Эмэгтэйчүүд мөнгө харж гэрлэдэг үү?

Лондонгийн эдийн засгийн сургуулиас явуулсан судалгаа  эмэгтэйчүүд ирээдүйтэй эрчүүд биш, мөнгөтэй эрчүүдтэй гэрлэхийг хүсдэгийг харуулжээ.

Судалгааг удирдан явуулсан  ахлах социологич Катерин Хаким “ Европ эмэгтэйчүүд болдог бол өндөр боловсролтой, цалин ихтэй  эртэй гэрлэхийг хүсдэг” гэжээ.  Тэрбээр бидний амьдарч буй энэ цаг үеийн хандлагыг тодорхойлох “erotic capital”, “beauty premium” зэрэг шинэ хэллэгүүдийг гаргаж ирсэн хүн юм.  

“Эмэгтэйчүүд гэрлэлтийг амьдралаа дээшлүүлэх, албан тушаал дэвших нэг боломж гэж харах болсон” гэж тэрбээр ярьж байна.

1940 онд Британид гэрлэсэн эмэгтэйчүүд ердөө 20 хувьтай байсан бол 1990 оноос энэ хувь  нэмэгдэж 38 хувьд хүрсэн нь Европ, АНУ, Австралийнхтай ойролцоо байгаа юм.

Гэвч ийм хандлага шинэ зүйл биш юм.

“Би өөрийгөө хэзээ ч гэрийн эзэгтэй гэж хэлэхгүй” гэж 18 сартай ихрүүдээ харахаар үйлдвэрийн ажлаа орхисон 37 настай Кате Браун ярьж байна.  “Нөхрийн маань цалин их биш ч миний авч байсантай харьцуулахад өндөр байсан. Тиймээс надад шийдвэр гаргах хэцүү байгаагүй.”

Дээрх судалгааны үр дүнд хэн ч гайхсангүй.  Гэр бүл, хүүхдийн социологийн төвөөс явуулсан судалгаагаар эхчүүдийн гуравны нэг нь болдог бол ажлаа орхиход бэлэн байдаг бол тавны гурван хувь нь цөөн цагаар ажиллахаас татгалзахгүй гэжээ.

Социологич Фиона Харралд “ Эмэгтэйчүүд гэрлэлтийг зайлшгүй зүйл гэж ойлгох нь түгээмэл бөгөөд энэ тал дээр хатуу байр суурьтай байдаг.” гэжээ.

Эмэгтэйчүүд баян нөхөртэй болохыг хүсдэг нь нууц биш.  Мөнгө хүнд илүү боломж олгодог. Яг л сугалаанаас их мөнгө хожихтой адил. Эмэгтэйчүүд ихэнхдээ  байрны зээлээ хувааж төлөх хамтрагчаас илүү бүх асуудлыг нь шийдэж чадах эр хүнийг сонгох нь олонтаа.

Гэвч үүнээс өөр бодолтой эмэгтэйчүүд ч цөөнгүй бий.

Залуу эмэгтэйчүүд дутагдах гачигдах зүйлгүй гэж ярьдаг ээжүүд үнэндээ юугаар дутаж байдгийг харж  ухаарч өсдөг. Тиймээс л тэд ийм бэрхшээл өөрт нь тохиолдох вий гэхээс эмээдэг аж. Нөгөө талаар баян, мөнгөтэй нөхөртэй эмэгтэйчүүд нөхөргүй мэт амьдардаг. Мэдээж та мөнгөтэй нь  гэрлэж болох ч үүнийг гэрлэлт гэхэд хэцүү.

SOURCE: news.mn

17 Comments

  1. ZZZZ says:

    Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн эмэгтэйчүүд бүгд л мөнгө хардаг юм яагаад гэвэл эмэгтэй хүний төрөлхийн байгалаас заяасан араншин нь болхоор тэр . Огт мөнгө хардаггүй шуналгүй эмэгтэй ховор байх Хэрэвээ тийм бол жоохон гаж хүүхэн гэсэн үг

  2. tuilaa says:

    Мөнгө санхүүгийн абидлыг харж л таараа штээ.
    Амидралын баталгаа биз дээ.
    нэг их мөнгөнд дургүй хүмүүс бол гэнэ.

  3. lolo says:

    тэгээд эрчүүдийн мөнгийг харж суудаг атлаа гуя алгадсан хойсон байжийж бас тэгш эрхтэй байх хэрэгтэй гээд яриад байгаамаа 😀

  4. Slash says:

    За тэгээд 50-с дээш хувь нь мөнгө хардагтай барьсан ч алзахгүй

  5. ulzii says:

    ГАРчИГ БОЛ ТОДОРХОЙ!

