уулздаг болоод саяхан 20-аад хоногийн өмнө бэлгийн харьцаанд орсон. Надад тэрнээс өмнөх сүүлийн хэдэн сар хэн ч байгаагүй л дээ.  Тэр геологийн ажлаар хөдөө яваад 7 хонож байна. Мэдээж хэрэг эмэгтэй хүн байна, өөрчлөлт мэдрээд байсан учраас өчигдөр шинжилгээ өглөө. Гэтэл заг хүйтэн өвчин авсан байна гэнэ. Даралт ихэсдэг бол ихсэхээр л байдалтай яахаа мэдэхгүй сууж байна. Ийм зүйл болсоны дараа итгэж буцаад хамт байна гэдэг худлаа л байх л даа. Гэхдээ тэрнээс арай эгч юм болохоор тэрүү ойлгох гэж их хичээгээд байнаа. Өөрийгөө гайхаад сууж байна.  Мэдээж ганц бие залуу хүн сексийн хэрэгцээгээ хангах гээд нэг охинтой унтаж дээ. Тэр нь янз нь өвчинтэй байсан байх, бэлгэвч хэрэглээгүй юм байх даа гээд л элдэв тэнэг бодол. Хамгийн гол нь тэр хүнд өөрт нь ямар нэг өвчин зовиур мэдэгдэхгүй байгаа юм байх даа. Надад лав үнэхээр зовиуртай байхад. Өчигдөржин нет ухаж мэдээлэл авлаа. Эрчүүд нуугаад худлаа эм антибиотек хэрэглээд хүндрүүлж өөр хурц хэлбэрт оруулдаг гэж бичсэн байна. Өөрт нь хэлж сайн ойлгуулдаг юм билүү гэж бодоод. Эсвэл таг хаячих уу. Өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулах байлгүй гээд. Хэнд энэ тухай хэлж зөвлөгөө авахаа мэдэхгүй л, найзууддаа яривал загнуулах биз. Би ер нь эрчүүдийгээ өмөөрөх их дуртай. Тэрнээс болж найз хүүхнүүддээ их загнуулдаг юм. Залуус аа, намайг загналгүй муулалгүй сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй. Мэдээж хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон нь миний буруу л даа. Уг нь сайхан найзлаад явна аа л гэж бодож байлаа…

cekc.mn дээр ирсэн захидал

28 Comments

  1. boroo says:

    ubchin abchixaad yunda erchuuded durtai ntr ged tenegteed bgaam be al n zagnaad bgaam bol daraagiixand n bie beldeed xebtej bai da

  2. zochin says:

    Yor ni eregtei chuud ene zag huiten gedeg ovchniig oorsdoo dur meden taria tarij em uuj emchileed baidag ene bol mash buruu 25%ni l edgerdeg baih. Tegeed uldsen ni dald helbert orood yamar ch ovchin zovlon enee  teree baihgui boldog shinjilgeegeer l ilerdeg. neg yosondoo ovchin taraagch bolj baiga yum. Tiimees yor ni TOGTMOL belgevch hereglesen ni deer .

  3. boogii says:

    чи дох авчихсан бол бас ингээд сууж байх уу чи чини харин овоо гарийн хуухэн уу дээ

  4. яадаг юм бол хэлж тус болооч says:

    эрэгтэй нь урьд нь энэ өвчнийг авч байгаад дутуу эмчлээд үлдээчихсэн бол ямар нэг зовиур илрэхгүй удаан үргэлжилж болох уу, тэр нь хэдэн сарын дараа өөр эмэгтэйтэй секс хийгээд дараа өдрөөс нь тэр залууд дахин илрэх тохиолдол байдаг юм болов уу. би өөрөө шинжилгээ хэдэн сарын өмнө өгөхөд эрүүл байсын, тэгсэн тэр залуудаа хэлэхээр сонин юм л гээд байх юм. бараг надаас авчихсан гэж хэлэх гээд. бас тэр залуу өөрөө дур мэдэн эмчлээд, тэр нь гүйцэд эдгэж байгаа ч юмуу үгүй ч юм уу бүү мэд. шинжилгээ өгөөч гэхээр яахын ийм эм уучихдаг тариулчихдаг гээд байх юм. хариулж өгөөч хүмүүс ээ.

