Ганц бие хүн жаргадаг уу?

Монголчууд, ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг. Тэр утгаараа ганц бие хүнийг жаргадаггүй гэж үздэг. Харин өндөр хөгжилтэй улс оронд бол ганц бие хүн гэдэг жинхэнэ утгаараа жаргадаг аж.
Яагаад гэвэл тэд чадалтай тэнхлүүн үедээ өтөлж өвгөрсөн хойноо тэжээн тэтгүүлэх мөнгөө урьдчилаад төлчихдөг ажээ. Монголчуудын хувьд болохоор ганц бие хүн гэдэг идэр залуу насандаа л жаргана уу гэхээс өтөлж өвгөрсөн хойноо амьдралын хүнд бэрх үеийг туулах болдог.
Хэрэв төрөл садан муутай хүн бол бүр ч хэцүү болно. Ганцаараа амьдрахад авууштай зүйл байдаг болов уу гэж та асууж магадгүй. Байдаг гэнэ.
Харин энэ нь 35 хүртэлх насны залуучуудад л хамаарах аж. Гэхдээ жаргалтай амьдрах гэж ганцаараа удаан хугацаагаар явах хэрэггүй гэдгийг сануулъя!
Хэн нэгэнтэй шөнө дөл болтол наргиад гэртээ хонохгүй байсан ч үүнийгээ нууж хаах гэж зовохгүй амар.
Жорлондоо орж суухдаа хаалгаа түгжих ямар ч шаардлага байхгүй.
Өглөө шүдээ угааж, нүүрээ янзалж хэдэн цаг болсон ч төвөгшөөх хүнгүй амар.
Гэртээ байхдаа уйдах үедээ ч юмуу, эсвэл онгоцонд усанд орж байхдаа ч дуртай дуугаа чангаар дуулж болно.
Өөрийгөө таргалж турсаныг мэдэхийг хүсвэл дуртай үедээ нүцгэлж шалдлаж толинд өөрийгөө харж болно.
Хэн нэгэн залуутай уулзаад зогсож байлаа гэхэд хардаж сэрдэн хэрүүл хийх хүн байхгүй.
Оготор банзал өмсч, нүүр амаа будаж, үсээ хусуулж, янхан шиг явсан ч хэнээс айж эмээх хэрэггүй.
Үйл хөдөлгөөн, дадсан зуршлыг чинь хорьж цагдах хүн байхгүй.
Гэртээ өрөөн дотуураа шалдан нүцгэн сэлгүүцэж явсан ч шоолох хүн байхгүй.
Амттан чихэр, тансаг идээ будаа идэхийг хүсэж байлаа гэхэд хэнтэй ч хуваалцах шаардлагагүй.
Телевизийн суваг булаацалдах хүнгүй болохоор олон ангит киног тухтай үзнэ.
Хүссэн үедээ найз хүүхнээ гэртээ авчирч хэдэн цагаар ч ярьж сууж болно.
Хэн нэгэн хүнтэй илэн далангүй ярилцмаар байлаа гэхэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьж болно.
Гэр орноо цэвэрлэхдээ бухимдах шаардлага байхгүй. Яагаад гэвэл та өөрөө л ийм болгосон шүү дээ.
Дуртай дуучныхаа дууг шөнөжин сонссон ч хэн нэгэнд саад болохгүй амар.
Хоолны дэглэм барьж хүссэнээрээ хооллож болно. “Идчихмээр юм алга” гэж хэн ч уурлахгүй амар.
Хэн нэгэнтэй нууц амрагийн холбоотой байлаа гэхэд бусдаас нуугдах гэж үйлээ үзэхгүй амар. Бүгд л таныг ганц бие гэдгийг мэднэ шүү дээ.
Баяр боллоо гэхэд танайхаар олон хүн шавахгүй. Тэгээд ч хэнд нь ямар бэлэг өгөх билээ гэж шаналахгүй амар.
Хажууд чинь шүүмжилж, хошуу нэмэрлэх хүн байхгүй болохоор хүссэн хувцсаа өмсөөд гарахад амар.
Ганцаараа амьдардаг хүн хамгийн их завтай байдаг болохоор юу хүссэнээ хийж болно.
Бүх юмаа өөрөө хийдэг болохоор хэн нэгэнд таалагдахгүй болов уу гэж айх юмгүй амар.
Гэрт чинь байгаа бүх зүйл, хийж байгаа бүх юм зөвхөн өөрт чинь л зориулагдсан болохоор бүр илүү сайн хийх гэж хичээх шаардлагагүй.
Ганцаараа амьдардаг хүнийг хамгийн их аз жаргалтай гэж үздэг болохоор хүн бүхэн өөр рүү чинь атаархсан харцаар харна.
Ганцаараа амьдрахын аз жаргалыг өөрөөс чинь өөр хүн огт ойлгохгүй тул амьдралынхаа давуу талыг бусдад ярьж гайхуулах гэсний хэрэггүй.

