Гэрлэлтийн үнэн ба худал

Худал: Гэрлэсэн хосуудын 50 хувь нь салдаг.
Үнэн: Гэр бүл салалт ойролцоогоор  41 хувьтай байдаг.  Гэвч бодит байдал дээр энэ тоо статистик тооноос хавьгүй бага.  Гэр бүл салалтад нөлөөлдөг зүйл нь хэзээ ч нэг хэвээр байдаггүй.

Худал:  Хайр дурлалтай учрахын тулд цорын ганц нөгөө хүнийг олох.
Үнэн: Хайр дурлал, гэрлэлт, гэр бүл зохиох, дотно дулаан уур амьсгал бүрдүүлэх нь хэний ч хувьд маш хэцүү байдгийг олон судалгаа гэрчилдэг. Гэвч миний танд өгөх зөвлөгөө бол өөрийгөө эхлээд ойлгож, юу ч тохиолдсон хамтдаа даван туулахад бэлэн, хөгширсөн хойно чинь ч энэ байгаагаар чинь хайрлах хүнийг  олох. Үлгэрт биш өөртөө итгэ.

Худал: Хэрүүл л гэр бүлийг сүйтгэдэг.
Үнэн: Уураа барьж чаддаг хосуудын салалт өөрийнхөө талд бат зогсдог хосуудын дунд хоёр дахин бага байдаг. Үнэн хэрэгтээ хосуудын хоорондох тэмцэл асуудлаа шийдэх гол түлхүүр болдог аж.

Худал: Найз бүсгүй, найз залуутайгаа хамт амьдрах нь бие биенээ сайн таньж мэдэхэд тусалдаг. Ингэснээр бат бэх гэр бүл үүсдэг.
Үнэн хэрэгтээ гэрлэхээс өмнө хамт амьдарч байгаагүй хосуудын гэр бүл илүү эрүүл, бас бат бэх байдаг. Ийм хосуудын хооронд зөрчил, маргаан болон нэг нэгнээ давах хүсэл, салалт харьцангуй бага байдаг аж. Хэдийгээр хамтдаа амьдарч байсан хосуудын салалт 28 хувьтай байдаг гэсэн судалгаа гарсан ч 45 настай гэрлэсэн болон хамтран амьдрагч хосуудын хооронд ямар ч ялгаа байдаггүй аж.

Худал: Интернэтээр  болздог эрчүүдийн дийлэнх нь  өөрсдийнхөө талаар худлаа хэлдэг.
Үнэн: Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад энэ тоо ердөө 20 хувьтай байгаа юм.  Харин нийтлэг зүйл бол тэд орлого, ажил мэргэжил, гэрлэлтийн байдал болон жингийнхээ тухай хэлдэг худлаа яриа юм.

Худал: Эр хүн хүн 30 хүртлээ гэрлэх гэж яарах хэрэггүй. Хориод настайд гэрлэх нь ихэнхдээ бүтэлгүйтлээр дуусдаг.
Үнэн: Үнэн хэрэгтээ хожуу гэрлэсэн хосуудын дунд салалт харьцангуй их байдаг бол эрт гэр бүл болсон хосууд салах нь ховор байдаг аж. Сургууль соёл, ажил гээд гуч хүртлээ гэрлээгүй бол хэн нэгэнтэй бат бэх дотно харилцаа тогтоох боломж бий.

Худал: Гэрлэнэ гэдэг бол стресс, болон санхүүгийн байнгын хямралд орохын нэр.
Үнэн: Олон олон судалгаа өөрт тохирох нэгнийг олсон жаргалтай хосууд ганц бме хүмүүсээс илүү эрүүл, аз жаргалтай байдгийг харуулдаг. Гэхдээ мэдээж хүүхдээ хөхүүлж нойргүй хоносон шөнүүд болон мөнгөөр суусан өдрүүдийг эс тооцвол шүү дээ.

2 Comments

  1. emegtei says:

    хэхэ. хэцүү нь хэцүү. гэхдээ хэцүүгүй зүйл ер нь хаана байнаа

  2. TG says:

    БАС ДЭЭР НЬ ХЭН ХЭН ӨМНӨ НЬ ГЭР БҮЛТЭЙ БАЙЖ БАЙГААД СУУСАН ХОСУУД БАС ХЭЦҮҮ БАЙДАГ БАЙХАА ТЭГЭЭД ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ БОЛ БҮР Ч ХЭЦҮҮ ДАГАВАРЫН ДАРАА НЬ ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД ГАРСАН БОЛ БҮР Ч ХЭЦҮҮ ӨӨРСДӨӨ МЭДЭЛГҮЙ ТАЛЦАЖ ХЭРЭЛДЭЖ ЭХЭЛДЭГ МИНИЙ ЧИНИЙ БИДНИЙ ГЭХ МЭТЭЭР. ХЭЦҮҮ ШҮҮ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.