  6. sainaa says:

    өөртөө ямар ч хуримтлалгүй байж зүгээр л баян хүнтэй сууна гэдэг үлгэрт итгээд гүйж явна гэдэг чинь нөгөө золушкагийн мөрөөдлийг бодит амьдрал гэж боддог гэнэн тэнэгийн хүсэл байх болуу даа..

    мэдээж ямар ч хүсэл мөрөөдөлгүй хоосон толгойлсон хүнийг бөөн мөнгөтэй баян хүн тэнгэрээс шүүрч аваад хамгийн сайхан хайраар хайрлана гэдэг юу л бол. хүн өөрөө муухай амьтан. хан хүү гүнж 2 гэрлээд аз жаргалтай амьдарчээ гэж үлгэр дуусдаг бол амьдрал харин жинхэнэ гэрлэлтийн дараа эхэлдэг юм шүү…

    хов хоосон гуяаа ганзагалаж ирчихээд одоо тэгээд надаас юу нэхэх гээ вээ.. чи юутай ирсэн юм бэ гэдэг гашуун бөгөөд үнэн үгийг сонсохгүйн тулд эр ч бай эм ч бай өөрөө л хичээх хэрэгтэй дээ.

    сар бүр шоу зугаа цэнгээн элдэв эрээн хувцасанд зарцуулдаг мөнгөө залуу хүн та хэмнээд байхад жилийн эцэст гэхэд л санаанд багтамгүй мөнгөн хуримтлал үүсэж болдог юм шүү

  7. sainaa says:

    мөнгө харж гэрлээгүй ш дээ.. хов хоосон 2 хүн 2 гэрийн дунд гүйж явсан. тэгээд сургуулиа төгссөн..

    бага сага мөнгө хуримтлуулж эхэлсэн. үлдсэнийг нь банкнаас босгосон тэгээд л энэ амьдпрал бүтэж. хүүтэй болсон. одоо бид 3-уулаа сайхан л амьдарч байна.

    Банкны зээл төлөх бас бус жижиг зээл энэ тэр гээл толгой дээрх ачаа хөнгөрөөгүй ч гэсэн өөрийн гэсэн гэртээ элэг бүтэн амьдрана гэдэг аз жаргал шүү дээ..

    тэхээр залуус минь баян хүн мөрөөдөж зүгээр сууж байхаар сургууль соёлоо дөнгүүр төгсөөд ажил мэргэжлээ сайн хийж хуримтлал үүсгэн ирээдүйгээ бодсон нь дээр байх даа..
    баян тарган ээж аавтай бол татвардаад бас амьдарч болох байх.. тиймгү бол тэгээд л өөрийн хүч хөдөлмөртөө л найдахаас өөр сайхан арга байхгйү юм шүү..

  8. tod says:

    охид суулийн уэд 40 гарсан эртэй танилтсах дуртай болсоншд

  9. Zaluu28 says:

    huuhnuud chini ugaasaa tejeever nohoi shig amitan sh de. hen iluu hool uhnu terluu ni yvdag. mungutei bol nohoi gahainii boov ch hamaagui huhunu. ylanguya mongol huuhnuud

  10. girl says:

    оюка ингэж хэтэрхий туйлширч болохгуй шдээ
    хунтэй суучаад автобусанд суугаад явж болдоггуй юмуу сонин хуухэн бэ

  11. aduuchin says:

    тиймдээ надад байр бна монго бна би оороо тийм муухай залуу биш ягаад надад эхнэр бгуй бга юм бол до 180 82 кг али эсбэл би голоод бга юм болуу да сайхан хуухэн ббал суунаа

  12. oyuka says:

    Мэдээж хамгийн эхэнд мөнгө гэдгийг тавихгүй ч,санхүүгийн чадварийг харалгүй яхав дээ.Тэгсний төлөө эмэгтэйчүүдийг шуналтайгаар ни дуудах хэрэггүй.
    Энэ бол байх ёстой зүйл.
    Санхүүгийн чадвартай байна гэдэг чини амидралын нэг баталгаа шүү дээ.
    Ямар хүнтэй суучихаад автобусанд хөтлөлцөөд сууж байлтай биш.Энэ бол наад захын жишээ.

