Тусламж гуйсан бvсгvйгээс…

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Би та бүхэнтэй өөрт тохиолдсон амьдралаасаа хуваалцах гэж энэхүү захиаг бичиж байна. Намайг Нарансувд гэдэг би 27 настай нөхөртэйгээ хамт амьдраад 5 жил болж байна. Би нэгэн хувийн компанид ажилладаг. Нөхөр маань төрийн албан хаагч. Бид хоёр оюутан байхаасаа үерхэж дотонсож хамт амьдарч эхэлсэн юм. Сайхан амьдрахын төлөө тэгээс эхлэж хамтдаа зүтгэж л явсан юм. Тэгсэн сүүлийн үед нөхөр маань нэг л бишээ нэг өнжөөд гэртээ ирдэг боллоо. Сайхан амьдрахын төлөө зүтгэж явсан хүн маань ухарч няцаад байх шиг надад санагдлаа. Би нөхрийгөө нэг биш болж байна гэдгийг сүүлийн 11сар 12сард илүү мэдэрч байна. Надтай ч юм ярихыг хүсэхгүй залгахаар найзуудтайгаа шоудаж байна хэнтэй гээд асуухаар чамд хамаагүй гээд эхнэрээ гэж бодохоо байлаа.  Гэр бүлд хүүхэд байхгүй болохоор баяр баясал алга болох юм. Та бүхэн намайг хүүхэд гаргахгүй яасан удсан юм гэж хэлэх байх гэхдээ надад зөндөө шалтгаан байлаа.

Анх сургуулиа төгсөөд хүүхэд гаргана гэж бодоход юу юу ч байхгүй байж би хүүхэд гаргаад яах билээ гэр оронтой, ажил төрөлтэй болж байж хүүхдээ гаргая гэж боддог байлаа. Ажилд ороод өглөө орой, өглөө орой гээд л нэг л мэдэхэд сургуулиа төгсөөд 4н жил болчихжээ. Ер нь сүүлийн 1-2 жилд нөхөр маань нэлээн оройтож ирдэг байсан. Би гэхдээ нөхрөө хэтэрхий сул тавьсан юм шиг одоо санагдах юм. Бас хэтэрхий эрхлүүлжээ. Нөхөр маань ирж хоолоо идээд унтана. Босоод л ажилдаа явна. Одоо өнгөрсөн хугацааг эргүүлээд харахад би ганцаараа амьдралыг авч явж байсан юм шиг санагдах юм. Нүүрсээ хүртэл би зөөгөөд түлээгээд хагалаад явж байна даа. Нөхөр маань нэг л сайхан машин унасан хүн явж байна. Гэтэл би даараад микронд суугаад л ажилдаа явж байна. Ажлынхан маань нөхрөөрөө хүргүүлж авахуулж бай гэх юм. Даанч нөхөрт минь “даарч байгаа даа энэ минь” гэсэн хайрлах сэтгэл төрдөггүй бололтой. Хүргээд өгье гэсэн сэтгэл байхгүй хүнийг алийн болгон гуйх уу. Зөндөө гуйсан даа би.

Одоо нөхөр маань гэртээ ирэхгүй байгаа. Шинэ оноо ч тэмдэглээгүй гээд боддоо. Утсаар ч ярихгүй байгаа сүүлийн 10 хоног, залгаад үзэхээр холбогдох боломжгүй гэх юм. Ойр дотно бүх хүмүүс надаас асуух юм. Эхэндээ нуудаг байснаа одоо ч асуусан хүн болгонд гэртээ ирэхгүй байгаа гэж хэлдэг болсон. Миний бодлоор ямар нэгэн хүн цаана нь байдаг болсон юм шиг надад санагдаад байдаг болсон ер нь ч тэгж мэдрэгдэж байна. Ойр тойрны хүмүүстээ хэлсэн чинь одоо ингэж байгаа бол салсан дээр гэж зөвлөж байгаа. Би ч гэсэн салдаг юм билүү гээд сэтгэл шулуудаж байна.  Амьдралын минь насан туршын хань болж чадахгүй юм шиг. Анх намайг хуурахад нь би уучилсан юм одоо би яаж уучлах вэ дээ. Гэхдээ надад хэцүү байна зарим үед дотор харлах шиг болж өөрийн эрхгүй ажил дээрээ уйлчих гээд байх юм. Эмэгтэй хүн насан туршдаа уучилж амьдрах ёстой гэж үү?

