Хөөрxөн дүү төрүүлж өгмөөр л байх юм…

Сайн байцгаана уу? Миний бичсэн зүйлийг уншаад сэтгэгдлээ хуваалцана гэдэгт найдаж байна. Би нөхөртэйгөө гэл бүл болоод 6 гаран жил өнгөрч байна. Энэ хугацаанд их олон юм болж өнгөрсөн. Би өөрөө хүүхдэд их хайртай хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Харин нөхөр маань хүсдэггүй. Хар залуугаараа гэрийн авгай шиг хүүхэд хараад суудаг болох гээ юу гэнэ. Бүр жирэмсэн болсон ч байсан наадахаа авахуул би лав хүсээгүй гаргавал чи ганцаараа өсгөөрэй гэж хэлнэ. Би гаргамаар байна гэхээр бүр хэдэн сараар гэр бүлийн уур амьсгал тэр чигээрээ аймшигийн болж хувирна. Цохих бол энүүхэнд… Гэхдээ би хүссэний эцэст хөөрхөн охинтой болсон. Хүсээгүй байхад нь гаргасан гэж болноо. Жирэмсэн байхад сална л гээд байсан. Би хүүхэдтэй болж байвал салсан ч яахав гэж бодсон. Хүүхдээ төрөхөөр сэтгэл нь зөөлрөөд уярах байх ч гэж битүүхэн горьдсон. Гэвч тэгээгүй төрөхөд нэг ирчээд 3 сар алга болчихсон. Би ч хэлж байснаараа салж байгаа юм байна гээд хүлээхээ ч больсон. Тэр үед эцэг эх, хамаатан садан бүгд л намайг өрөвдсөн харцаар харна.

Гэтэл гэнэт нөхөр маань буцаад ирсэн. Би эхэндээ нэгэнт салсанаараа сал гэсэн боловч би та 2-ыгоо дахиж гомдоохгүй би амьдралдаа том алдаа хийх гэж байлаа гээд гоё уран цэцэн үгээр хуурч буцаад нийлсэн. Буцаад нийлсэнээс хойш нөхөр бахь байдгаараа халамжгүй, хүүхдээ тоож байгаа шинжгүй. Намайг бухимдахаар чи өөрөө бүгдийг сайн мэдэж байгаа шдээ би хүсээгүй гэдгийг гэж хэлнэ. Ингээд амьдарал үргэлжилсээр…

Хүүхэд ч том болж байна хүний гарын ая даахтайгаа болчихлоо ер нь суръя гэж бодоод материал бүрдүүлээд хөөцөлдөж байтал дахиад жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Тэр үед сургуульд явах ч бодогдохоо болиод яаж нөхөртөө хэлэх вэ гэдгээ л бодож эхэлсэн. Бас л урьдных шигээ ааш аяг гаргах нь тодорхой байсан. Би ч хэлсэн царай нь хувьс гээд л явчихсан. Тэр харцнаас нь би бүгдийг ойлгосон. Зөндөө гуйсан, гүрийсэн бараг 4 сартай болсон. Өдөр болгон чичлүүлнэ. Чам шиг ийм тэнэг байдгүй юм. Нөгөө явна гэж байсан сургууль соёл яасан. Би лав чиний оронд байсан бол ингэж тэнэгтэхгүй байх байсын нэгийгээ яая гэжийж бас нэгийг гаргана гэх юм гээд л намайг бүр үзэхгүй. Би ч тийм байдлаас болоод их стрэсстэй байна тонус өгдөг болсон шөнөжингөө зангираад хонодог болсон. Өдөр нь ажилдаа явна орой нь хүүхдээ аялуулаад тэгээд л нөхөр гэрт ирэхэд хамаг юм орвонгоороо эргэнэ. Ийм байдлыг гэдсэн дэх хүүхэд маань удаан тэвчмээргүй байсан байх…