14 Comments

  1. Ганаа says:

    егөөдөж бичжээ. Гэр бүл шиг сайхан зүйл хаа байна??? Надаа лав ганцаараа байх гуниг. Гадаадад бол сайхан л байх биз. БИД МОНГОЛЧУУД.

  2. нархан says:

    яг л миний амьдралыг биччихсэн юм шиг. бүүр толины өмнө зогсдогийг нь хүртэл шүү ккккккк энэ бичсэн нөхөр намайг хараад зогсож байсан юм биш биз айн ккккккк

  3. 1111 says:

    гантсаараа дажгуй

  4. lolo says:

    хааяа амар л байдаг л да

  5. billion says:

    би ганцаараа байх дуртай л даа.мэдээ орсноосоо л бүх зүйлд ганц БИ гэдэг хүн л бсаар бгад л тэр бх.эрчүүдтэй ч нилээн уулздаж учирдаг л байлаа.тэгээл нэг л мэдэхэд залхчиж.баахан залуучууд худла үнэн ни мэдэгдкү гуйгаал гүйгээл бдаг.итгээд үзье гэсэн хэд ни дан банзал юмнууд.уг ни нэг хайрлий гэсэн хүнээ харин ч найзудийг ни атаархтал хайрлаж чаддаг хүн дэ.гэхдэ худлаа хүмүүс дэмий юм.гэхдээ сайн найзуудаасаа хүртэл байнга өөрийн мэдэлгүй дөлөөд л…би гэдэг хүн өөрөө ч мэдэлгүй ЗОЖИГ болчихсон бх юмдаа.хааяа дэндүү ганцаардаад уйлж унжих явдал зөндөө..гэхдэ хүнтэй бх тэрнээс ч хэцүү санагддаг.хэхэ…хүнтэй хамт байна гэхээр л бөөн бухимдал,толгойны өвчин….заа тээд би гэдэг хүн бараг ганцаараа амидардаг юмуу дөө гээд шийдчихсэн сууж бна.хэхэ.гаднаа нэг л ихэмсэг сайхан хүүхэн гүйгээд л дотроо бол,,,заримдаа өөрийгөө хэзээ дэлбэрэх бол ч гэж боддог кккккк

  6. zzz says:

    bi bas gants bie emegtei. ug n gantsaaraa baih goe l do. bainga datend ywna. zarimdaa huswel zaluu uuraglchihna. hehe. tegeed durtai uedee oornihoo husseneer baigaal. gehde bi 5 sariin omnoos neg zaluutai hamt amidarsan yum. ug n bid 2 barag 4 sar dateleed tegeed 2ulaa hamt amidraad uzeheer shiidsen. er n 30 garsan humuus hamt baina gedeg ih l tewcheer heregtei yum bilee. ter zaluu joohon ulamjlalt talruugaa. bi haaya ajil deeree oroitood yumuu, haaya naiz ohiduudtaigaa neg gazar orj suugaad oroithoor hoinoos utasdaad unen hetsuu. bi medeej tegej huntei uerhej baij oor humuustei orootsoldohgui sh de, gehdee l uridniihaa amidraliin heweer joohon ooriinhoo duraar baih gesen chin hardaad unen laitai yum bilee. tegeed l neg odor buh huwtsasaa booj awaad ooriinhoo bairand hureed irsen. odoo gertei baigaad 2 sar bolj bna. daanch ter zaluu odoo boltol bi dahij ingehgui tegehgui, hamt baiy l geed guigaad baigaa. bi sain medehgui l bna. uchir n bi oornihoo erh choloog aldchih yum shig aigaad. gehdee ug n huntei hamt amidarch surahgui bol odoonoos joohon zojig boloh geed bna lee. joohon tewcheer gargaad uzwel zugeer ch yum shig. gehdee 30 garsan hoinoo hen negend zahiragdana gedeg joohon ontsgui. ug n baga bagaar daswal. tegtel ter zaluu ehnii neg sar gaigui baisnaa l 2 dahi saraas neg l ger bul boltson yum shig handaad baisan. terend n bi joohon sonin bolchihson l do. bi tegej hurdan gerley ene ter gej boddoggui. bi gadaadad l da. minii ueiin 30 orchim nasniihan ihenh n l single. ter tusmaa erchuud n. tiim bolhoor bi ch gesen tegej ert huntei suuh sonirholgui baigaa. er n 35 hurtlee saihan duraaraa bna gej boddog.

  7. TG says:

    УГ ГАНЦААРАА АМЬДРАХ ЧИНЬ ИХ САЙХАН Ш ДЭЭ. ХОС БОЛООД ИРЭХЭЭР ҮНЭХЭЭР ТӨВӨГТЭЙ ҮНЭН ЯДАРГААТАЙ. НОВШЫН АМЬДРАЛ.

  8. заавар says:

    Ганцаараа амьдраа 10 жил болсон. Жилийн өмнөөс нэг хүнтэй цуг амьдарч эхэлсэн. Бас хүнтэй цуг амьдрах гэдэг хэцүү байна шүү харж л байхаас болохгүй бол хөөгөөд явуулна даа ккккккк

  9. sainaa says:

    ганцаараа байхад ч бас сайхан байсан шүү.. амралтын өдрүүдээр бассейн гоо сайхан үсчин гээл хамаг байдаг цагаа өөртөө зарцуулна эсвэл хэдэн найзуудаа цушлуулж аваад л салхинд гараад л амралт зугаалга гээл явчихна. ямар ч хариуцлага юу ч байхгүй толгой мэдээд л жаргасан хүн байдаг байлаа.

    гэхдээ гэр бүлийн амьдрал хамгийн гол нь хэн нэгнээр хайрлуулж хэн нэгнийг хайрлаж үр хүүхэдээ хараад баясаж амьрана гэдэг бүүр ч сайхааааан сайхан

  10. tuulmaa says:

    жаргахгүй жаргахгүй

  11. wow says:

    mongold 30 hurlee huntei suugaagui gewel huue hugshirluu sh dee huntei suu l gene u gehees zaluu bn ene ter gej heleh hun huruu daram tsuuun bh.
    mongolchuud dundajaar 55as 65 nasaldag.
    harin japan-chuud gehed 90 bol dundaj boloh geed bn sh e. tgd bodood uzel dee japan huuhen 90 naslana odoo 30tai tsana ni 60 jil bn tegheer medeej hereg huntei suuh ni ert yum shig l sanagdana.
    manaihan herwee urt nasaldag bsan bol 30 nas 40 nas 50 nasiig zaluud l tootsoh bsan da

  12. beegii says:

    yamar mangar n iim ym bichdeg bnaa, ih aminchhan, ooriigoo bodson huvia hicheesen setgelgeetei ym bn …
    bi ter ondor hogjitei gej nerleed bui orond chin odoo barag 4 deh jildee surch bn, gantsaaraa tiim saihan jargaltai yavj bui engiin ard irgeniig olj harsangui bi, hamtiin hucheer hamtdaa zutgej baij l hun gedeg chin oodolj devjdeg ym.

  13. sar says:

    гайхуулдаггуй шдэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.