Зөндөө л юм бичмээр байна даанч хаанаас нь яаж эмхэлж бичихээ мэдэхгүй байна. Хэлэх гэсэн зүйлээ ерөнхийд нь бичлээ. Харин сэтгэл минь онгойгоод нэг л сайхан боллоо.

Та бүхэн надад чинь сэтгэлийн зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна. Yе тэнгийн анд нар минь. Хүндэтгэсэн: Нарансувд 2011-01-04

41 Comments

  1. ариунаа says:

    та 2ийн амьдрал ямар байна найз мини яагаад хүүхэд гаргаагүй удсан юм бэ амидралийнхаа түүхээс нэг нэгдгүй яриж болох уу гарах арга зам зааж өгөх ч юм билүү

  2. man says:

    Шуудхан хэлэхэд чиний буруу. Амьдралд их мөнгөтэй болохоороо хүүхэдлтэй болно, байртай болно гээд мөрөөдөл баых ёстой боловч хүлээж суух хэрэг байдагүй юм. Аль болох хүүхэдтэй болж зээлээр ч гэсэн байр аваад амьдралын төлөө зээлээ хамтарч төлөөд явах чинь та 2-ийн амьдралын шалгуур бие биеэ хайрлах итгэлцэл байлаа. Та мөнгөтэй болохоороо хүүхэдтэй болно гээд байхаар чиннөхрийн чинь сэтгэл ерөхийдөө хөрсөн байна даа. Ингэхлээр энэ амьдрал чиний буруугаас болж нурсан байна

  3. zaluu says:

    зугээр дэ бусгуй мини амидрал унэхээр баян хуний стгэл гэж унэхээр уужуу бдаг юм чамайг насан туршдаа хайрлах сайн сайхан залуутай чи учирна. сэтэгэлээр уналгуй ажилаа сайн хийгээд ууртуу цаг гаргаж залуу хун гэдгээ мэдэр ургэлж амидарлийн тулуу гэж уурийгуу битгий гаргуунд ни өөрийгөө өөрчил гадаад узэмжээндээ анхаарал тави тэр хунийг бодолгуй ирээдүйгээ харж амидар аз жаргал хусий

  4. zaluu says:

    эртхэн салсан ни дээр бхаа нохор чинэ ёстой оодгуй гар юм шиг бна

  5. Соогии says:

    За да тэгээд юм гэдэг учиртай байдаг да. Юун түрүүнд сална хагацана гэхээсээ илүү юу нь буруу болчив гэж бодох нь чихал да. Бас Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэж нэг үнэн үг байдаг. Манай монголчуудын нэг гэм биш зан нь өөрөөсөө алдаагаа хайдаггүй хүнээс эхлэж хайдаг шүү !!! Эхлээд миний буруу юу байв энэ хүн яагаад ингээд яваад байх болов гэж бодсон дээр дараан харин нөхөөрөө муулсан нь дээр гэж бодож байна шүү! Тэгээд юу юуны тухгүй салж саринах юм ярих нь тийм ч зохистой үйлдэл биш, харин ямар аргаар яаж хуучин сайхан харьцаагаа сэргээж болох вэ гэдэгийг бодох хэрэгтэй байх аа.

  6. нархан says:

    миний дүү эгчээсээ ялгаатай нь наадах тэнэг залуу чинь чамайг зоддоггүй бололтой дог оо. Би бол харин 13 жил хардуулж зодуулж байгаад нэг л өдөр шийдээ гаргаад бүр хол шилжээд л яваад өгсөн. Хамгийн сайн өшөө авалт бол тэр тэнэгээсээ илүү гарч амьдар бүр дараа нь харамстал нь. Эгч нь салаад хүн яаж өөрчлөгдөж өөдөө дээшээ гарч амьдардгийг харуулсан. Одоо оюутан бодчоод сураад л явж байна. Наад тэнэгээсээ салаад сайхан сурч боловсорч өөрийгөө хэн бодохоо харуул.

