Хайрын зөвлөгөө

Хайр дурлал, гэгээн хайргүйгээр амьралыг төсөөлөхийн аргагүй. Харин тэр гэгээн хайр, дурлалыг харилцаагүйгээр бүр ч төсөөлөшгүй билээ. Энгийн чөлөөтэй харилцаа холбоо нь хосуудыг улам илүү ойртуулж, бат бэх харилцааг бий болгоход тун чухал.

Хэн нэгнээ уучилна гэдэг хамгийн том талархал болон эргэн ирдэг гайхалтай зүйл байдаг. Зогсолтгүй эргэх амьдралын дунд бидэнд уучлалт гуйх, уучлах тусдаа цаг байдаггүй учраас үл ойлголцол бүр дээр таны буруу бол уучлалт гуйж, түүний буруу бол уучлалт гуйхыг нь хүлээн авдаг байгаарай.

Ирээдүйд зөрчил үүсгэж болзошгүй байдлаар харилцахаас татгалз. Хэлээгүй үлдээсэн үгс, эргэлзээтэй хоцорсон бодол бүхэн их зөрчилийн шалтгаан байдаг. Түүндээ тодорхойгүй бөөрөнхий зүйлийг аль болох хэлэхгүй бай.

Ярих тохиромжтой цагийг хүлээж сур. Нөгөө хүн тань дээр бүрэн анхаарлаа хандуулах үед нь чухал сэтгэл зүрхний яриагаа эхлээрэй. Өөр тохиолдолд та гомдолоор дүүрэн хоцорч харин нөгөө хүн тань гайхаж эргэлзсээр яриа дуусах болно шүү. Ихэвчлэн бүсгүйчүүд энэ тал дээр эмзэглэж, тоогдохгүй хоцорсон мэт сэтгэгдэлтэй үлддэг.

Харилцан яриаг ялангуяа бие биентэйгээ ойлголцох гэж ярилцаж байгаа үед сөрөг шүүмжлэлийн эсвэл гомдолын үгээр яригаа бүү эхэл. Гараа сайн бол бариа сайн гэдэг хэрэв түүний юу хүсэж байгааг асууж эхлэх, эерэг сэтгэгдэлтэйгээр харилцан яриагаа эхэлвэл та хоёрын дунд ямар ч хана босохгүй.

Үндэслэлгүй, хоосон дэмий ярианаас татгалзаж илүү шударга байхыг хичээгээрэй. Юу хийснээ, юу хийх гэж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлэх нь харилцааг улам гэрэлтэй болгоно. Таний шударга байдал түүнийг ч мөн шударга болгоно.

Хүн бүхэн өөрийн онцлог өвөрмөц шинж чанартай байдаг учраас та тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийнхөө харилцааны зарчмыг ч бий болгож болно шүү дээ.

Шударга байх
Ил тод байх
Нээлттэй энгийн байх гэх мэтчилэн.
Ингээд амжилт. Хайр дурлал мандтугай.

7 Comments

  1. baaji says:

    bi ooriinxoo amidraliin talaar bichij ta byxnees zovolgoo avax gesen yumaa yaj niitlex ve setgegdel deer bichmeergyi bna

  2. Зочин says:

    Нандин ариун сэтгэл гэж сонссон бол тэрхүү мөн чанарыг мэдэрч, ойлгох нь зөв болов уу. МОНГОЛЧУУД АА АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЯ. ТА МОНГОЛ ХҮН Л БОЛ ӨӨРТӨӨ ИТГЭ.МӨНХ ҮҮРД

  3. TG says:

    ЗОХИЦУУЛАХАД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ АМЬДРАЛ БАС БАЙДАГ. ЭХНЭР НӨХӨР ХООРОНДОО ОЙЛГОЛЦОХГҮЙ ҮЕ Ч БАС БАЙДАГ. ЭНЭ БҮГДИЙГ ДАВАН ТУУЛАХАД УХААЛАГ БАЙХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮС БАЙДАГ Л ДАА. ЭНЭ БУРУУ БОДОЛ. БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭТГЭХ Л ХЭРЭГТЭЙ.

  4. miigaamiigaa@yahoo.com says:

    Ãàð÷èãã¿é ø¿ëýã… ãýæ íýã ø¿ëãýðõ¿¿ þì áè÷ñýí ºìõèé àìòàé õóæàà ýíèéã óíøèæ áàéâàë õîë î÷èæ õóö õîãîí äýýðýý î÷èæ àìüäàð…

  5. hulk says:

    ger buliin ariun shudarga yos biy biydee unench bbna gdeg oilgolt mongol zaluust min bhgui yum shg sanagdaad bhiimaa. baarand orloo gehed ymarch busguig nairah amarhaan bdag shdee nowsh gj

  6. miigaamiigaa@yahoo.com says:

    ͺ㺺 ºäºð á¿ð ñåêñäýýä õàíàäàãã¿é Erdenechimeg ìºí ¿¿? Íààäàõ ÷èíü ¿íýí ø¿¿ ãýòýë çàëóó õîñóóä áèå áèåíýýñýý íóóõ ç¿éë áàéõã¿é ãýýä õàìàã þìàà ÿðü÷ààä äàðàà íü ìàðãàëäõààðàà òýðèéã íü õýëýýä ë… Ýíý íü ñàëàëòûí áàñ íýã øàëòãààí áîëäîã.

  7. Erdenechimeg says:

    Хайр гэж агуу зүйл дээ 30 гарсан хойноо дэндүү сайхан хайртай учирж түүнийгээ харлаж амдарч байна даа муу эгч ни одоохондоо гадаадад нөхөрийн хамт амдарч байна. Хайртай хүнтэйгээ хамт байх дэндүү сайхан юм Гэхдээ хамаагүй өмнөх амдралаа ярж болохгүй тэгвэл хэрүүлийн нэг шалтаг болно доо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.