Өрөвдөлтэй аавдаа хаягдаж байсан охины минь царай нүдэнд харагдаад дахиад нэг хүүхэд нэмээд яахав дээ гээд би хүүхдээ гаргахгүй байхаар шийдсэн. Тэгээд ямар ч байсан чамаас би сална. Чи зөвхөн өөрийгөө бодож амьдардаг хүн юм байна. Гэхдээ чи нэг л өдөр гав ганцаархнаа суугаад бодох цаг ирнээ. Амиа бодож амьдарахын оронд араа бодож амьдрах минь яав даа гэж… Үхэхэд чинь хүүрийг чинь өргөөд нутаглуулах хүүхэд чамд байхгүй байх сайхан байх байлгүй… гэж хэлээд үнэн голоосоо дотроо харамсаад уйлж суусан.
Гэхдээ би сургуульдаа явсан. Тэр хүнээс ч салахаар бүр мөсөн шийдсэн. Эмэгтэй хүн энхрий бяцхан үрээ хэвлийдээ тээгээд эр нөхрөөрөө халамжлуулаад, хорвоод мэндлэх бяцхан үрээ 2-лаа хамт хоног тоолон хүлээж суух л аз жаргал, тэр л үед эмэгтэй хүн өөрийгөө хэн нэгэн хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрдэг байх гэж би бодсон.

Одоо хичнээн өнгөрсөн амьдрал гэж бодсон ч эр хүнд нэг л итгэл алдраад байдаг болчихлоо. Саарын хажуугаар сайхан хань, сайн аав болох эрчүүд байгаа гэдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ дахиад хүнтэй дотносоод, амьдрал зохиогоод, охиндоо хань болгоод хөөрсөн дүү төрүүлж өгмөөр л байх юм. Даанч хайр дурлал эхлэхдээ амттай байгаад гэрлэлтийн дараа янз бүр болж өөрчлөгддөг гэдгийг одоо мэдсэн болохоор нэг л хаширлаад ч гэх юмуу айгаад байх юм. Энэ байдлаасаа яаж гарах вэ? Урьд нь над шиг байдалд орж байсан хүмүүс яаж тэмцэж чадсан тухайгаа бичээрэй.

Би намайг өмөөрсөн ч юмуу сайн муу хэлсэн сэтгэгдэл сонсох гэж үүнийг бичээгүй юм шүү. Манай нөхрийн аашилсан нь арай л хэтэрхий юм шиг санагдаад… Надтай сэтгэгдлээ хуваалцах хүсэлтэй хүмүүсийг сонсох гэсэн юм. Та бүхэнд баярлалаа.

32 Comments

  1. ulaalzai69 says:

    1 хүнээр эрчүүлийг битгий төсөөлөөрэй сайн зөндөө бий шүү

  2. ulaalzai69 says:

    чиний нөхөр дурак юм байхдаа тэхдээ би 2 охинтой л доо анх авгайгаа жирэмсэн боллоо гэхэд би аймаар их баярласан ш дээ гэхдээ авгай жирэмсэн болсноо надад тийм гэхийн тэмдэггүй аймаар дарамтлах маягаар хэлсэн ш дээ одоо салцан л даа

  3. zaluka says:

    хоорxий

  4. any says:

    1-rt zahianii ezend\
    chinii huvid salsan ni zov boljee.hun yah gej huntei gerlej amidardag yum. medeej l zovoh tsagt hajuud tushig tulguur boloh huntei hamt baih gej mon sex-n heregtseege hangah gej amidardag shde.tegtel chinii nohor gej nerleed bgaa hun boon zovlon, stress ogson bnshde. ternii orond gantsaara bsan ni deer.
    emegteichuud humuus, hamaatan sadan, ajilin humus yu gej heleh bol gej sanaa zovood shud zuugad tevcheed bdag yum shigee.hunii omnoos amidarch bga bish, oorinhoo tolo yum chine….gants oldoh amidralaa jargaltai l baisan ni medeej deer biz de.
    2-rt setgegdel bichsen ”saraa”-d …..tani bichsenig unshsan chine buur aichlaa. ohing tani orovdchihloo….ohing chine neg l oroldson bol dahij oroldono. er hun ehneree neg araar tavisan bol dahij tavidag gedeg shig zaaval oroldono. ohin tani sanaa zovood iluu aimar yum bolsong heleegui ch yum biluu? uzmerchees asuuj uz….
    manai ajilin hunii avgaitai ni ta tostei yuma. nohor ni gadaad manaig kompanid injenerig alban tushaaltai. avgai mongol teged l manai ajil der ireheeer aimar halamjtai hun….dergedeh hun ni ataarhmaar. /bi zahirlin ar tal bolohr namaig oroldoj chaddagui yuma/ busad uyed oor emegteichudig oroldoj ogno do. yostoi jujigchin gej iim hunig heleh bh da

  5. omoo says:

    зөв зөв 2 xууxэд гаргасан бол 2 xууxэдтэй насаараа зовлоо. xайр xаламж байxгуй эрийн боол гэрийн зарц боллоо. одоо шаалцаx залуу xэрэгтэй бнаа гээд ургэлжлэx байсан биз.