  7. Negen busgui says:

    Нөxөр чинь Төрийн албан xаагч бол бараг л Цагдаа байxдаа. Дүрэмт xувцастай эрчүүдэд xүүxнүүд иx унадын… Тиймээс нэлээн банзал талдаа байдын ш дээ. Аягүй бол 1 байртай xүүxэнтэй болчоод тэднийдээ орогноод байгааз дээ. Чамайг салсан ч тооxгүй Xүн шиг байна. Өөрийгөө бод доо.

  8. Эзэн-бичигч says:

    Та бvхэн надад чинь сэтгэлийн vнэтэй зєвлєгєє єгсєнд би маш баяртай байна. Нарансувд

  9. boogii says:

    миний хаяг энэ шүү bovka_b@yahoo.com амжил хүсье

  10. boogii says:

    сайн уу энэ өдрийн мэндийг хүргье залуу хүн ирээдүйгээ бодсон нь дэр байхаа хайргүй хүнтэй насыг яаж бархав дэ сэтгэлээ онгойтол ярилцая гэвэл ад хийгээрэй итгэл даах дажгүй залуу байна

  11. uyanga says:

    halamjgui deerees ni huiten tsewdeg huntei nasiig yaj barhaw dee.emegtei hun gedeg chini er huneer hairluulah gej turdug yum shdee. chi harin zarts ni boloh gej tursun yum shig bna

  12. GUY says:

    hyyhedgyi yum bol salahtii ain, oliggyi er boltoim hooe

  13. jargal says:

    надтай адил ам,драл туулсан бнаа одоо би жаргалтай ам.дарч байгаа чамтай уулзаж сэтгэлд байгаа тэр зүйлүүдээ ярих юмсан бүр мартс ан бна тэр ам,дралаа шан найз болий тэхүү чамайг хүсвэл миний хаяг бүсгүйсайхан гэд эд хийгээд ороод ирээрэй

  14. 123 says:

    чамтай ярилтсавал дутгуйтсахгуй биздээ яж холбоо барих вэ?

  15. 123 says:

    chamtai yariltsaval dutguitsahgui bizdee yaj holboo barih ve?

  16. Эсүй says:

    Хүүхэдгүй тэгээд ажил төрөлтэй бүх юманд чөлөөтэй бгаан юм бишүү Наадахаас салаад үзээч Тарвалзаад эргээд ирнэ дээ Үнэхээр чи Хайртай бол өөрөө хэтэрхий битгий хайрла өөрийг чинь хайрлуулж чаддаг болоход нь сурга Ер нь эрчүүдийг хэт бөөцийлж ингэж өмнөөс нь юм хийхээр ийм завтай дураараа болж эргээд зовоож байхгүй юу. Өвлийн хүйтэнд чамайг машиндаа суулгахгүй бол хэдэн өдөр чамайг хүргээд өгчих нэг найзаа гуйгаач Хараад эр хүн болсон хойно ичээд ухаарч эхлэнэ Чи өөрөө за яаахав дээ хүн өөрөө тэгэхгүй бол би яаахав гээд чимээгүй байгаад байхаар яаж наад нөхөр чамайг халамжилж хайрлах юм Чи халамжилж хайрлаж байвал хариу нэхэх хэрэгтэй энийгээ үг хэлээр биш өөр байдалаар оюун санаанд нь сурга Эрчүүдийг иймэрхүү зүйлс дээр засаж сургаж авахгүй бол Тэнгэрийн од шиг нэг л өөгүй хүн гэж юу байхав Эмэгтэй хүнийг ухаан бас тэвчээр их шаардана Манай нөхөр би хоол хийсэн бол аягаа угаана Эсвэл дараа өдөр нь хоол бэлдээд зогсжино Учир нь бие биенээ хүндлэх харилцах эрх тэгштэй байхыг гэр бүлдээ чухалчлан оруулсан юм Энэ болгоныг манай нөхөр анхнаасаа мэддэг байгаагүй өөрөө ойлгоод ухаараад хийж эхэлсэн Чиний хувьд Хэсэгтээ бүүр хол байгаад өөрийнхөө дуртай юмыг хийгээд өөрийнхөө дураар амьдраад үзээч ийм юманд шаналаад дэмий. Нөхөртөө маш их хайртай салж чадахгүй гэвэл түр салаад бага зэрэг юмбодогдуулж хашрааж байгаад эргээд нийлээд нөхөртэйгөө харьцах хандлагаа өөрчил. Эсвэл нөхрөөсөө сал Ажилтай төрөлтэй амьдралдаа анхиатай бүсгүйтэй суух гэсэн сонголт хийх эрчүүд зөндөө байна 27 нас гэж залуухан байна шүү Аз жаргал хүсье