  5. busgui says:

    naad zavaan zoligiig chin avch bsan, uneheer shokond ordog yum bnlee,.. bi bodohdoo emegtei hund ilrehgui bj bgaad ilerdeg yum shig bnlee,… udaan hugatsaand bied hadgalagdaad bj bgaad tegeed sanaandgui garaad irdg yum shig bgaan, sain emchiluuleed dahij huntei untahdaa dandaa belgevch hereglemeer yum bnlee

  6. Энхээ says:

    Угаасаа заг хүйтэн өвчин чинь хүйтэн орчинд секс хийвэл тусчихдаг юм байна лээ. Өвчингүй байсан ч гэсэн хоёулаа өвчтэй болчдийн. Айх хэрэггүй. Эмэгтэйчүүдийн эмчид очоол *согтуу байсан* гэж худлаа яриал эмчлүүлчих. энэ бол тэд нарын хувьд юу ч биш үсрээл 20000 орно биз. Харин чамаас гуйхад энэ жаахан юмнаас болоод тэр залууг битгий хаяарай. Үнэнийг хэлбэл цаад залуу чинь чамаас өвчин авчихсан гэж бодоод явж байгаа шүү

  7. boldoo says:

    эрэгтэй хуний хубид .өөрт н таалагдаг эмэгтэйгийн араас гуйгээд байгаа хун тэрэндээ. өвчин халдаая гэж хэнч бодогуй дэ. эрэгтэй хун өбчин абал маш хурдан мэдэгдэг юм. эсбэл чи өөрөө өбчтэй байгаагаа мэдээгүй юм уу?.магадгуй хэдэн сарийн өмнө авсан байж болно шдэ. эмэгтэй хун өбчтэйгээ мэддэгүй гэсэн. тэр н нуугдмал явагдаг дараа хожим ядраад сулидаад ирхээр тэр н элэрдэг гэсэн. бас тэр өбчин ханаас би болоб гэж бодох хэрэгтэй. юр н тэр залууг шууд бууртгах хэрэгүй бол уу, эрэгтэй хун гэхээр араар тавидаг этгэж болдогуй хумуус бишдээ. иймэрхүү өбчин.зөбхөн бэлгийн замаар дамждагуй гэсэн. бохир суураар хуртэл дамждаг гэж эмчээс хуртэл сонсож явлаа.
    тийм болохоор эхлээд тэр залуудаа хэл тэгээд то 2-р биэ биэдээ сайн бол ханидаа сайн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. сайн эмчилүүлж аваад сайхан найзлаад яваж болно шдэ.

  8. killerboy says:

    Би бас нэг охинтой унтсан юм. тэгээд шинжилгээ өгөөд надаас заг хүйтэн авчихлаа гээд тэр охин эмчлүүлсэн юм. Харин би тоогоогүй юм. Дараа нь дахиад л унтсан. тэгээд шинжилгээ өгсөн хэн хэнээс нь өвчин илрээгүй. Шинжилгээний хариуг зөв гаргаж чаддаг юм уу.

  9. hihihihi says:

    чи өөрөө эрчүүдэд их дуртай юмаа даа…

  10. teru teru says:

    тэр залууд хэлээ өөр хүмүүст халдааж л таарана шүү дээ өөрөө мэдэхгүй бж магад харин чи ахиж тийм бохир залуутай битгий уулзаа хурдан сал заваан амьтан бэ

  11. odko says:

    24тэй эмэгтэй.ээж аав бхгуй.найз охинтойгоо амидардаг.18тайдаа харитсаанд орсон.энэ хугатсаанд 20 гаруй хунтэй унтсан.бэлгэвчтэй бэлгэвчгүй янз бур.3н удаа абортонд орж байсан.20тойдоо эмчлүүлж бсн.(заг,муугунтсур,урэвслүүд)эмчилгээгээ дуусгалгуй орхиж байсан.дахин шинжилгээ угч байгаагуй.одоо спрайл тавиулсан.бэлгэвч байнга хэрэглэдэг.биэнд зовиургуй бсн.саыхнаас шинж тэмдгүүд мэдэгдээд бна.эмч олигтой юм хэлэхгүй юм урэвсэл нян бн гээд санаа зоволтгуй гд бх юм(МАЗОК)нэг л бишээ өдөө яах вэ

  12. zochin says:

    худлаа эрэгтэй хүмүүс янз янз бдаг юум бна лээ би найз залуутайгаа унтаад өвчин авсан хэлсэн урдаас уурлаад намайг энэ тэр гээд байсан тэгээд цуг яаваад шинжилгээ өгсөн чинь минийх дөнгөж эхэлж бсан манай найз залуугийнх буур цусанд нь ороод хүндэрцэн заваан хүн хүн ондоо гэж ийм л бна

  13. хэхэ says:

    Миний бодлоор бол бүсгүй минь чи өөрөө өвчтэй байсан юм биш үү. Эрэгтэй хүн ийм өвчин авсан бол 2-7 хоногийн дотор биед зовиур илрэх ёстой. Зовиур илрээд байхад эмчлүүлэхгүй яваад баймааргүй юм. Тэгэхээр эмэгтэй та өөрөө өвчтэй болж таарлаа.