  6. би ч бас ... says:

    Надад бас ахиж хүүхэд төрүүлмээр санагдаж байсан эхэндээ. Би төрүүлчихье дээ гэж хэлж гуйж байсан. Гэтэл хариулт нь яаж тэжээх юм гэдэг байлаа. Одоо бол би гуйсан ч төрүүлж өгөхгүй. Үнэндээ голдоо ортол гомдсон. Хэдэн ч удаа авхуулсан сүүлдээ би сав гэдэг эрхтэнтэй ч хог цуглуулж гаргаж хаядаг зүйл биш гэж боддог болсон. Сүүлийн үед хүүхэд гаргаад өгөөч гэж байгааг сайн бодож байгаад шийднэ. Гэхдээ бараг л үгүй байх. Эрчүүд минь дээ хамгийн үнэн үлдэх хүн чинь хүүхэд шүүдээ хэзээ ч та нараас урвахгүй

  7. ahaas says:

    За дуу мини салсан чин сайн хэрэг болжээ, тийм арчаагуй шаартай, дахиад яж ч тогос шиг донгодож бсн нийлж болохгуй шуу,салсандаа баырлах хэрэгтэй, харин охиноо хойд эцэгтэй болгохоосоо өмнө унэхээр охинийг чин хайрлаж чадах уу угуй ю гэдгийг сайн бодно биз, гэхдээ өөр хуний xуухэд юм чин чи ч гэсэн тэгтлээ их хуний хунд охиноо хучээр хайрлуулах гээд зутгээд байх хэрэггүй бх. охиноо аавтай болгох, дуутэй болгох гэж бодож гэрлэвэл тэр чин их том алдаа болно, зөвхөн 2 биенээ байгаар ни хайрлаж чадна гэвэл дахин гэрлэх и зөв бх, тэгвэл бусад асуудал амар байх болов уу гэж найдна.

  8. odno says:

    хэзээ нэгэн өдөр сайхан амьдрал заавал ирнэ. мэдээж эмэгтэй хүн эр нөхрөөрөө хайрлуулж халамжлуулж жаргалтай амьдрахыг хүсэлгүй яахав дээ. сайн ханьтай учирч сайхан амьдраарай. уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг дээ

  9. oyuka says:

    Асуудлын гол ни хөөрхөн дүүд биш,чи хүнтэй суух гээд байж ядаад байгаа юм бишүү?
    Эмэгтэй хүн үр хүүхдийнхүү төлөө өөрийгөө шаардлагатай үед золиосолж чаддаг байх хэрэгтэй.Тэгэх гэж охиноо төрүүлээгүй юу?
    Тэгж чадахгүй бол чи сайн ээж бишээ,тэрийг чини мэдээд нөхөр чини хоруйод байсан бишүү?

  10. gunig says:

    бүx зовлонг бүсгүйчүүд үүрч явдаг…….

  11. R.Sanzai says:

    Наад нухур чини ямар тэнэг дурак бэ? наадах чини хэзээ ч уурчлугдухгви дурак бна.Сал сал

  12. altmaa says:

    Нөхөртэйгөө тэмцэлдэн байж гаргасан охиныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавиж амидар.Хойт эцгийн гар харуулах төрүүлсэн бол одоо яая гэхэв,хүссэнээрээ л хий.
    Эргээд харахад охин чини чиний шийдвэрийн золиос болохгүй байхаар бодолцоорой доо.

  13. hmm says:

    хоорхон хуухдэд дургуй хун бдгаа бас

  14. DASY says:

    Наадах чини ёстой хуний суг байнашд. Эмэгтэй хун хуухэд 2ийг гомдоосон хун хэзээ уудлухгуй харж л бгаарай новш юмаа

  15. Hehe says:

    Зарим эрэгтэй хүмүүс яахаараа хүүхдэд дургуй байдаг байна аа. Би лав дуртай манай охин хөөрхөн ш дээ.

