Эрчүүд таны ярьдаг шиг хүмүүс биш

Эмэгтэйчүүд нийлж суугаад бидний талаар ярьдгийг эрчүүд бид мэдэхгүй биш мэднэ. Тэр яриа нь “ Манай нөхөр яасан гэж санана” гэж эхэлдгийг ч гадарлаж байна. Гэвч бүсгүйчүүд та нар эрчүүд бидний талаар үнэнийг ярьдаггүй. Харин бид хоёр хүний хооронд болсон яриа зөвхөн тэдний дунд л үлдэх ёстой гэдэгт итгэдэг.

Эр хүн танд санаа тавьдаг

Эрчүүд бид юунд ч санаа зовдоггүй хөлдүү толгойнууд биш. Заримдаа эмэгтэйчүүдийг гомдоох үг хэлсэндээ харамсч, санаа тавьдаг ч үүнийгээ яаж илэрхийлэхээ мэддэггүй. Харин эмэгтэйчүүд та нарыг жүжиг тавьж эхлэхэд бид анзаараагүй мэт царайлдаг. Харин санаа тавьдгийн хувьд бол 80 хувьтай гэж хэлж болно.

Эр хүн сонсч буй дүр үзүүлдэг

Толгой дохиж, нүд салгалгүй ширтэж байвал эр хүн таныг сонсч байна гэсэн үг. Гэвч заримдаа эмэгтэйчүүдийн яриа сунжрах янзтай болвол бид сонсохоо больж хаа ч юм цав цагаан орон зайд хэсэг байзнаж байгаад ярианы төгсгөлд бодит байдалд эргэн ирдэг. Тиймээс биднийг юу ч санадаггүй гэж буруутгах хэрэггүй.

Уучлаарай, бид халуухан бүсгүйг харахгүй өнгөрөөж яасан ч чадахгүй

Ямар ч эр хүн ингэж л хэлнэ. Харин тэр халуухан бүсгүй хэн байх нь чухал биш.

Эрчүүд ч бас цаг агаар, секс, дур тавилтын тухай ярилцдаг. Болохгүй гэж үү?

Заримдаа бидэнд секс хийх ч хүсэл төрдөггүй

Үргэлж байлдааны бэлэн байдалд байна гэж юу байсан юм бэ?

Заримдаа эрчүүд зүгээр л ядраад юун секс манатай болдог. Хамгийн хачирхалтай нь эрчүүд заримдаа хүсэхгүй байсан ч секс хийдэг. Энэ бол эмэгтэйчүүд юм идмээргүй байсан ч идчихээд дараа нь хэрэггүй идлээ гэж хэлдэгтэй л адил.

Эрчүүдэд одтой өдрөөс гадна бүтэлгүйтэх өдөр ч байдаг

Заримдаа бидэнд уулыг нурааж, усыг эргүүмээр санагдах үе байдаг ч заримдаа жаахан ч атугай амсхиймээр санагддаг. Одтой өдрөө эрчүүд бааранд орж, биллиард тоглож, бусдын анхаарлын төвд байхыг хичээдэг. Харин бүтэлгүйтсэн өдрөө бааранд сууж, мөн л бөмбөг цохино.

Эрчүүд заримдаа дуулгавартай болдог

Эрчүүд ямар нэгэн зүйлд баригдаж хүлэгдэхийг хүсдэггүйн учир нь юу хийлгэхээ хүнээр заалгах дургүй. Харин биднийг хачин дуулгавартай болох үед юу хийхийг хэлээд өгчихвөл ямар ч асуудалгүй хийчихнэ.

Эрчүүд бид толгой сайн ажилладаг байсан залуу үедээ эргэн очихыг хүсдэг

Эрчүүд бид тэнэг байж дээ. Залуу байсан үедээ эргэн очиж болдог байсан бол энэ ертөнцийг байлдан дагуулахгүй юу.

Эрчүүд ч бас хүн л юм хойно сайн нөхрийнхөө мөрийг түшин уйлдаг

Заримдаа цаг хугацаа гэдэг эрчүүд бидний хувьд бүсгүй таниас чухал.

Та хичнээн гайхалтай бүсгүй байлаа ч эр хүн цагаас өмнө таныг болзоонд урихгүй. Эр хүн ганцаардаж, бүх найзууд нь гэрлэсэн байсан ч бид тохиромжтой цагийг хүлээдэг.