  17. emegtei says:

    Өө яасан өөдгүй ухаан муутай залуу вэ.Чи тэвчээртэй хүлээж байна шүү.Жаргалтай газар хүн тогтдоогүй зовлонруугаа тэмүүлдийшдээ.Наад залуудаа хэлээд явуулсан нь дээр.Насны залуу дээрээ амьдарлаа бод.Амжилт бүсгүй минь.Итгэл төгс жавхаалаг байж түүнийг харамстал нь амьдар.

  18. Anna says:

    joohon hamt bgad irhere uiddg banzaldmar sangddg mngol zalusiin niitleg dur torh ydaj ehnrte mdgdhgui ehnre zowohgui banzaldaj chaddgui archagui nowshnuud

  19. oyuka says:

    Нөхөр ни машинаа унаад,эхнэр ни микродоод ..
    Ёстой өчүүхэн амитантай сууж дээ.хурдан салж үз

  20. 25 says:

    сайнуу? Нэгэнт ийм дээрээ тулсан бол өөрийгөө бодож сайхан амЬдар аа! Нөхөргүй л бол үхчих гээд байгаа биш дээ ямар.Тэгээд ч хүний ханЬ гэж ийм байдаггүй .Хайран сайхан залуу насаа ийм хүний дэргэд үрнэ гэж ёстой харамсмаар байна.шийдсэн дээрээ наад хүнээсээ холдож эрх чөлөөтэй өөрийнхөө төлөө амЬдар даа л гэж зөвлөмөөр байна.

  21. hi says:

    чи азтай хуухэн бнаа, хуухэд бгуй ым бнач дээ. тэхээр чи сурхий хуухэн бна, тэгээд бодхоор оортоо их анхаарал муутай болотой. за яавч сэтгэлээр унах хэрэггүй. битгий хоолийн блд зовхон оорийгоол боотсийл, монгоо оортоол зориул. Сайхан гантсаараа амар амдараа тэгж бтал тсаг хугтсаа онгороол чи мартаал оор хун гараал ирнэч дээ,,,,, жоокон цоглог байл даа,

  22. bbbb says:

    хоох хуухэд бхгуй гдг чни яасан их азтай хэрэг вэ ёстой азтай бна шуу наад мал шиг юмнаасаа холд холд чамд алдах юм ёстой юу ч юу ч алга

  23. TG says:

    ЭНЭ БОЛ ХӨРӨЛТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ТА ХОЁРЫН ХАЙР СЭТГЭЛ УНТАРЧЭЭ. ГЭР БҮЛИЙН ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ ГЭЖ АЛГА БОЛЖЭЭ. БАРАГ Л БҮХ ЮМ ДУУССАН ГЭЖ ОЙЛГОХОД БОЛНО. ЧИ ӨӨРӨӨ САЛАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА БОЛ ААЖУУ УУЖУУ ТАЙВАН ЯРИЛЦААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ. ГЭХДЭЭ Л БҮТЭХГҮЙ БОЛОВ УУ ДАА. НЭГ ЦААШАА ГЭСЭН ЭР ЦААД ХҮҮХНЭЭ НОВШ ГЭЖ БОДСОН ЦАГТАА ЧАМАЙГ ИЛҮҮ БАЙЖЭЭ ГЭЖ БОДОХ БАЙХ. ХЭРВЭЭ ЧИ ТЭР ХҮҮХНЭЭС НЬ ИЛҮҮ БОЛ ШҮҮ ДЭЭ.