  14. gah gah gah says:

    ДОХ АВЧААГҮЙДЭЭ Л БАЯРЛА АЙН. МАГАДГҮЙ ДОХ АВСАН Ч ЮМ БИЛҮҮ. 6 САР НУУЦ ҮЕДЭЭ БАЙДЫН ГЭЭ БИЗДЭЭ. ГОНДОМ ГЭЭД НЭГ ШААР ШИГ БАЙДЫШД МЭДЭХҮҮ. ХАХАХА

  15. anxaar says:

    28насыг насалчиxаад ямар гэнэн бна наад залуу чин ч дээ…….. эрэгтэй xун овчин авбал аймар овдоод шээж ч чадаxгуй ш дээ/идээ бээр гоожоод/ тэгэxээр чамаас омноxон xунээс авчээ.
    эсвэл чамаас авсан бн гээд xарааж байгаа даа

  16. donna says:

    ер н бол тэр залууд хэлэх н зөв тэр юу гэхийг нь сонс одооны залуус ч тэгээд ер н их замбараагүй болждээ наад залуу чинь бол хэн таарсантайгаа заваарч явдаг л хүүхэд байх яагаад гэвэл одоо сексийн амтанд хэт орчихсон юм үзээгүй амьтан л байгаа шүү дээ хүүхэн болгонг л цохиж үзмээр санагдаад л тэр хайр сэтгэл мэтгэл бол хамаа ч байхгүй дээрээ. Чамд гэж хэлэхэд одоо тэгээд наад жаалаа хаяа өөрөөсөө ах амьдрал үзсэн хүнтэй учир даа ядаж л мөнгөө зарцуулах аргаа олчихсон өвчин энэ тэр авчих вий гэдгээ мэддэг толгойнууд байгаа даа

  17. jam es says:

    чи 27той хангалттай туршлага бга да, хунээр хэлүүлэлтгүй. наад чин унэндээ жоохон юм бна л да. учираа мэдэхгүй. тэхээр хо, учираа мэдэх төлөвшисөн хун олж авдаа.

  18. baganaa says:

    Хэд хэдэн газар л сайн шинжилгээ огох хэрэгтэй. Хувийн эмлэгүүд эмчид очоод шинжилгээ огохоор овчин бна гэд хэдэн эм шахахаа боддог. Наад залуу чин ходоо гадаа их явдаг ариун цэвэр муу сахисан байж болно.
    Би ч ходоо гадаа их явдаг Усанд орохгуй сар гаран явах, бандагаа солихгуй их удаан явах бол энүүхэндшдээ. Нуур шудээ халит угаавал угаачаал.

  19. s says:

    өөр эмнэлэгт бас давхар шинжилгээ өгөөрөи. зарим хувийн эмнэлэг буруу худлаа янз бүрийн онош хэлээд байдаг. маш сайн гам бариж байж эдгээгээрэй. тууштай эмчлүүлээрэй гэж зөвлөе. тэр залуугийн хувид өөрийнхөө зөв гэж бодсоноо л хий. хэлмээр бол хэл хэлмээргүй бол битгий хэл.

  20. germanaas says:

    чи ухаантай хүүхэн бна. Маш зөв, юун түрүүн хэрэлдэж муудалцаxын оронд ойлгохыг хичээж бгаа чин. Залуутайгаа тайван яриад асуу. Өөрөө юу гэж хэлэхийг н сонс. Тэгээд дараа н болих эсэхээ шийдэж болно.

  21. hi says:

    эрэгтэй хүн өвчин авах юм бол 2 хоноод л идээ бээр гоожоод юун бэлгийн харьцаанд орох манатай тэр залуу чинь чамтай унтахаас 1 хоног дотор өөр хүнтэй унтсан байх одоо чамаас авсан юм боловуу гээд л хөдөө хэцүү байгаа байх даа сайн эмчүүлээрэй бүсгүй минь эрэгтэй хүнд өвчин их хурдан илэрдэг юм шүү энийг мэдэж ав даа

  22. SAin ohin says:

    Гэхдээ бас тийм шируун байж болохгуй штэ. Омно н байсан найз бусгуй н ч заваарч яваад халдаасан юм билуу. Тэр хунд аятайхнаар оорийг н эмзэглүүлэхгүйгээр хэлж ойлгуулсан н дээр байхаа. Тэгээд хэлэхэд бантсан нуурэндээ тантай ахиж уулзахгуй байх. Бас та ч уулзаад бол хэрэггүй. Ер н бол эрэгтэй хун энэ овчтэй удаан байвал ургуй болно. Бас оор хэдэн ч эмэгтэй хохирох билээ. Заавал биэ биэнээ хорлох шаардлага байхгуй ээ.Таныг Уг хэлээр доромжилсон ч яахав дээ. Тэгээд л мартагддаг хорвоод. Гэхдээ унэхээр таны хойноос гуйгээд байсан юм чин таныг хундлэх байлгуй дээ.