  16. tuilaa says:

    Нөхрөөсөө салсан ни зөв.Гэхдээ охин хүүхэдтэй хүн охиноо насанд хүртэл хүнтэй суух хэрэггүй ээ.Чи ч бас амиа бодож өөрийнхөө жаргалыг хөөх гээд л байна штээ,охиноо бодохгүй.
    Чи өөрөө зүтгэж гаргачихаад одоо охиноо гаргуунд гаргаж болмооргүй сангдлаа.Юун түрүүнд охиныхоо эрх ашгийг бодож аливаа шийдвэрийг гарагаж байгаарай.

  17. ээгий says:

    хүнийг хэзээ ч гүйцэд таньж чадахгүй юм даа. нээрэн л дотор нь ороод үзэж чадахгүйгээс.. бүсгүй хүний амьдрал хэцүү. тэр тусмаа ганц бие өрх толгойлсон амьдрал бүр хэцүү. гэвч хэцүү гээд толгой гудайж амьдрах ёстой гэж үү. чи заавал сайхан амьдрах ёстой шүү. сайн ханьтай ч болоорой.

  18. Хэ Хэ Наад гаднын новш чинь Чамд хайртай ХУДЛАА Л ЮМ БАЙНА Ш ДЭЭ. Охинтой СЭКСдэх гээд л өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа юм байна. НААД НОВШООСОО АХИУХАН МӨНГӨ САЛГАЖ АВААД ШУУД ЖИЙ. ЭСВЭЛ насанд хүрээгүй ХҮҮХЭД САДАР САМУУНД УРУУ ТАТСАН ГЭЭД ЦАГДААД ӨГНӨ ГЭЖ АЙЛГААД АХИУХАН МӨНГӨ САЛГААА. НААД НОВШООСОО АХИУХАН МӨНГӨ САЛГААД ЗАЙЛУУЛ. Хүүхнүүд та нар ямар гэнэн юм бэ? Охиныг чинь ОРОЛДОЖ БАЙГАА ХҮН ЧАМД ЁСТОЙ ҮНЭНЧ БАЙЖ ХАРАГДААЧ. НААДАХ ЧИНЬ ӨДӨР НЬ АМЖУУЛЧИХААД ИРЖ БАЙГАА. ЧИ Надад ҮНЭНЧ гээд мөрөөдөөд ГЭНЭН ХОНГОР МИНЬ Хэ Хэв

  19. tim says:

    Нухур чни ёстой хогийн новш бна даа. Уг ни эртхэн салсандаа л салах байж. Гэхдээ яхав уурийн бодол ууртуу зув гэгчээр сургуулидаа ч яваад хуухдээ ч гаргаад амжуулж чадвал…

  20. saraa says:

    би осголон сайхан охинтой 40 дохож буй бусгуй.надтай сэтгэгдлээ хуваалцаач.би үө тэнгийн гадаад залуутай гэрлээд хэдэн жил болж бна.нохор маани халамжтай хайраар дутаадаггуй хүүхэн эргүүлдэггүй,одийг хүртэл хэнч надад огч бгаагүй азжаргалтай сэтгэл хангалуун амидралыгбэлэглэсэн.нохор маани хүүхдэд маш хайртай хүүхэд маш их хүсдэг учраас охиноосоо хол зорүүтэй дүүгий ни гаргахаар одоо жирэмсэн.нохор маани боон баяр.гэтэл эцэг оортэй охин маани надад саяхан ярисан зүйлд шоконд ороод яахаа мэдхээ байлаа.x ах нэлээн хэдэн сарын омно танийг бхгүй үөд надыг хамт дарс ууж үзэхүү гээд анх удаа би дарс ууж үзсэн.тэгээд намайг согтож бнуу гээд дахиад уулгах гээд бсан.оороо ч нэлээн согтсон.тэгээд хамт тв үзээд хэвтэж бхдаа чанга тэврэхээр ни эвгүй оригоод биө заслаа гээд жорлон ороод нэлээн суусан.тэгээд гэдэс олсоод гээд гал тогоонд орсон чин хамт юм хийж идсэн.түүнээс хойш түүнтэй харицхаас дургүй хүрээд бдаг.танд хэлнэ гэхээр та2 их жаргалтай бдаг учраас зүрхлэлгүй одий хүрлээ.тийм явдал дахин давтагдаагүй учраас түүнд энэ тухай бүү хэлээрэй гэж охин маани хүссэн юм.ийм зүйл сонсоод нойрч хүрхээ блаа.нохор маани хайр халамж дүүрэн аав болно гээд ажлаасаа бусад үөд гэрээс ч гарахгүй урдийн адил намайг тойглоод л.охины мини аав өмнөх нөхөр маани надад гар хүрдэг архичин ажилгүй амитан бсан учраас амидралын төлөө зүтгэж бгаа үгнээс мини гардаггүй гэр амитай бас охиныг маани ад үздэггүй нөхөртэй болсондоо жаргалтай блаа.би одоо яавал дээр вэ.нөхрөөсөө салаад дахиад л эцэггүй хүүхэд өсгөх гэжүү..охин мини ээжийгээ жирэмслэхээс өмнө хэлсэн бол..