  24. happy says:

    ene bvh hvmvvstei sanal 1 baina daa. bvsgui mini iim archaagui hanitai baihaar chi ooroo ch archaagaa aldaj eheldgiinmaa. odoo bolloo shvv dee. harin daraagiin amidraldaa aldanaasaa suraltsaad nuhriinhuu uureh vvrgiig ooroor ni hiilgvvlj baigarai daa. nvvrs zooh mod hagalhiig chi 1000 sain hiideg baisan ch chi nuhruuruu l hiilge hiij ogohgui bol gal hosgui hool undgui suuuj bai!!! bitgii urduur ni orj bvh yumiig ni beldeed bai tegeed l erchuul chini zag zav ni ihdeed showdaad l harin chi gej 2 hvnii uureh achaag 1raa uureh gej zvtgeseer baigaad aashtai uurtai bolood l hogshirno. tiimees ingejil aldaj bolohgui shvv.

  25. altmaa says:

    Сал сал.ийм нөхөр гэж юу байсан юм.
    Ийм хүний төлөө нулимсаа бүү унага.Эхлээд хэцүү ч,хэсэг хугацааны дараа салж стрэсснээс гарсандаа баярлах болно чи өөртөө.Хэрэгтэй үед өөрийнхөө төлөө зоригтой алхамыг хийж,зөв шийдвэрийг гаргаж чаддаг байх хэрэгтэй.
    Хүн хүлээж,санаа зовж,цөхөрч залуу насаа бараад яахав.Амжилт!

  26. rain says:

    сайн уу Нарансувдаа юуны өмнө чамд үинэ оны мэнд хүргье. найзаа чамд гэж хэлэхэд амьдралаа шинээр эхлүүлсэн нь дээр дээ. Тэр хүнээс хүүхэдтэй болоод хэрэггүй. салсан нь дээр байх ёр нь тэр хүн чиний хувьд байхгүй тэй адилхан болсон байна. тийм болохоор зоригтой шийдвэр гаргаарай

  27. xxx.sss55 says:

    Юу ч гэсэн одоохондоо чи өөрөө бие, сэтгэлийн бэлэн байдалд алга.

    Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг. Үнэхээр сална гэж бодож байгаа бол хэнд ч хэлэлгүйгээр тэрэндээ бэлдэх хэрэгтэй. Наад байгаа гэртээ ч байх хэрэггүй, нөхөртөө юу ч болоогүй мэдээгүй юм шиг л бай.

    За тэгээд цаг нь болохоор чи өөрөө яг одоо нөхөр чинь яаж алга болж байна түүн шиг алга бол. Утасны дугаараа соль, өөр газар амьдар. Нөхөр чамайг ухаараад араас чинь хөөцөлдөнө өө.

    Тэр үед нь харин энэ шийдвэртээ бат зогсоод тэр чигтээ салах уу, үгүй юу гэдгээ өөрөө л мэд.

    Юу юугүй хөөрлөөрөө одоо саллаа гээд чи өөрөө л хүнд байдалд орно шүү. Салахад бэлэн боллоо гэсэн үедээ л сал. Салсны дараа чамд ядаж л мөнгө их хэрэг болно шүү.

  28. emegtei says:

    жаргалдаа ташуурсан нөхөр байна.. одоохондоо хүүхнүүдтэй зугаацаж байгаад чамаас илүү хүн олохгүйгээ мэдээд 1 өдөр ирнэ бүсгүй минь.
    харин одоо чи улам дээшээ явах хэрэгтэй. түүнтэй бүү зууралд!

  29. khongorkhon says:

    ер нь бол 4-5 жил хамт амьдарч байж хүнийг таньдаг. хүн чинь олон жил өнгөрөх тусам нуугдсан зан нь илэрдэг юм байна лээ. чамайг гэхгүй хайрлахгүй байгаа хүнээс шийдсэн дээрээ салаа. чамд хайртай хүн гарч иржил таараа тэр үед нь харин өөрийн туршлагаараа сонголтоо хийгээд ханьлахгүй юу даа.

  30. aduuchin says:

    одоохондоо солонгост бна хусбэл би татаж абах уу bileg512@ yahoo .com

  31. aduuchin says:

    би чамайг хун шиг абаад ябж чаднаа эхнэрээс бусад ни бна

  32. ыуыу says:

    зориг буxнийг ялнаа гэж.

  33. kiko^^ says:

    зан н танигдаждээ
    хүүхэдтэй болоогүй н аз

  34. Bilegee says:

    нас залуу 27 хүүхэдгүй өөр боломж байгаа л юм байна шдээ би бол шууд л баяртай би чиний зарц гэрийн чинь манаач биш гээд л хаяад явна даг! ярилцах ч шаардлага байхгүй.