  13. emegtei says:

    за да бараг үнэн дээ. манай охид ихэнхи нь л ийм бодолтой болсон байна лээ. дээр хэлсэн хүний хувьд мэдээж өөрөө болон найз нөхдийн хүрээлэл чинь дийлэнхи олонхоос арай өөр юм шиг байна. гэхдээ хүрээллээсээ жаахан даваад харахад л байдал ямар байгааг харж сэтгэлээр унаад энд эрчүүд, эмэгтэйчүүд гэж хэрэлдээд суухаа болих байх даа. миний үеэл дүү болон хамт ажилладаг охид юу яриад гүйж явдагыг мэддэг болохоор санал нэгдэж байна. эрчүүдийн муу муухайг нь гайхаад л байдаг. яг үнэндээ ТЖ-ийг хэлж байгаа нь үнэн шдээ. бүх хөзөр эмэгтэйчүүд бидний гарт байдаг. бид л өөрсдөө яааж амьдрахаа, эрчүүдийг ямар байлгахаа, ямар эр хүнтэй учирахаа шийддэг биз дээ.

  14. bolij uzeerei says:

    миний мэдэх өчнөөн сайхан охид бүсгүйчүүд хайр сэтгэлээрээ нөхөрүүдээ сонгосон,нэг ни usa-n green card-taи болох боломж байсан ч гэсэн одоо хайртай залуутайгаа гэр хороолол ус зөөгөөд,түлээ мод хагалаад л сууж байгаа даг,үнэхээр сайхан ч бүсгүй.
    дээрээс ни гадаадад дундаж амидралтай хүнтэй суугаад хөлсний байранд амидарч байгаа монгол хүүхэнүүд ч байж л байна. эмэгтэй хүн мөнгө биш хайр халамж,энхрий дотно үгс,гэр бүлийн үнэнч байдал л хүсдэг юм мэдэж авцгаа эрчүүд мини

  15. he he says:

    oo hoorhii mongotei bol hogshin hujaatai suusan ch yahav gadaadad l b.val tsold ch amidarsan ch yahav gej zovhon mongol huuhnuud boddog yum boluu gesen buh huuhnuud l tegdeg yum bna shte mongoo gej….

  16. Winston red says:

    Tiishdee mungutei bol saahaa huhhuu l bodno. mungugvi bol aash al 2 n holdoo hehe neeree. jargal zowlond hamt bh hvvhen howordoo. mungugvi bol shuud l . shvvdee.

  17. TG says:

    МАНАЙ ОХИДЫН ТОЛГОЙД УГААСАА ИЙМД БОДОЛ МАШ ИХЭЭР ЭРГЭЛДЭЖ БАЙГАА. ХЭН МӨНГӨТЭЙ ВЭ, ХЭН ДЭЭШЭЭ ГАРСАН БАЙНА ВЭ, ХЭН ХЭН ХЭН ХЭН ГЭДЭГ БОДОЛ. ТЭГЭЭД Л МӨНГӨТЭЙ ЭРЧҮҮДИЙГ ХАЙЖ ЭХЛЭНЭ ДЭЭ. ГЭТЭЛ ТЭД НАР НЬ ГОЛДУУ ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙ АМЬДРАЛАА ХЭНЭЭР Ч ЗААЛГАХГҮЙ АВААД ЯВЧИХДАГ АРЧААТАЙ ЭРЧҮҮД БАЙДАГ. ЗА ТЭГЭЭД ЗАРИМ НЭГ ШУУД САЛГАНА ЭНЭЭ ТЭРЭЭ БОЛНО АМЬДРАЛ СҮЙТГЭНЭ. УНТААГҮЙ БАЙЖ БАРАГ Л УНТСАН ГЭЖ ХЭЛНЭ. ЗҮВ ЗҮГЭЭР ХАМТ ШОУДСАН ЭРЧҮҮД ЗӨНДӨӨЛ БАЙДАГ Ш ДЭЭ. ТЭРИЙГ НЬ БУРУУГААР АШИГЛАСАН ЭМЭТЭЙЧҮҮД. ЭР ХҮН БОЛГОН ТИЙМ ЗАМБАРААГҮЙ БИШ. МУНДАГ САЙХАН ЭРЧҮҮД ЗӨНДӨӨ ТЭД НАРЫГ Л НӨГӨӨ МӨНГӨНИЙ ДОН ШҮГЛЭСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД АЛЖ ХОРЛОЖ БАЙДАГ БАРАГ Л ШУЛАМ ЮМУУ ДАА ХАШАА ЮМ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.