  23. б says:

    Миний бодлоор чиний юун дээр алддаг чинь эндээс шууд харагдаж байна.

    Эрчүүдийг өмөөрөх дуртай.

    Ихэмсэг бай, тэр хүнд дахиж битгий итгэ. 2хон сар гүйгээд л биз дээ. Тэр хооронд юу ч болсон юм билээ. Тэр хэдэн сараар алга болдог хөдөө ажиллаад ирдэг барьдаг улсууд их хэцүү байдаг гэж сонссон юм. Олны үг ортой биз. Бас сайн ч байна, муу ч байна.

    Нэгэнт эмэгтэй хүн болж төрснийх ихэмсэг, эмэгтэйлэг бай. Битгий эр хүнийг бурхан мэт шүтээд, өмөөрөөд бай.

    Тэр хүн чамд өвчин халдааж зүрхэлсэн юм чинь, чиний өвчнөө эмчлүүл гэсэн сайхан сэтгэлийг ойлгоно гэж үү?

    Найзуудынхаа үгийг сонс, өөрийгөө дотроос нь сонс.

  24. Dvvree says:

    Эхлээд хамгаалат хэргэлж бай гж зуүлүх бн. би уган эмэгтэй хвнтэй унтаж взээгвл бн. гэхдээ тэрийг бодоод бас өөрийгөө бодод тэр залууд хэлсэн дээрээ тэгээд цуг эмлэгэ тэгэл болоо минийл бодол. тэгэд жирийн сайхан найзууд болий л гэж хэл ма бодол сэтгэгдлэ влдээмэр санагдлаа

  25. Tushig says:

    Бэлгийн замийн халдварт өвчтэйгөө мэдсээр байж бэлгийн харьцаанд орж халдаасан бол эрүүгийн хуулиар шийтгэл хүлээх зүйл заалт байдаг. Тэгэхээр ямар ноцтой зүйл вэ гэдэг нь ойлгомжтой. Манайхан бэлгийн замбараагүй амьдралд дасал болж тоохоо боличихсон юм уу. Чи өөрөө л шийдэж дээ.

  26. Жагаа says:

    Би л лав чиний оронд байсан бол тэр залуутай дахиж хэзээ ч сексийн харьцаанд орохгүй. Элдэв юм ч ярихгүй, өөрийгөө гүйцэд эмчлүүлэхээ л бодно. Сайн санаад тэр залууд өвчнөө эмчлүүл энэ тэр гээд хэлэхээр өөдөөс элдэв хэл амаар доромжлох ч юм билүү. Өвчтэй хэрнээ хүнд санаатайгаар өвчнөө халдаасан хүн яавч олигтой амьтан биш. Чимээгүй хаясан нь дээр гэж бодож байна.

  27. эрэгтэй хүмүүст заримдаа илрэх онцын өөрчлөлт байдаггүйгээс мэдэхгүй хүндрүүлээд архагшуулаад яваад л байдаг гэсэн. Хүнтэй унтахдаа бэлгэвч хэрэглэж байгаачээ заваануудаа. Үхэр царайлаад л дандаа л бэлгэвч ч хэргэлж мэдэхгүй заваарч өвчин зовлонгоо бие биедээ халдааж байх юм.

    Тэр залуудаа заваан минь ээ чи өвчтэй байна, надад халдаачлаа гэдгээ хэлэх хэрэгтэй шдээ. ДОХ халдаачаагүй нь их юм гээд ханцуй дотроо залбираад сууж бай, ДОХ туссан байсан бол чи ингээд эрчүүдээ өмөөрөөд сууна гэж дугарч ч чадахгүй л байх байсан байх даа.

  28. Нийтлэллийн эзэнд: says:

    Сайн байна уу? Бэлгийн харьцаанд яаран орчихсон гэж өөрийгөө зэмлээд хэрэггүй ээ. Одоо үед хэн нэгэнд итгэх хэцүү болсон цаг хойно тэр хүнийг чи өвчтэй гэж яаж мэдэх билээ. Энэ тухай тэр залууд хэлсэн нь дээрээ. Магадгүй өөр бусдад халдаах магадлал их юм байна.Чиний хувьд тэр залуугаа яахаа мэдэхгүй байгаа бол чи тэр залууд талтай л юм байна. Юунд битгий санаа зовдоо. Өөрийнхөө сэтгэл зүрхийг дагаж шийдвэрээ гаргаарай. Таныг хүндэтгэсэн: С-ээс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.