  21. wow says:

    Охин үртэй хүн дахин нөхөрт гараад хэрэггүй биз дэ. Охиноо зовоохын нэмэр. Хойт эцгийн гар хүнд шүү.

  22. happy says:

    bvsgui mini chi ene amidraldaa bitgii haramsaa hvniig tanij medeh ih surguuli bolson l gej bod. harin ch iim hvntei 60 jil amidraaguidee bayarlaa.burhan mini ahiad l bitgii uyraad niilcheerei dee. Manai erchuud bvgd iim bishee uhaantai saihan noyon nuruutai zaluuchuud baidag yum shvv. hvmvvsees bitgii zugtaa oirt tanilts uulz tegej baijil chi hvniiig tanina. harin bitgii yu ch bololgui 1 gertee orooroi ene udaa jaahan hashir handaarai. za chamd amjilt hvsii!!! chinii amidrald vvnees hoish vrgel naran gerelteh boltugai!!!

  23. honey says:

    энэ соко гэж галзуу солиотой юм шиг сэтгэдэл бичдэг гар бхийн оорийгоо лаг гээд ойлгосон гаруу чи хунд аятайхан дэтгэгдэл бичээд улдээчиж яагаад болохгуй гэж доромжилсон юм бичихийн сэтгэгдэл улдээхээ боливол таарна тэгсэн мортлоо 2 хуухэдтэй гэж бга тм л юм бол чич гэсэн оорийнхоо алийг удирдаж хуухэд гаргахгуй ясийн тэнэг новш бэ

  24. emma says:

    Б чи юу л яриад бна даа тийм нөхөр гэж байдаггуй юм.Эрүүл биш өвчтэй узэгдэл бна наадах чинъ.Бух эрчүүд тийм биш гэдэгийг эрх биш мэдмээр юм.Хорвоо дэлхийг ганц эрээр төсөөлөж болохгуй.Хурдан наад асуудалаа шийдвэрлэх хгтэй шдээ.Хуухэдэд хайртай байж бно ханилсан ханийхаа хуч чадал хун чанарийг харж тохируулаж харилцан санаа бодолоо хуваалцсаний эцэст хуухэдтэй болох нъ чухал шуу дээ.Чи алъ оронд байдаг юм бэ?Японд байдаг бол туслахсан.Эмчийн хяналтад яаралтай ор.

  25. b says:

    humuusee bi neg um asuya bi bas jiremsen teged manai tom huuhed 3 tai tegsen manai nuhur oor hotluu yavad ogoh um za bi zuger jiremsen bolch yahav getel ene huuhdee olohoos sariin omno zulbasan tegeed ene huuhed oldood shine jil hurtel bainga tsus aldsan bi bas 4 doloo honogoos ehleed hordlogoto uhchih geed baihad yavad ogoh um ene eruul uzegdel mon u? bi ali esvel jiremsen bolohoro emzeg huleej avaad bn u? teged gol ni hezee ireh ni todorhoigui odoo yavaad 16 honoj baina. teged minii bie muu baina chi bitgi yavach gsn chi nadtai ch ovdono nadgui ch ovdono gh um. gol ni bid hunii nutagt baidag nadad end oor yamar negen um bolohod handah hun baihgui. ene erchuud bugd iim setgelgui um bolo vu?

