Сүйт бүсгүй бус, зөвхөн өөртөө хайртай залууг хэрхэн ялгаж таних вэ?

Мөрөөдлийн хайртай залуутайгаа ширтэлцэж, ялдамхнаар инээмсэглэсээр хайр дурлалын роман эхэлдэг. Гэтэл таны мөрөөдөж явсан залуу тань өөртөө хайртай аминчхан нэгэн байсныг та мэдсэнгүй.

Мэдээж хэрэг энэ нь танд багагүй цохилт өгөх болно. Ийм байдалд орохгүйн тулд хайртай залуугаа хэрхэн сайтар таньж мэдэж болох вэ?

– Тэрбээр ялдамхан төрхтэй, чин сэтгэлээсээ инээмсэглэдэг хэдий ч, юуг ч хүлээн зөвшөөрдөггүй бол түүнийг танд бус өөртөө хайртай юм байна гэдгийг төвөггүй мэдэж болно.

– Түүний бодол санаа нь гагцхүү өөрийгөө танд ямар эр хүн гэдгээ харуулахад төвлөрч байдаг.

– Түүнтэй улам дотно танилцах үед цаг тутамд толины өмнө эргэлдэж өөрийнхөө биеийг бүхий талаас нь харж, сайхан хувцаслахыг хичээдгийг олж харна.

– Ярилцаж байх үедээ таныг байн байн толгой дохиулахад хүргэж, та аяндаа түүнийг магтаж ч мэднэ.

– Хайр сэтгэлийн асуудал дээр таниас дэндүү ихийг шаардахаас гадна аливаад сэтгэл хөдлөлөөр хандах гээд байдаг тал бий.

– Тухайлбал: Үдэш бүр эелдэг, дотно үгтэй урт мессэж илгээж байхыг хүсдэг. Гэхдээ уг мессэж нь өдөр бүр шинэ байх хэрэгтэй болдог.

– Хэрэв түүнд ямар нэгэн өвчин тусах үед нь түүнийг халамжилж хажууд нь байхад л хагацаж салах явдал гарахгүй байх магадлалтай.

– Хайртай бүсгүйгээ богино юбка, задгай энгэртэй цамц өмсөхөд өөрийн эрхгүй түүний хардах сэтгэл нь төрж, ямар нэг сэжигтэй зүйлийг гартаа оруулах гэж хичээнэ.

– Хэрэв ямар нэг байдлаар түүний гарт сэжиглэх төдий зүйл олдох л юм бол бүх зүйл өнгөрлөө л гэсэн үг. Тухайлбал: цүнхнээс тань бэлгэвч ч юм уу аль эсвэл нэрийн хуудас олдох… гэх мэт.

Түүний сонирхлыг гагцхүү түүний өөрийнх нь жинхэнэ хүсэл сонирхол нь татдаг.

/Хань/

2 Comments

  1. zochin says:

    тэр яг ийм

  2. khongorzul says:

    yaanaa bi yag ingedeg shd hahaha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.