Эрчүүд өөрсдөө айдаг

Эр хүн бүсгүйгээ харамлаж, хамгаалахийн тулд төрсөн. Гэвч бидэнд ч бас айдас бий.

Эр нөхөр чинь таны жин нэмж байгаад санаа зовдог

Харсаар байтал жин нэмээд байгааг хэлэх үү байх уу?

Эрчүүд хөгшрөхөөс айдаг

Нас ахих тусам хүн жин нэмж, үс нь шингэрч, амархан ядардаг болно. Хамгийн аймшигтай нь урьд нь хөнгөхөн өргөөд тавьчихдаг байсан ачааг даахгүй болох.

Бид дараа утсаар яръя гэж юу ч бодолгүй хэлчихдэг

Эрчүүд бид эмэгтэйчүүдэд утсаар яринаа гэж байнга хэлдэг ч мартаж орхидог. Яагаад гэвэл бид аль болох эелдэг байхыг л хичээдгээс тэр. Сонс л доо. “Би чам руу залгахгүй байх” гэвэл танд ямар сонсогдох вэ?

13 Comments

  1. The Man says:

    ººº õõºðõèé çàãòíàñàí ãàçàð ìàéæààä ºã뺺.хэхэ ийм þмийг али дээр л оруулахгуй.бс эмэгтэйчүүд мин сн ч эр би муу ч эр бий шуу дэ энийг бс бодолö

  2. TG says:

    САНАЛ НИЙЛ Ж БАЙНА ӨӨ
    ЭР ХҮН БИД ЧИНЬ БАС Л ХҮН ШҮҮ ДЭЭ

  3. Zaluu28 says:

    teneg teneg huuhnuud baih yum daa. sain saihan erchuuded toogdoogui muu muuhaitai ni uchirch bsan bolohoor erchuudiig niiteer ni uzen ydna niiteer ni muulna kkk ineedtei. tegeed erchuudeer zugaagaa gargana genuu toglood hayna gene uu haha haragdaach uuruu uuriiguu unegui ynhan bolgool uuruu hunii zugaa bolool duusaj bgaagaa medehgui.

  4. Darjaa says:

    тэгээд ГОМО ЛЕСБИ нар шүүх юмуу ккк

  5. Эсүй says:

    эрчүүд санаа нийлж байна гээд эмэйгтэйчүүд эсэргүүйцсэн байна

  6. enguun says:

    эр хүнд итгэх итгэл гэж яг юу юмбээ, итгэж бна гээд нүдэн балай чихэн дүлий хэзээ ч хаягдаад уйлаад суухдаа сэтгэлийн бэлтгэлтэй явахыг хэлдэг юмуу. ёстой мэдэхгүй юм бна эр хүнд итгэж тэнэгтэж бхаар зүгээр л зугаацаад өнгөрөх л хэрэгтэй,эрчүүдээс авах юмаа авч сур харин хэзээ ч бүү өг бүсгүйчүүдээ.

  7. Bilegee says:

    эр хүнийг хайрладаг л байлаа ухаан алдтлаа дурлаж ч үзлээ зөндөө хайрлаад бүх сэтгэлээ зориулсан ч орхиод л явдаг өөр хүн хайгаад явдаг жаргааж байгаа дутаагаагүй дээ гэж бодож явсан буруутаж дээ , түүнээс хойш эр хүнд итгэж чадахгүй болоод л байна даа муу хүмүүс гэж боддог болсон доо одоо бол сайхан сэтгэл гаргахгүй уйлж л байг тоохчгүй хайртай гээд гүйсэн ч яршиг тоглоод л өнгөрнөө залуучуудаар гэж боддог боллоо тоглох ямар бдаг бол мэдээж сонирхолтой л байх байхдаа.

  8. Darjaa says:

    Энэ бичсэнтэй санал нийлж байна.

  9. Bolormaa says:

    юу гээд худлаа худлаа юм бичээд оорсдийгоо омоороод байга юм бэ худлаа шдэ

  10. portal says:

    ёстой зов

  11. bb says:

    яалт ч үгүй

  12. bb says:

    зөв зөв

  13. SKu says:

    Иймэрхүү юмыг ч маниас ондоо хүн уншихгүй юм шиг байнадөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.