  26. Good girl says:

    Chamd bayar hurgey, hund hun hezee ch iluuddeggui, tanai nuhurt chini helchih muu ug ystoi oldohgui ni, iim hun bas bdg l ym bna, minii nuhur huuhded ih hairtai odoo bid 2 jil daraalaad huu ohin 2 toi bolood saihan l bna, manai nuhur l gargay gedeg ym, chi uhaantai busgvi bna, chamaig sain hun oldono gj hudlaa taiwshruulaad yaah we, ymar ch bsn hunee zuw taniad huurhun duutei bolgooroi ohinoo, hund muu um bodohgui hiihgvi ywahad husel bieldeg ym, az jargal husey

  27. naran says:

    Тэрнээс салсан нь сайн юм болжээ. Хэзээ хүний нөхөр тийм байсын. Манай нөхөр л лав анхны хүүхдээ олчоод би авхуулчихъя, сургууль дөнгөж төгсөж байсан юм чинь гэсэн чинь миний анхны хүүхдийг авхуулах гэж байгаам уу гээд аягүй их уйлсан. Би тэгэнгүүт аймаар хачин болоод тэнэг юм хийх гэж байгаагаа ойлгосон. Тэгээд л бидний сайхан амьдрал эхэлсэн. Одоо ч бодохоор заримдаа аймаар бдын. Би тэгээ л хүүхдээ авхуулсан бол яанаа гээ л. Найзаа, санаа сэтгэлээр битгий уна. сайхан хайр даах эрчүүд зөндөө байгаа, охиныг чинь эцгийн хайраар \өөр нүдээр ширтэхээр хүн биш\ хайрлах хүн олоод хамт амьдраарай, гэр бүлийн амьдрал сайхан шүү дээ. Итгэлээ алдах хэцүү ч сэтгэл чинь сайхнаараа байвал аяндаа зүгээр болноо. Амжилт

  28. Цэцэг says:

    Наад хүн чинь жинхэнэ хувиа бополтын дээд хэлбэр байна. Салсан нь сайн болжээ. Дахиж битгий гуйвж дайваарай. Бас ирээдүйгээ сайн сайхнаар төсөөл. Хүн болгон тийм биш гэдгийг л чамд хэлье дээ.

  29. ijil says:

    xууе соко ужэ ноxроосоо салтсан гээд бна. согтуу юмуу xаашаа юм бэ. зов ч ойлгоод уншчиxгуй.
    маш зов алxам xийсэн бна найзаа. салаад сайxан яваарай оxинтойгоо. чамд оxинд xани болоx оxинд чини сайн аав болоx сайxан злауу олдноо. амжилт

  30. Soko says:

    ийм тэнэг юмтай уугаа хийгээд сэxдээд байна аа. чи бас зугээргүй сэтэхүйтэй нэгэн яаяяяя. Хорвоогийн хог байна шдээ наад новш чини. ийм хунтэй зутгээд байдаг сонин ум бэ. оороо наад амидрал ал 2-оо удирдаа. Бид чамайг наад новшоос чини салгаж чадахгуй ни ойлгомжтой шдээ. За амжилт сэтгэ бод тунгааа.

  31. tseegii says:

    салсан н дээрээ

  32. Чингүүн says:

    Нөхөр чинь ёстой эргүү дагз байна даа уучилаарай ингэж эвгүйгээр хэлсэнд Эхнэрээ би төрөхөд хөл газар хүрэхгүй аз жаргалтай байсан хүү маань мээмээ идэхгүй байхад би шөнө дөлөөр ч хамаагүй хажуугйн өрөөнд өөр төрсөн хүнээс нэг удаа хөхүүлээд өгөөч гэж гуйж байхадаа би аз жаргалтай байсан. Одоо хүү маань мундаг том залуу болсон харин 2 дох хүүхдээ жаахан холдуулчлаа хэхэ. Чамд аз жаргал хүсье өөртөө л хайртай ийм залуугаас салсан нь дээрээ амьдрал баян шүү битгий гуниглаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.