  35. zzz says:

    huntei bolson n ilt bna tmes odo negent salaa chamaas guij bsn ch guriigeed salaara za.hervee chi minii ugiig awch sonsdog bol ajilaa hiigeed chi uuriiguu uud n tat yamar huuhed shuuhad geed bh yum bga bishdee, bti er hun shig baildaa ajilsag bj bolnoo gehdee eregtei hunii ajil gej bas bn shude tgd modoo huruuduud us zuuguud guiged bhar chinii bie yadarch sulidad ungu zusee aldaj bgashde hervee nuhur chin chamd uneheer hairtai humuujil saitai hun chanartai er hun bsn bol iim ajilig hze j hlgehgu bsn gej bodjin..tmes chi tusda amidarhdaa zuvhun uurtuu buhne zoriul bas heden tugrug tsaash n hii goo saihan or,manicure pedicure hiiilge,uuruu us gezgee yanz bur bolgod yanzalj uz ta nuhurtuu taalagdah gej zasah heregguiee teguul garz bolno ter muud yuj zoriulah hereggui ta ene buhnig zuvhun uurtuu l zoriul tand nas bna tsus bna yugara dutdiin tm bizde?emegtei hun yag untaj bhad n l bariagui bol uuchlaad bdg yumaa yamar hetsu bgag medej bna gehdee ta nuhruu yaaj zavaartaj yavsan gedgiig sn bod hardaj serdej uuriiguu zovoogood hereggui shu shuud hatuu setgeleer zorigtoi salna gej heleed garad urgudluu awachad ug tgd gerese huugud garga…chamaig ajil turultei bas uurtuu anharal tawij bhad aztai aawiin huu zoriod irne gedgiig buu mart!

  36. tuulmaa says:

    сайн уу Нарансувдаа.хүүхэдтэй болвол бүр ч аймар юм болно доо.нэг хэсэг тусдаа байгаад үзээч.өөрөө биеэ даагаад.наадах чинь хүүхнүүдтэй л зугаацаад яваа бололтой.

  37. Chinzo says:

    Миний найз залуу байгаа дээрээ, бас хүүхэдтэй болоогүй дээрээ салсан нь дээр дээ. Хайр халамж даадаггүй онцгүй залуу байна даа. Сайхан ярилцмаар л санагдаж байна. Хүсвэл мэссэнжэр адд хийгээрэй teardrops_lonely@yahoo.com

  38. Baigal says:

    Chamd hairgui bolchjee.negent hairgui hunii tuluu zovj shanalaad yugaa hiinee.amidraliin hev mayagaa uurchil.hairan tsagaa bitgii ur.uudrug bai busgui mini.huuhedgui bga n az shu

  39. sainaa says:

    өө наадах чинь хүнтэй лб олж дээ.. түүнээс хонон өнжин ажилладаг ажил гэж юу байх уу дээ.. юу гэсэн үг вээ өчнөөн хоног алга байхад нь тайван сууж байдаг чи ч бас уужуу хүүхэн байна даа..

    ай даа нэг ирэхээр нь сайн ярилцаад 2-уулаа зам мөрөө бодож салая даа гээд л хэлээд үз чамайг гуйж гувшихгүй тэгээл зөвшөөрч байвал ойлгомжтой тэгээл салсан дээр байх даа.. алийн болгон хүний төлөө амьдрах вэ дээ

  40. nm says:

    õ¿¿õýäã¿é äýýðýý ñàëñàí íü äýýð äýý? ãóéæ ãóâøèæ áèòãèé ÿâààðàé ç¿ãýýð ë þó ÷ õýëýëã¿é òàã ÷èã áîë÷èõ, õààíà áàéíà ÿàñàí èéñýí ãýæ ÿðèõ ÷ õýðýãã¿é ø¿¿

  41. Даржаа says:

    Хүүхэдтэй болоогүй нь ч дээр юм бишүү. Ер нь 4-5 жил үерхэж байж ХҮНийг таньдаг юм бишүү. Мөнгөтэй мөнгөгүй, зовлон жаргал энэ хооронд бишгүйдээ л тохиолдоно. Сайхан ярилцаад эвтэй салсан нь дээр байхаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.