Гоё сайхан байхын тулд өөрийгөө жолоодож сур!

Гучин таваас дээш насны ямар ч хүнд гормоны өөрчлөлт явагддаг. Гэхдээ гормоны өөрчлөлт явагдахаар заавал бэлхүүс гуяар таргална гэсэн үг биш. Хооллох дэглэмээ эргэн харах ёстой. Өдөржин явж байгаад орой хөдөлгөөн багасдаг. Мөн суугаа ажил, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг ч тодорхой нөлөө үзүүлнэ. Гимнастик хийх хэрэгтэй. Гимнастик бүхэн бус, харин чухам таныг шаналгадаг тэр хэсгийн биеийн дасгал хийвэл тустай.

Тухайлбал:
Хөлөө савлах.
Сандлын түшлэгт зүүн хажуугаар зэрэгцэн ойрхон зогсож, түшлэгээс зүүн гараар барь. Тэгвэл дасгал хийхэд чинь хялбар болно. Тэгээд баруун хөлөө урагш, дээш зүүн тийш нь хүчтэй савлаж өлмийгөөр нь сандлын суудал дээр тавь. Дасгалыг 10 удаа хийгээд дараа нь сандлаа нөгөө талдаа зөөн тавьж зүүн хөлөө савлана.

Жигд амьсгал. Гуяны булчинг идэвхтэй ажиллуулж, хөлөө аль болох дэлгэж савлаарай. Энэ дасгал гуяыг чинь нарийсгана.

Хөлөө зөөх. Хөлөө өвдөгөөр нь нугалан шалан дээр суугаад хөлийнхөө улыг гуяндаа аль болох ойртуул. Гарын алгаар нурууныхаа ар талд шалан дээр тулна. Энэ байдлаас өвдгөө зүүн баруун тийш аажмаар хазайлган шаланд хүргэхийг хичээ. 10-20 удаа давтана. Уг дасгал нь гуяны мярааг багасгадаг.

Бөгсөөрөө явах. Хивсэн дээр хөлөө жийж, гараа урагш сунгаад далаа хавчиж хүзүүгээ сунгаж сууна. Энэ байдлаас урагш явна. Ташааныхаа хөдөлгөөнөөр баруун гар, хөлөө сунгаж, дараа нь энэ хөдөлгөөнийг зүүн гар, хөлөөр хий. Энэ маягаар 2-3 м урагшилж аажмаар зайгаа ихэсгэнэ. Энэ дасгал гэдэс, гуяны мариаг багасгах нөлөөтэй.

Дугуй унах. Энэ дасгал нь гуя, гэдэс хэвлийн мариаг ихээхэн багасгахад үр дүн өгнө. Та өглөө сэрмэгц дугуй унаж байгаа юм шиг хөлөө ээлжлэн солбиулж эргүүл. Хэвтээ байдлаар энэ дасгалыг хийнэ. Түүнчлэн хөөсрүүлэгчтэй ваннд орохыг зөвлөе. Хөөсрүүлэгч нь биеийн тодорхой хэсгийн өөхөн хуримтлалыг “хайлуулахад” тустай. Ваннд жаахан хэвтэнгээ асуудалтай хэсгээ ширүүн үстэй алчуур зориулалтын бээлийгээр үрнэ. Ингэх нь иллэг болох төдийгүй цусны эргэлтийн царцанга байдлыг эрчимжүүлэхэд тустай.

/Хань/

2 Comments

  1. өаө says:

    баярлалаа

  2. jama says:

    баюраллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.